Дур тавилтын харшил

Гинжин урвал
Өвчний шинж тэмдгүүдийг сайтар асууж лавласны эцэст эмч эмэгтэйн эвгүйрхлийн шалтгаан нь үрийн шингэний харшилд л байна гэсэн дүгнэлт шууд хийв. Энэ хос бэлгэвч хэрэглэдэггүй, М… жирэмслэхийн эсрэг эм л уудаг гээд байгаа. Бэлгийн харьцааны дараа түүний бие загатнаж, халуун оргин амьсгал нь давчиддаг. Гаднын ямар нэг харшил л байж мэднэ. Ахуйн болоод байгалийн харшил байх үндэсгүй. М…-н хэрэглэдэг эм ч үүнд буруугүй. Яагаад гэвэл тэр гэрлэснээсээ хойш бүтэн таван жил ууж байгаа шүү дээ. Тэгэхээр үрийн шингэн юм уу нөхрийнх нь тослогт л учир байгаа байх. Ийм харшлын үндсэн шинж тэмдэг нь арьсны урвал, бэлгэ эрхтний загатнаагаар илэрдэг.
М…ийн ярьж буйгаар бол ийм харшил гурван сар орчмын үеэс гэнэт бий болсон гэнэ. Гэр бүлийн хос бэлгэвч хэрэглэж үзсэн боловч хэн хэнд нь таалагдаагүй байна. Гэхдээ бэлгэвчээр асуудлыг шийдэхгүй, харшлыг заавал эмчлэх хэрэгтэй гэж эмч зөвлөжээ. Учир нь ийм харшил үргүйдэлтийн шалтгаан болох нь цөөнгүй байдаг.

Эмэгтэйг эрэгтүн
Харшлыг илрүүлэхийн тулд эмч үрийн шингэнтэй болон ийм ялгаруулалтгүй хоёр бэлгийн харьцаа үйлдээд үзэхийг зөвлөсөн байна. Хоёр тохиолдолд М… таагүй юм огт мэдэрсэнгүй, харшил ч өгсөнгүй. Тэгэхээр нь эмч хосуудаас шинжилгээ авчээ. Аль нь ч нөхрийнх нь үрийн шингэнд харшил байхгүйг нь тогтоов. Нөхөртэйгөө хавьтах болгонд бижрүүтдэггүй гэсэн М…ийн үгийг эмч саналаа. Тэгэхээр эмэгтэй бүх үнэнээ өчөөгүй байж мэдэх…
-Танд өөр эрэгтэй байдаг уу? гэж дараагийн үзлэгийнхээ үеэр эмч асуув.
М… гэнэт цочирдсоноо толгой дохих нь тэр.
-Нууц амрагтайгаа уулзсаны дараа нөхөртэйгөө шууд бэлгийн харьцаанд ордог уу? гэж эмч лавшруулан асуув.
-Тэр эхнэртэй болохоор бид хоёр машинд нь уулзчихаад намайг дөхүүлж өгдөг юм л даа. Намайг усанд орж амжаагүй байхад л нөхөр маань татдаг юм гэж М… батлан хэлэв.
-Яг ийм өдрүүдэд л танд харшил өгдөг үү? гэж эмч тодотгов.
М…ийн царай улсхийгээд ирэв.
Бүсгүйд гарцаагүй харшил байна. Гэхдээ нөхөрт нь ч, нууц амрагт нь ч биш гэдгийн шинжилгээ нотлож. Хоёр эрэгтэйн үрийн шингэн холилдохоор л эмэгтэйн бие организм харшил өгдөг аж. Эмч бүсгүйд сексийн дараа бургуй хэрэглэж, антигистамины төрлийн эм уухыг зөвлөсөн байна. Нөхрөө араар нь тавихгүй байвал бүр сайн ч гэж зөвлөжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button