Эрүүл мэндийн асуулт хариулт

Нэг нь бөөрний өвчин. Нөгөө нь нурууны нугаламын өвчин буюу остеохондроз гурав дахь нь хэрлэг төст үений үрэвсэл юм. Эдгээрийн аль нь вэ? гэдгийг ялгаж болно. Хэрвээ бөөрний өвчин бол шээс үнэртэй гарах, хар цай шиг өтгөрөх, магадгүй зовхи өглөөгүүр цэлхийх, зарим хүний даралт ихсэх зэрэг шинж хавсарна. Хэрвээ нурууны нугаламын өвчин бол дээрх хавсарсан шинжүүд илрэхгүй бөгөөд нуруугаар өвдөх нь тодорхой байршилтай, өдрийн цагаар ч хөдлөхөд нуруу өвддөг онцлогтой.

Хэрвээ хэрлэг төст үений өвчин байсан бол өглөөгүүр хөшиж өвдөхөөс гадна бусад үеүд өвдөж хавдана. Хэрвээ эдгээр шинжээр ялгахад төвөгтэй байгаа бол шинжилгээгээр тодруулна. Дээрх гурван өвчний үед хийх шинжилгээ тус бүр өөр өөр. Тийм учир та аль нь вэ гэдгийг эмнэлэг дээр ирж тодруулна уу? Хэрвээ хөдөө орон нутаг юм уу гадаадад байдаг бол цусны дэлгэрэнгүй шинжилгээ, биохимид АСЛО, С реактив уураг, нурууны зураг авахуулах зэрэг шинжилгээ хийлгэсний дараа таны онош тодорхой болно. Заримдаа жирэмсэн үед өглөө босоход нуруу өвддөг бөгөөд энэ нь ноцтой өвчин биш гэдгийг сануулъя.
-Ходоод сунаад яг жирэмсэн хүн шиг болсон. Яах вэ?
Өдөрт 3-4 удаа хөнгөн маягаар хооллох. Нэг удаа нэг таваг л хоол идэх ба цай, шингэн бага уух нь ходоодны суналтаас сэргийлнэ. Ходоод сунаж гэдэс томорсон хүмүүсийн ходоодны булчинг чангаруулах тусгай тренежер Алтан-Од эмнэлэг дээр бий. Ходоодны суналт тань засал авч, хэвлийгээрээ нарийхан болно гэдэгт итгэж байна.
-Хамар яршдаг юуных вэ?
Гол төлөв хамраа ухдаг буруу зуршлаас болоод хамар яршдаг. Өөр нэг шалгаан нь хамрын салстын үрэвсэл удахаараа хамар яршдаг тал бий. Бас салхинд удаан ажиллах, тоос шороотой нөхцөлд ажилладаг хүмүүсийн хамар ярших тал бий. Хамар хоолойн эмчид хандаж болно.
-Бэлгэвчнээс болж эмэгтэй хүний үтрээ хуурайших уу?
Бэлгэвчнээс болж үтрээ хуурайшихгүй. Yтрээ хуурайших нь шүүрэл багасахтай холбоотой. Мөөгөнцөр үүсэхэд нөлөөлөхгүй. Харин бэлгийн дур тавихад сөрөг нөлөөтэй.
-Миний шүд өвдөөд байна. Яаж хурдан зүгээр болгох вэ?
Та эхлээд аль шүд өвдөж байгааг толинд хар. Өвдөж байгаа шүд чинь цоорхой бол нарийхан хөвөнд иод шингээгээд тэр цоорхой хэсэг рүү хийнэ. Анальгин шүдэндээ зуухад өвчин түр намжина. Өвчингөө намдлаа гээд тайвширч болохгүй. Шүдээ эмчлүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол дахин өвдөнө. Хүүхдийн шээсээр зайлдаг арга бий. Энэ нь түр зуурын хорыг хороор гэгчээр өвчний хорыг авдаг юм. Гэхдээ л цоорсон шүдээ эмчлүүлэх, гурилан хоол, чихэрлэг зүйл бага хэрэглэх, хоол идсэний дараа шүдээ заавал оогоор угаах гэх мэт аргыг тогтмол хэрэглэхийг зөвлье.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button