Хэрэв тань руу хүн дайрвал яах вэ?

-Таны араас явж байсан хүн дээрэмчин ч байж болно, эсвэл зүгээр жирийн нэг хүн өөрийн ажлаараа явж байж болно. Ямар түүнээс шууд очоод асуултай биш дээ. Зарим хүн ийм үед үдээсээ үдэж байгаа дүр үзүүлэх хэрэгтэй гэдэг. Гэтэл тэр дээрэмчин бол яана?
Иймээс хамгийн сайн арга бол шууд эргээд дагаж яваа хүний өмнөөс явах хэрэгтэй. Тэр дээрэмчин ч бай, жирийн хүн ч бай, чигээрээ таны хажуугаар өнгөрнө. Та хажуугийн хүмүүс яах бол, юу гэж бодох бол гэж бодохгүй, ичихгүй байх ёстой. Тэр хүнийг яваад өгсний дараа замаараа явж болно.

Хэрэв тань руу дайрвал яах вэ?
1.Айснаа хэзээ ч ил гаргаж болохгүй. Өрөвдөлтэй, айсан шинжтэй хүн хохирогч болох нь олон тохиолддог.
2.Хэл амаараа эсэргүүц. Чанга бөгөөд тод ярь. Жишээ нь автобусанд Алив, гараа одоохон аваадах! гэж хэл. Дээрэмдэх гэж байгаа хүн айна. Тэр таныг ингэнэ гэж бодоогүй байдаг.
3.Орчны хүмүүсийн анхаарлыг тат. Биедээ үргэлж шүгэл авч яв, шаардлага гарвал хэрэглэ.
4.Ойр орчимд хүмүүс зогсож байвал бүү ич, тэднээс тусламж гуй. Ихэнх хүмүүс туслахад бэлэн байдаг.
5.Бүү сандар. Тэгвэл дээрэмчин гэнэт хүч хэрэглэж, байдлыг улам дордуулна.
6.Шаардлагатай бол хийн баллан хэрэглэ. Та хийг худалдаж авсны дараа шалгаж үз. Дараа нь шаардлага гарсан үед гацчиж магадгүй. Түүнийг цүнхний ёроолд хийж болохгүй, тань руу дайрах үед секунд ч эрхэм. Аюултай нөхцөл гармагц түүнийг урьдчилан гаргаж, бээлий, халаасандаа нуу.
7.Бүх чадлаараа эсэргүүц. Хэрэв эрэгтэй хүн дайрвал салтаа руу нь өвдгөөрөө цохь. Ер нь сургуулийн биеэ хамгаалах дамжаа, сургалтанд хамрагдахыг хичээ.
•Өөрийгөө баатарлаг гэж үзүүлэх гэж оролдох хэрэггүй, боломж, чадлаа бодитоор үнэл.
•Бүх насаараа тахир дутуу явснаас зугтаасан нь дээр.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button