Жирэмсэн эхийн хийх дасгал

Нэгдүгээр дасгал. Хөлийн булчингийн дасгал
Хананд наалдан шалан дээр суу. Хөлөө урагш сунга, жаахан алцай. Уяагаа баруун хөлний тавхайд угла /хөлийн хуруунд ойрхон байхаар/, гартаа үзүүрийг нь атгаж, түүнийг тат. Хөлөө нугалалгүй, уяа руугаа доош тонгой, энэ үед хөлийн хуруу тань руу налж, харин хөлийн булчин бүрэн сунана. Энэ байдалд 2 секунд болоод, дараа нь уяагаа сулруул. Дасгалыг зүүн хөлөөрөө давт.

Хоёрдугаар дасгал. Нуруу, өгзөгний булчинг сунгах
Нуруу, толгойдоо дэр ивж, хивсэн дээр хэвт. Баруун хөлөө нугалж, тавхайгаа шаланд наа. Зүүн хөлөө урагш сунга, үүний өмнө уяагаа тавхайдаа угла, үзүүрийг гартаа тат. Зүүн хөлөө их өндөрт өргө, хөл сайн сунах ёстой, гэдэс шахагдах ёсгүй. Хэтрүүлж болохгүй. Гараа нугалалгүй шулуунаар олсоо тат, ингэснээр та хөлийнхөө холбоос булчинг татаж байна. Ийм байдалд 2 секунд болоод хөлөө буулга.
Дараа нь хөлөө солин дасгалыг давтана.

Гуравдугаар дасгал. Yе мөчний дасгал
Толгой, мөөрн доороо хатуу дэр ив. Толгой нуруу шаланд 10 градусын өнцгөөр орших ёстой. Хоёр хөлөө өвдгөөр нугалж, тавхайгаа шаланд наа. Баруун хөлийн тавхайн голоор олсоо татаж, үзүүрийг гартаа атгана. Дараа нь баруун хөлөө баруун мөрөндөө хүргэ, энэ үед гэдсээ хэт шахаж болохгүй. Уяагаа барьсан чигтээ, хөлөө тэнийлгэнэ. Энэ байдалд 2 секунд болоод, дараа нь эхлэх байлалд буцаж орно. Дасгалыг баруун хөлөөр 10 удаа хийсний дараа нөгөө хөлөөрөө давтан хийнэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button