-Хурц хордлогын үед хийлгэх яаралтай тусламж

1.Ходоодонд зоонд хийж ходоод угаах
2.Давсаганд гуурс хийж шээсийг гаргах
3.Судсанд гуурс тавьж хордлого тайлах дусал хийх
4.Амьсгалын дээд замыг цэвэршүүлж чөлөөтэй болгон хүчил төрөгчөөр амьсгалуулах
гэх мэт яаралтай тусламжийг үзүүлнэ. Хоол боловсруулах эрхтний замаар орсон хорт нэгдлүүдийн химийн найрлага тодорхойгүй нөхцөлд ходоодыг тасалгааны температурт байгаа их хэмжээний цэвэр усаар угааж ходоодноос гарсан ялгадас, идэж ууж байсан бүтээгдэхүүнээс үлдэгдэл нь байвал шууд шинжилгээнд өгч хорт бодисын шинж байдлыг тодорхойлуулна.
Хоол боловсруулах эрхтний замаар хордлого авсан хүн ухаантай байвал их хэмжээний цэвэр ус уулгаж эргэн бөөлжүүлэх замаар хорт бодисыг гэрийн нөхцөлд гадагшлуулж болно.
Хэрвээ хорт бодисууд гэдэсний ханаар шимэгдэж судсанд орсон үед эмнэлгийн нөхцөлд судсаар хордлого тайлах шингэнүүдийг хийнэ.
Гэрийн нөхцөлд бол ходоод угаасны дараа хоросол, интеродез, смигта зэрэг хордлого тайлах шингэнүүдийг амаар уулгана. Хорт бодисуудыг өөртөө шингээн хоол боловсруулах эрхтний замаар гадагшлуулах үйлчилгээтэй идэвхжүүлсэн нүүрс, интерсорбент зэргийг уулгана.
Гүн хордлогын үед эмнэлгийн нөхцөлд цус шүүх эрчимт эмчилгээг хийлгэх нь маш үр дүнтэй байдаг.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button