Узбек будаатай хуурга

Бэлтгэл Хонины махыг дөрвөлжин хэрчинэ. Цагаан будаагаа сайтар угаагаад урьдчилж усанд дэвтээнэ. Сонгиноо цагариглаж хэрчинэ. /1 бүтэн сонгино/. Ширмэн тогоогоо сайтар халааж, наранцэцгийн тос хийсний дараа мах сонгиноо хийж хуурна. Мөн давс амтлагчаа тааруулна. Нарийхан урт хэрчсэн луувангаа дээрээс нь хийж хуурна. Бага зэргийн ус хийж буцалгасны дараа бэлтгэсэн цагаан будаагаа /усыг нь шавхана/ дээрээс нь жигд тараана. Ус нь цагаан будаанаасаа давахгүй байх хэрэгтэй. Галаа багасгаад 20 минут жигнэнэ. Минут болмогц цагаан будааг яаран хутгаж болохгүй. Жаахан хатуухан байвал нэмж ус хийнэ. Галаа унтраагаад 5-10 минут халуун гал дээр жаахан байлга. Болсны дараа сайтар хутга. Давс нэмж болно. Усанд дэвтээсэн үзмээр чимэглэнэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button