Хооллохоос өмнө жимс идвэл тустай

Жимс тогтмол идэж занших нь ходоод гэдсийг цэвэрлэх, өтгөн хатахаас сэргийлдэг сайн талтай.
Гэхдээ зарим хүн жимс ногоо хэрэглэдэг атал витамины архаг дутагдалд орох нь цөөнгүй. Бид биеийн галбиртаа санаа тавьж байна гэдгээр дэндүү их туйлширдаг.
Жимс ногоог хэрэглээд, мах болон уураг бүхий хүнснээс татгалзах явдал таагүй үр дүнд хүргэдэг. Энэ нь нэг төрлийн хүнснээс гайгүй витамин авчихаад нөгөөг орхигдуулснаас бие организм витамины дутмагшилд орох нь бий.

Нөгөө талаас жимс ногооны тээвэрлэлт, хугацаа, хадгалах процесс их ач холбогдолтой. Бага зэрэг ялзарсан жимс амттай, биенд сайн гэдэг ойлголт ямар ч үндэсгүй, хор болдгийг санах хэрэгтэй. Зөвхөн шинэхэн жимс, цэвэр бордооны хүнсний ногоо л эрүүл мэндэд өгөөжтэй.
Хөргөгчинд олон хоног сар хадгалагдсан жимс ногоо анхдагч чанараа аль хэдийн алдсан байдаг. Тиймээс шинэхэн жимс ногоог удаан хугацаагаар нөөцлөхгүй байхыг зөвлөе.
Хоолоо тавихаас өмнөхөн ногоогоо цэвэрлэж хэрчээд багавтар усанд хийж, сайтар таглан чанахад хүнсний ногооны чанар алдагддаггүй байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button