Г.Аким Чоно авлаад хийморь нь сэргэдэг улс, хүн алаад сэтгэл сэргэдэг болбол яана

Байнга л юм эрээчиж байна. Тэр нь хүнд хэрэгтэй байдаг юм уу, үгүй юу гэдгийг хэлж мэдэхгүй юм. Өөрийнхөө зарим нэг номыг англи хэл дээр хөрвүүлж, хэвлүүлэх санаатай оролдож байна. Дөрөв таван ном л гаргалаа. Уран бүтээлийн олз гэвэл энэ л байна даа.
-Та Зуун жилийн ганцаардал номыг орчуулсан. Үе үеийнхний сэтгэлд юм бодогдуулдаг энэ номыг орчуулах санаа яагаад төрөв?
-Тэр үед социалист реализмын тухай ид ярьдаг байсан. Бид гаднын зохиолуудаас зөвхөн орос хэлээр гарсан номыг л орчуулах эрхтэй. Би хэлний хүний хувьд дэлхийн утга зохиол өөрчлөгдөж байна гэдгийг мэдэрч байсан. Тухайн үед Зуун жилийн ганцаардал ном гарсан юм. Би олж үзчихээд утга зохиолын дэлхийн хандлага ийм болж байна гэдгийг уншигчдадаа ч, зохиолч нөхдөдөө ч ойлгуулж танилцуулахыг хичээсэн. Давхар орчуулагч хүний үүрэг гэж бодсон нь ч нөлөөлсөн. Тэр маань ч хүмүүсийн сэтгэлд гайгүй хүрсэн юм билээ.
-Ил товчоо гэж даацтай сонин байсан. Хэсэгтээ завсарласны эцэст яагаад гэнэт Үг сонинтой нийлэх болов?
-Ил товчоо сонинг гурван жил орчим гаргаагүй завсарлалаа. Миний муугаас ч болоо биз. Гаднын нөлөө байсныг ч үгүйсгэхгүй. Энэ мэт шалтгаанаас болоод сониноо хэсэгтээ хаахаар шийдсэн юм. Гэтэл Үг сонины А.Ганбаатар намайг урьж, хамтарч
ажиллах санал тавьсан юм. Тэрээр манайхан тарж, бутрах тийшээ л явах болж. Харин хоёулаа яагаад хамтраад сониноо гаргаад байж болохгүй гэж гэсэн. Би ч нээрээ энэ хүнд хэцүү цагт сэтгүүлчийн хувьд үгээ хэлдэг индэртэй байя гэж бодсоноос
зөвшөөрсөн. Одоогоор таван дугаараа гаргачихаад сууж байна. Энэ хоёр сонины баримталж байсан үзэл бодол, нийтлэлийн бодлогын хувьд ялгагдах зүйл байгаагүй. Манайх чөлөөт, Үг сонин бол Социал демократ намын хэвлэл байсан. Бидэнд адил төстэй зүйл маш их байсан. Нийлүүлээд, хамтраад хүмүүсийн оюунд хандсан сонин болгоё гэж бодсон юм. Одоогийн сонинууд байнгын л хүчирхийлэл, хэн нэгний өвөр түрий рүү өнгийсөн явдлыг бичих болж дээ.
-Зарим нь таныг Социал демократ намын хүн болоод Үг -тэй хамтрах болсон гэж ойлгож байгаа?
-Би нам бус шүү дээ. Энэ нь миний давуу тал. Би аль ч намыг шүүмжилж чадна. Зөв юм хэлж байвал магтаж сайшааж чадна Үг сонин хувийн, Ил товчоо ч адил ямар ч намын харьяаллын бус хувийн чөлөөт хэвлэл. Тэгэхээр Социал демократ нам байгуулагдаад намайг ивээн тэтгэж байна гэдэг нь ор үндэсгүй. Намайг ирсний дараахан Монголын Социал демократ намыг байгуулсан юм билээ. Намайг Ил товчоо-г гаргаж байхад манай сонины улс төрийн тоймч Сэргэн мандлын намд элссэн
үүнээс болж манайхыг Бямбасүрэнгийн сонин боллоо гэж хэсэгтээ шуугисан. Чөлөөт хэвлэлд ямар ч намын хүн ажилах эрхтэй. Үүнд надад татгалзах юм байхгүй. Энэ явдал манай сонины нэр хүндийг буурахад нөлөөлсөн. Дээр нь намайг унагах зорилгоор элдвийн цуу яриа их дэгдээсэн.
-Өнөөгийн Монголын сэтгүүл зүй ямархуу явж байна вэ. Та тогоонд нь байгаагийн хувьд бодлыг тань сонсмоор байна?
-Үнэхээр хэцүү байна. Сонинууд хүнийг элдвээр гүтгэн, доромжилж байна. Мөнгөний төлөө яахаас ч буцахгүй сонин олон болж. Өндөрлөгт гараад ирсэн нэгийгээ унагах гэж дайрах нь дэндэж байна. Хүний зөвхөн хар талыг нь харж бичих юм.Тэр хүн Монгоын урлаг, соёлын төлөө юу хийв, улс төрд ороод ард түмнийхээ эрх ашиг, ахуй амьдралын төлөө яаж зүтгэв гэдгийг умартаад сүүдэртэй тал нь юу байна түүнийг л гөрөөлдөг.
Улс орныхоо эрх ашигт харшилсан зүйл хийсэн хүн өөр хэрэг. Түүнийг бид зоригтой илчилж гаргаж тавих ёстой. Гэтэл Их хурлын гишүүн, улстөрч бааранд архи ууж согтоод жүжигчин бүсгүйг тэврэв гэх мэт зүйл бичих болжээ. Энэ нь сэтгүүлчдийн
маань ч, тухайн сонины нэр хүндэд тун базаахгүй явдал.

Дандаа улаан цэцэг хараад байвал хүн уйдна шүү дээ

– Хүний хүсэл мөрөөдөл хайр сэтгэл тэр хүний өмч. Тэрэнд ямар ч ёс суртахуун нялзаах гээд байх шаардлагагүй гэдэг?
– Болно шүү дээ. Сэтгэл, хүсэлд хязгаар гэж үгүй. Хүн юу ч бодож мөрөөдөж болно. Би саран дээр байна гэж бодоход л тэнд байж л байна. Бие нь энд, хүсэл мөрөөдөл саран дээр байдаг. Хүний хүсэл, сэтгэлд юунд ч баригддаггүй зовлонтой эд дээ.
– Та уран бүтээлч хүний хувьд утга зохиолын талаар ярья гэж бодлоо. Өнөөдрийн Монголын утга зохиол гэхээр ганц яруу найраг байдаг гэж ойлгогдохоор. Өнгө аяс ямархуу байна вэ?
– Болор цомыг муу хэлээд яах вэ. Монголын олон яруу найрагчид, сайхан шүлэг эндээс төрлөө. Үүнийг үгүйсгэхийн аргагүй. Гэвч үүний зэрэгцээгээр сэтгэлгээний шүлэг, зохиол гарч эхэллээ. Би анх сониндоо сэтгэлгээний шүлэг нийтлээд олон уншигчдад загнуулж байсан. Хэн ч ойлгохгүй юм тавилаа. Шүлэг гэж ийм байдаг юм уу гэж. Хариуд нь би Жаахан бодоод ойлгох гээд оролд л доо. Ойлгохгүй байна гээд суух биш толгойгоо ажиллуулбал ойлгох ч юм билүү гэж хэлж байсан. Бид бэлэн юм уншаад сурчихаж. Ямарваа зүйлийг эргэцүүлж, тунгааж бодохгүйгээр шууд л толгой руу нь ордог юм уншаад дадчихаж. Толгойгоо ажиллуулж, сэтгэж сурвал хүний оюун ухаан улам тэлнэ. Хийсвэр сэтгэлгээний шүлэг, зохиол хүний ухааныг тэлж бодоогүй зүйлийг бодуулах, сэтгээгүйг нь сэтгүүлэх зүйл рүү хөтөлдөг, хүний тархийг хөгжүүлдэг сайн талтай. Иймээс сэтгэлгээний утга зохиолыг хөгжүүлэх ёстой. Манайд энэ бүхэн 70 жил хаалттай байлаа. Одоо болохоор утга зохиолынхон, яруу
найрагчид хоорндоо нэг нэгийгээ муу хэлж эхэлж байна. Сэтгэлгээний зохиолоо бичих нь бичээд яваг. Би боддог юм. Дандаа улаан цэцэг хараад байвал хүн уйдна биз дээ. Дунд нь нэг сайхан шар, цэнхэр цэцэг байвал алаглаад үзэмжтэй харагдана. Үүн шиг Монголын утга зохиол тийм л олон өнгийн цэцэг шиг байх ёстой.
-Яруу найрагчид манай үе гэж ярьдаг. 1990-ээд оныхон гараад ирлээ. Дараагийн үеийнхэн хэзээ гарч ирэх бол гээд л?
-Үе гээд л байх юм. Би утга зохиолын онолч биш болохоор яаж үечилдгийг нь мэдэхгүй. Нэгээхэн үед хэсэг хүн тодорч гарч ирснийгээ нэг үе гээд байгаа юм болов уу. Жишээ
нь Л.Урианхай, Д.Батбаяр, Б.Лхагвасүрэн 1970-1980 оныхон. Г.Аюурзана, Л.Өлзийтөгс, Г.Бадамсамбуу, Б.Галсансүх нар 1990 оных гээд л. Дарин дараагийн үе хэн байхыг бид мэдэхгүй. Эдгээр яруу найрагч нэг нэгийгээ дараад байна гэдэг үгүй л болов уу. Одоо мөнгөтэй л бол хэн ч, юу ч хэвлүүлж болох цаг. Үнэхээр авьяастай, чадалтай бол уншигчдын сэтгэл зүрхийг эзэмдэхэд чөлөөтэй. Арай жаахан гайгүй, оюунлаг талдаа хүмүүсийн ухааныг тэлэхийг зорьж яваа хүн бол Г.Аюурзана. Монголчуудын мэддэггүй байсан хаалттай байсан номыг худалдаанд гаргалаа. Сайхан бичиж байна. Энэ бүгд хэнд ч хэрэггүй дэмий гэж хэлэх хүн гарахгүй л болов уу.

Эх орныхоо төлөө сэтгэлээ чилээж яваа улстөрч хэр олон бол

– Бид эх орондоо хайртай гэж ярих дуртай. Тэр хайрыг хэрхэн илэрхийлэх вэ?
– Юм л хийх ёстой. Чи юу хийж, бүтээж туурвиж чадах вэ түүнийгээ л хийх хэрэгтэй. Манай эх оронч гээд чадахгүй зүйл рүүгээ тэмүүлээд Их хуралд сууна гэж дайраад. Энэ суудалд суухаар л тэр хүн мундаг улстөрч болж байгаа гэнэ. Миний хувьд ард түмнийхээ төлөө чаддаг юм аа л хийх. Энэ бол орчуулга. Олон түмэн, уншигчдынхаа оюун руу хандсан зохиол, бүтээл орчуулах, туурвих явдал. Би өөр юм хийж чадахгүй.
– Манай залуус эх орноо гэсэн сэтгэлтэй байж чадаж байна уу. Сүүлийн үед харийнхан манай улсад ирж тухлах боллоо. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
– Манайхан гэдсэндээ хөлөө жийлцэхээ сайн мэдэх юм. Үнэхээр эх орныхоо төлөө сэтгэлээ чилээж яваа хүн хэр олон байга бол. Өнөөгийн бидний амьдрал ямар байна. Энэ асуудлыг хөндөж дуугарч байгаа улстөрч байна уу. Хятадуудтай холбоотой олон
асуудал сэтгэл түгшээж байна. Бид үүнийг тоомсорлохгүй явтал Америкийн эрдэмтэд хэдийнэ олж харчихаад цаана чинь болохоо байлаа гэж хэлж байна. Энэ асуудлыг хөндсөн нийтлэлийг сониндоо бичээд, сэрэмжлүүлээд ч анхаарч байгаа хүн, албан
тушаалтан алга. Гудамж дүүрээд байгаа хятадуудын ажиллуулдаг халуун тогооны хоолны газрууд байна. Манайх шиг Засгийнхаа газрыг тойруулаад хятад хороолол байгуулдаг улс гэж хаана ч байхгүй. Тэд чинь хүрзээ ирлээд сууж байж магадгүй
хүмүүс. Би энэ тухай мөн ч олон удаа бичсэн ч хэн ч тоогоогүй. Гэтэл саяхан зурагтаар хятадууд манай улсын тагнуулын байгууллагын ажилтнуудтай буудалцах гэлээ. Үүнээс нөгөө миний сэтгэл зовоод бичээд байсан, хэлж байсан, одоо хэлж
байгаа зүйл үнэн байжээ гэдэг нь харагдаж байна. Үүнийг төр засаг нь анхааралдаа авч нэгийг бодмоор.
– Монголд ажилгүй залуус олон байгаа ч хөдөлмөрлөж байгаа нь хятадууд харагдах юм. Тэдэнд энэхүү боломжийг олгож байгаа нь зөв үү, буруу юу. Нэг талаар манай улсын хөгжилд нэмэртэй гэж ойлгох ч нөгөөтэйгүүр гадаадын иргэдтэй холбоотой хууль бус үйлдэл газар аваад байх шиг?
– Монголыг монгол хүн л хөгжүүлнэ. Хятадууд туслана гэдэг нь худал. Өнөөдөр нийслэлд өчнөөн барилга өдрөөс өдөрт сүндэрлэж байна. Гэтэл тэнд монгол хүн ажиллаж байна уу. Хятадууд байна. Манай шавь нар надад хэлж байсан юм. Налайхад барьж байгаа барилга дээр ажиллаж байгаа хятадуудад насанд хүрээгүй охидыг аваачдаг гэж. Бүр монгол хүн шүү. Энэ бол үнэхээр жигшмээр хэрэг. Ний нуугүй хэлэхэд манайд ийм жишиг тогтчихлоо. Үүнийг хэн зохицуулж журамлаж тэр балчир охидыг хэн хамгаалах ёстой юм бэ. Манайхан хятадуудын толгойг илээд өөгшүүлээд байдаг. Уг ёсондоо тэр хятадуудыг баривчилж бүр хөөж гаргах ёстой. Гэтэл холбогдох газрууд энэ талаар дорвитой хийсэн зүйлгүй, юу ч сонсоогүй мэдээгүй мэт чимээгүй суух юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button