Язгууртны харшийн нээлт болов

БНСУ-аас манайд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд болон хотын мэр М.Энхболд, УИХ-ын гишүүд, бизнесмэнүүд хүрэлцэн ирсэн энэхүү нээлтийн ажиллагаа нь 13 давхар байрны хамгийн доод хэсэгт буюу автомашины нийтийн гараажид болов. Өнгөрсөн оны зургадугаар сард шаваа тавьсан 71 өрхийн 13 давхар гурван байшин, мэдээллийн төв бүхий энэ цогцолборын гадаад тохижилт, зарим дотоод заслыг хийж хараахан дуусаагүй байгаа бөгөөд ойрын 15 хоногт бэлэн болгох гэнэ. Сөүл группийн барьж буй энэхүү цощолбор нь 9350 метр кв зайг эзэлж байгаа ба нийт 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн аж. Монголд анх удаа хавтгайлжин технологиор баригдсан гэгдэх эдгээр орон сууцны нэг ам талбайн хэмжээ манайдаа хамгийн өндэр нь юм байна. Монгол заншлаар лам нараар ном уншуулж, арц хүжээр ариулан нээлтээ хийсэн Royal castle буюу Язгууртны цайз-ынхан төгсгөлд нь ёслолын буудлага хийсэн юм.
(өдрийн сонин 2004.11.30 294)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button