Цагдаагийн дэд хурандаа өөрийнхөө оронд хүнийг хэрэгт хийжээ

Энэ сарын дундуур туе Цагдаагийн газрын эрүүгийн таегийн дарга дэд хурандаа Н.Батнайрам-дал, шинжээч Б.Насантогтох нар дараалаад амь насаа егүүтгэсэн. Гэнэтхэн ийм шийдвэр гаргаж, хүний амьд-ралаас яаран буцах болсон шалтгааныг нь тодорхой учир холбогдолтой хэмээн хэсэг-тээ эргэлзэн таамагласан мэ-дээлэл сонин хэвлэлээр гарч байсан болоөч, Цагдаагийн байгууллагаас томилогдсон дотоод ажлын хэегийнхэн гэр бүлийн маргаанаас болсон гэсэн дүгнэлт гаргасанаар элдэв таамаг хэсэгтээ намж-сан.
Харин хуулийн ажилтнууд-тай холбоотой асуудлыг хууль дүрмийнхээ дагуу шалгах үүргийг хүлээсэн Улсын ерөн-хий прокурорын газрын дэр-гэдэх Мөрдөн байцаах алба-наас дээрх хоёр хүн амины хэргийг шалгаж байгаа бөгөөд учир шалтгааны эцсийн дүгнэлт хараахан гараагүй шал-галт үргэлжилж байгаа аж. Гэтэл энэ хэргийг шалгаж байх явцдаа УЕПГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны ажилтнууд Дархан-Уулын цагдаагийн газрын ажилтантай холбоотой бас нэгэн ноцтой хэргийг илрүүлжээ. Тэр нь юу вэ гэхээр Дархан-Уулын цагдаагийн газрын Хэрэг бүрт-гэлтийн таегийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Болдбаатар согтуугаараа машин жолоодож яваад осол гаргаж, хоёр хуний биед гэмтэл учруулсан хэрэг үйлдсэн байна. Хохирогч хоёрын нэг нь хүнд гэмтэл авчээ. Харин өерийн гэмт үйлдлииг хамгийн тү-рүүнд ухамсарлах ёстой цагдаагийн дэд хурандаа Б.Болд-баатар буруугаа хүлээж, тэдэнд туслахын оронд хэргийн газраас зугатаж явсан байна.
Түүгээр ч зогеохгүй, еөрийн үйлдсэн хэргийн гэм бурууг хадам ах Алтансүхдээ тохож, түүнийг машин жолоодож яваад хүн дайрсан болгож жүжиг тавьсан байна. Дэд хурандаагийн зохиомжилсон жүжиг амжилттай болж, хадам ах Алтансүх нь хүргэн дүү-гийнхээ өмнөөс хийгээгүй хэрэг хүлээж, шүүхээр орж авто ослын хэрэг нь шийдвэр-лэгджээ. Энэ хэрэг Дархан-Уулын шүүхээр энэ сарын 19-нд орж шийдвэрлэгдсэн байна. Анхан шатны шүүх хурлаас ямар шийдвэр гарсандаа буе, хамгийн гол нь хуулиа дээд-лэх ёстой цагдаагийн дээд тушаалын офицер албан ту-шаал, эрх ямбаа ашиглаж, үйлдсэн хэргээ бусдад хү-лээлгэж, хүнийг хэрэгт хийжээ.
Тэгэхдээ хадам ахыгаа өөрийнхөө өмнөөс золигт гаргасан байна. Хүргэндээ хайртай хадам ах нь хоёр хүн дайрсан хэргээр шүүхээс ял сонссон ийм хэргийг шалгал-тын явцад УЕПГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан илрүүлжээ. Одоо энэ хэргийг
үргэлжлүүлэн шалгаж байна. Мэдээж, аливаа нэгэн гэмт хэрэг тодорхой баримт нотол-гооны үндсэн дээр, хавтаст хэрэгт авагдсан нотлох ба-римтуудаар баталгаажиж байж шүүх хурлаар шийдвэрлэгдэж таарна. Тэгэхээр хэргийг шийдвэрлэхэд тухайн үйл явдалтай холбоотойгоор цагдаагийн анхан шатны хэрэг бүртгэлт чухал үүрэгтэй байх нь тодорхой. Тэгвэл Дарханы цагдаагийн газрын Хэрэг бүрт-гэлтийн таегийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Болдбаа-тарын удирдлагад ажилладаг албан тушаалтнууд нь хэрэг бүртгэлтийг хуурамчаар хий-сэн байх магадлал өндэр.
Ер нь хуулийн байгуул-лагын ажилтнуудын үйл ажил-лагаанд хяналт тавих, тэдэн-тэй холбоотой иргэдийн гом-дол саналыг барагдуулах үүрэгтэй дээрх албаныхны мөрдөн байцаах үйл ажилла-гааны үр дүнд, тодорхой хэр-гүүдийг шалгаж байх явцдаа цагдаагийн ажилтнуудын дотоод сахилга бат, дэг журам эре мууджээ гэсэн дүгнэлтэд хүреэн байна. Жишээлбэл, Дархан-Уулын цагдаагийн газрын ажилтан байсан хоёр офицер амиа егүүтгэхдээ согтуу байсан бол, бусдад хэргээ тохдог дэд хурандаа мэн л согтуу байсан нь тогтоогджээ. Тэр бүү хэл, ослын газраас зугатаж ажил дээрээ ирээд мэн архи уусныг нь тэд тогтоосон байна. Ялангуяа цагдаагийн офицерууд ажил дээрээ өрөөнийхөө сөйфнээс архи гаргаад уудаг талаар тэд онцлон ярьж байсан. Сейфэн-дээ архи хадгалж байдаг, дуртай үедээ түүнийгээ гаргаад уудаг, ажлын цагаар ар-хиддаг үзэгдэл газар авеныг Мөрдөн байцаах албаныхан хэлж байсан. Яахаараа сейф нь бараг баар болчихеон байд-гийг ч гайхаж байна лээ.
Цагдаа цагдаагаа шалгад-гаа больсон энэ цагт тэдэнтэй холбоотой зөрчилтэй асуудал, элдэв гомдол санал зөвхөн УПЕГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаар л орж ший-дэгддэг болсон. Мэргэжил нэгтнүүдээ буюу мердөн бай-цаагч, хэрэг бүртгэгч, шүүгч, өмгөөлөгч, прокурор гээд хууль хяналтын байгууллагын бүхий л ажилтантай холбоотой хэргийг шийдвэрлэдэг, гэм буруутай эсэхийг нь тогтоодог дээрх албаныхан хэцүү үүрэг гүйцэтгэдэг нь ойлгомжтой.
Дашрамд дурдахад, орон даяар эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсийг орон шо-ронд орж байсан гэмт хэрэг үйлдэгеэд гэж боддог ойлголт бидэнд байдаг ч, цагдаагийн байгууллагад зохих албан тушаал хашч байсан цолтой хүмүус ч нэлээд байдгийг тэндээс л мэдеэн.
(өдрийн сонин 2004.11.30 294)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button