Томуугийн үүсгэгчийг террорист халдлагад ашиглаж болох уу?

Харин монголын судлаачид өнгөрсөн намар оросуудтай хамтран баруун бүсийн аймгийн нутгаас томуу болон Нилийн халдварын вирус илрүүлэх шинжилгээ хий-сэн аж. Байгалийн гоц халдварт өвчнийг эсэргүүцэн судлах төвийн захирап Д.Отгонбаатар ярихдаа Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн нутгаас 94 шувуу болон мэрэгч, туулай хэлбэртнээс материал цуг-луулсан. Үүний үр дүнд Монголын баруун бүсийн нутагт тархсан зарим шувуудад томуугийн А хэвшлийн вирус эргэлтэнд байгааг тогтоосон гэв. Мөн энэ үеэр хоёр хар галуу, нэг улаан хошуут, хоёр монгол огдойноос баруун Нилийн халдварын вирусийг илрүүлсэн аж. Энэ бүхэн нь Каспийн тэнгис орчим, Си-бирийн өмнөд ба Монгол Ал-тайд орчиж буй баруун Нилийн халдварын вирусууд хоорон-доо нягт холбоотой байж бо-лохыг харуулж байгаа гэнэ. Харин дэлхийн чихийг дэл-дийлгэсэн шувууны ханиад Монголд импортлогдоогүй болохыг өөр нэг судалгаа харуулжээ. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт өмнөд хөршөөс нүүдэл-лэн ирсэн алагтуу шувуу ол-ноор үхсэнийг шувууны ханиадтай холбон шуугиан дэгд-сэн. Эдгээр алагтуу болон Улаанбаатар хот орчимд үхсэн турлиах, бусад аймгуудаас ирүүлсэн 40 орчим сэжигтнүүдэд шинжилгээ хийхэд Шувууны томуу оношлогдоогүи юм байна. Нарны идэвхжилт болон халдварт өвчний дэг-дэлтийн хамаарал ч манай судлаачдын анхаарлын гадна үлдсэнгүй. Энэхүү хамаарлыг үндэслэн халдварт өвчин дэг-дэж болзошгүй үеүдийг угтуулан урьдчилан сэргийлэх боломжтой гэж тэд үзжээ. Халдварт өвчин судлалын үндэснии төвд болсон Вирус судлалын тулгамдсан асуудлууд бага хурал үндэснии хэмээх тодотголтой байсан ч Орос, Япон, Германы зургаан судлаач оролцсон учраас олон улсын хүрээний гэж болохуйц илтгэлүүд тавигдаж байсан юм. Бактерлогийн зэвсэг хилээр нэвтэрч, малд өвчин тахал дэгдэх аюулыг монгол-чууд түүхэндээ нэг буе удаа мэдэрч байсан. Дэлхийн хү-мүүс есдүгээр сарын 11-ний халдлагын дараа цагаан нун-тагаас өвчин тахал мэт айж байсан бол вирус судлаачид монголчууд ч бас бактерлогийн зэвсэг ашиглаж байсан гэж үздэг байна. Монголын эзэнт улсад ихэнх нь эзлэгдсэний дараа буюу 14-17 дугаар зуунд Европ тивийг бүхэлд нь хамарсан тарваган тахал, урвах тахал гарч, тэр үеийн хүн амын дөрвөн хүнийг нэгийг бурхан таалсанаар зарим хот тосгон эзгүйрч, сүүлдээ ертөн-цийн хөрсөнөөс арчигдсан нь Европ дахинд Чингисийн байл-дан дагууллыг жинхэнэ байс-наас нь илүү аймшигтай, хар-гис хэрцгий болгон бичиж үлдээх бас нэгэн шалтгаан болсон хэмээн зарим түүхчид үздэг аж. Одоогийн Украин улсын Федосий хотыг 1346 онд эзлэхийн тулд Алтан ордны улсын Жанабекийн цэргүүд тахлаар үхсэн цэргийнхээ шарилыг хотын хэрмийн дээгүүр давуулан шидэж оруулсанаас Европийн Хар үхэл хэмээх их тахал эхэлеэн гэж италийн нэгэн түүхч тэмдэглэн үлдээжээ. Монголчуудын дунд түгээмэл тохиолддог элэгний хавдарт хүргэдэг гепатит В, С, бохир гарын шар хэмээгддэг гепатит А ч вирус судлалын тулгамдсан асуудпуудын нэг гэдэг нь маргаангүй.

В ГЕПАТИТ МОНГОЛОНД МАРКИЙН ХҮМҮҮСТ ДУРТАЙ
Эрүүл мэндийн сайдын ажлаа хүлээлгэж өгөөд удаагүй буй П.Нямдаваа вирус судлаачийн ажилдаа идэвхэй орсон бололтой. Халдварт өвчин судлалын үндэснии төвд болсон үндэснии бага хурлын эхний илтгэгч нь тэр байлаа. Эхээс төрөхдөө анх халдвар авсан хүн 40-50 насандаа элэгний ракаар өвдөх магадлалтай гэж тэр хэлеэн нь анхаарал татсан юм. Халдвар тээгчид өөрөө өвчлөхгүй ч бусдад өвчин тараасаар бай-даг учраас аюултай этгээдүүд аж. Носител гэж эмнэлгийн хэлээр нэ.рлээд буй халдвар тээгчдийг эрүүл гэж өмнө нь үздэг байсан ч элэгний анхдагч өмөнд өртөх эрсдэл өндэр байдаг учраас эрүүл гэдгийг нь хашилтад хэрэглэх болсныг анзаараарай. Өдгөө дэлхийд 200-300 сая хүн халдвар тээгч хэмээх зэрэглэлд багтдаг бөгөөд эхээс мэндлэх үедээ хүйн цустай холилдож халдвар авдаг аж. Халдвар тээгчид нь В гепатитын эерэг вакцин үйлдвэрлэх түүхий эд ний-лүүлэгч гэдгээрээ бас ашигтай хүмүүс. Анагаах ухаан А, В, С, О, Е гэх мэтээр цагаан толгойн үегийн дарааллаар нэрлэсэн элэгний эсийг гэмтээх чадвар тай долоон төрлийн вирусийн нээсэн ч одоогоор сэргийлэ) найдвартай вакцинтай нь Е гепатит юм. В гепатитын вирус нь монголоид маркийн хү мүүст дуртай гэж П.Нямдаваг хошигнов. Үнэндээ В гепа титийн тархалтаар монгол хэлбэрийн хүмүүс алаг дэл хийн альхан талд явааг тевөг гүй тодорхойлж болох аж Манай улс вируст гепатитын евчлөл ихтэй орны тоонд ор-дог бөгөөд 1960-аад оны дун-дуур өвчлөл дээд цэгтээ хүрсэн статистик бий. ЭлэгниР хавдараар олон хүн еөд бол буй нь ч энэ үеэс урхагтай. В гепаптитын эсрэг заавал хийх дархлаажуулалтыг нэвтрүүлс-нээр 2020 он гэхэд элэгний анхдагч өмөнг одоогийноос хоёроос тав дахин бууруулж чадна гэж судлаачид дүгнэж байна. Вакцин хийж эхэлсэнээс хойш 30 жилийн дараа элэгний анхдагч өмөнгөөс сэргийлэх үр дүнг үзнэ гэж тооцдог бөгөөд манай улс 1991 оноос хүүхдүүдээ энэ ерөндөгөөр дархлаажуулж эхэлсэн түүхтэй. Хот хөдчэ-гийн ялгаа дархлаа тогтоход хүртэл илэрч буйг судлаачид ажиглажээ. Вакцин тарьсаны дараа судлахад хотынхон хөдөөгийнхнөөс илүү дархлаа-жиж байгаа нь тогтоогджээ. Үүнд вакцин тээвэрлэх болон хадгалахтай холбоотой но нөлөөлж байж мэднэ хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.
В гепатитын халдвар тээгчид энд тэндгүй буйд эргэлзэх юм алга. Энэрэл-Дент шүд-ний эмнэлэгт хийсэн судалгаа ч үүнийг нотолж байна. Шүдээ эмчлүүлэхээр очоод ДОХ-ын халдвар авч ч болох учраас энэ эмнэлгийнхний судалгаа олон хүний анхаарлыг татаж байлаа. Туе эмнэлгийнхэн шинээр ирж байгаа үйлчлүүлэгчээ шинжилгээ өгөхийг хүсдэг болжээ. Үүнийхээ үр дүнд дөрвөн үйлчлүүлэгч тутмын нэг нь В, С гепатитын халдвар тээгч байгааг илрүүлсэн аж. Шинжилгээ өгөхийг хүсэхэд зарим хүн дургүйцэж Тэгвэл танайхаас өөр эмнэлэгт үзүүлчихнэ хэмээн загнах нь бий. Гэхдээ л шинжилгээний хариуг үндэслэн халдвар тээгчдийг тусгаилан эмчилж эхэлсэн нь эрсдлийг бууруулах нэг алхам болсон гэж Энэрэл-Дент эмнэлгийн захирал М.Ичинхорлоо ярьж байсан.
(өдрийн сонин 2004.11.30 294)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button