Ноён Жагаад импортын шар айраг гүнээ мэхийв…

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан эрхэм Жагаад гүнээ мэхийн баярлаж буйгаа илэрхийлдэг явдал моод болов. Буцах хаягийг нь сонирхвол импортын шар айраг Монголд нийлүүлдэг хятад, солонгос наймаачдын гарын үсэг байх аж. Архи, шар айраг үйлдвэрлэдэг үндэснии компаниудыг бохир бизнес эрхэлдэг мэтээр буруутган нүд үзүүрлэдэг эрхэм түшээ энэ төрлийн барааны татварыг хоёр дахин нэмэх санаачилга гарган, Онцгой албан татварын хууль хошуу нэмэрлэсэн нь ийнхүү Сазз, Янжинь, Бээжин пивонуудыг алгаа ташин дэвхцэхэд хүргэсэн хэрэг.
1992 онд борлуулалтын ердөө 12 хувийг арай ядан эзэлдэг байсан үндэснии шар айраг өнгөрсөн хугацаанд хэл дээрээ босч, эдүгээ Монголын зах зээлийн 38 хувьд үйлчилж байгаа. Өөрөөр хэлбэл үндэснии үйлдвэр-лэгчид маань импортын шар айрагтай өрсөлдөх түвшинд дөнгөж л хүрээд байгаа юм. Гзтэл татварыг хоёр дахин нэмж 160 хувь болгох айдас АПУ, САПУ-г нөмрөн, импортын эздийг баярлуулав. Ингэснээр хилээр орж ирдэг лаазтай пивонууд үнийн хувьд зөруүтэй эх орны шар айрагтай өрсөлдөх болсон нь үндэсний үйлдвэрлзгчдийн ирээдүйг саарлаар будаж, магадгүй ноён Жагаагийн эх оронч имижийг бусниулав. Түүний санаачилгыг төсөв түхийн дэмжиж, импортын пиво нийлүүлдэг хөршийн бизнесмэнүүд тонголзон угтаж, ТУ-5 зэрэг мэдээллийн сувгийг ашиглан хүчтэй лоббидож эхэлсэн нь нууц биш. Хэдийгээр үндэснии үйлдвэрлэгчдийн хүндрэлийг харгалзан импортын шар айрагны татварыг даруй хоёр дахин нэмэх тухай яригдаж буй боловч шийдвэр хараахан гараагүй байгаа. Хэрэв ноён Б.Жаргалсайханы санаачилга үг дуугүй дэм-жигдвэл түүнийг тойрсон хар улам бүр лавшрах юм. Монголд энэ төрлийн бизнес эрхэлдэг хятад, солонгос бизнесмэнүүд УИХ-ын эрхэм гишүүний араас алга ташин, далдуур дөгөөгөөд байгаа мэтээр, үзэж буй хүмүүсийн . хардлага бодит байдал болж хувирна. Зарим эх сур-валжийн таамаглаж байгаа-гаар нэлээн холоос эхтэй том лобби үндэснии үйлдвэрлэгчдийн орчныг бохирдуулахаар үйлчилж байж ч болзошгүй гэх.
Ямар ч байлаа гэсэн үндэснии үилдвэрлэгч байхын зовлонг хангалттай мэддэг УИХ-ын ганц гишүүн гэнэт ийм санаачилга гаргасан нь учир мэдэх улсын нүдийг бүлтийлгэсээр удав. Дотоодын архи, шар айрагны татвар хоёр дахин нэмэгдсэнээр нийгэмд үүсч болох сөрөг үр дагаврыг энгийн иргэдээс эхлээдэдийн засагч, судлаа-чид хэдийнэ мэдэрч амжаад, өртөг багатай бүтээгдэхүүн хулгайгаар үйлдвэрлэх явдал эре ихсэн, борлуулалт гудам-жинд гарч, эрүүл мэнддээ эрсдэл учруулах аюул дундаж орлоготой айл өрхийг нэр-мэнэ,хэмзэн тайлбарлаж буй. Амьдралаас ургасан энэ таамаг үнэнд тун ойрхон байгааг анхааралгүй орхивол тэнэг хэрэг болно.
Юутай ч идээний дээж тойрсон шуугиан энэ өдрүүдэд эмзэг сэдэв болж хуви-рав. Энэ хэрэгт холбогдсон түшээдийн чих ч хангина-хаараа нэг болж, өргэн дэл-гэцээр өөриймсөг илгээмж хүлээн авсан ноён Жаргал-сайханы хоёр дэлдэн бүр салбайх янзтай.
Өнөөгийн зах зээлд импортын нэг литр пивоны онцгой албан татвар шин-гэсэн үнэ 1000 шахам төгрөг байгаа. Гэтэл татвар ногдуулаагүй үндэснии шар айрагны үйлдвэрлэлийн үнэ 1000 гаруй төгрөгт хүрдэг. Yүнээс харахад хүчин чад-лынхаа 35 хувийг ашиглан, зах зээл дэх орон зайгаа хадгалж үлдэх гэж тэмцэж байгаа үндэснии шар айраг үйлдвэрлэгчид онцгой албан татвар хэмээх чөдөрт хэл гараа тушаачихвал импортын пивотой өрсөлдөх чадваргүй болж, үнийн зөрүүгээр илэр-хий ялагдах магадлал өндэр.
За яахав, үндэснии үйлдвэрлэгчдийг өвдөг бохируулж орхиё. Yнэн хэрэгтээ урдаас орж ирдэг үнэ хямд пивонууд нь 1990-ээд оны дундуур залуусыг маань ууж байсан пийжүү хэмээгчийн шошго хаягийг өөрчлөн Монголын зах зээлд шахаж байгаа их тарын эздийн бүтээгдэхүүн. Тээвэрлэлт, хадгалалт та-лаасаа төдийлөн найдваргүй импортын шар айргийг дотоодын энэ төрлийн бүтээг-дэхүүний онцгой албан тат-варыг нэмэх замаар залуустаа санал болгох нь хэр шударга алхам юм бол? Урд хөршид САЗЗ-ыг хуурамчаар үйлдвэрлэн Замын-Yүдээр хил нэвтрүүлдэг бүлэг хү-мүүс саяхан илчлэгдсэн мэдээ бий. Монголчууд хүно-ний бүтээгдэхүүнийхээ 70 хувийг, бусад хэрэглээнийхээ 90 хувийг импортоор зал-гуулдаг хэдий ч ядаж шар айргаа бусдаас дутахгүй үйлдвэрлэж сурсан нь үнэн. Дотоодын шар айрагны үйлд-вэрлэлийг өдий зэрэгт хүргэх гэж өчнөөн цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарсан нь мэдээж. Нэгэнт бүтээж босгосон бүхнээ эргүүлээд нураах амархан. Харин эвлүүлж бос-гох анх бүтээснээсээ ч илүү бэрхшээлтэй байх болно.
Yндэсний архи, шар айрагны онцгой албан татварыг хоёр дахин нэмэх санаачилга гаргахдаа ноён Б.Жаргал-сайхан энэ бүхнийг бодолц-сон болов уу? Эсвэл зүгээр л сэтгэлийн хөдөлгөөнөөр асуудалд хандаж, онцгойрох гэсэн оролдлого гэж түүний энэ алхмыг ойлгох уу? Солонгоо, Хятад наймаачид л лав. өөдедийгдь бодряцдог түшээг . өглнлөх байдлаар угтлаа.
Уг нь мань Жагаагийн хий нь гарсан баймаар юм. Yлээх төдийд хөөрнө гэж баймгүйсэн.
(өнөөдөр 2004.11.30 278)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button