Ц.Батчулуун Японы эзэн хааны шагнал хүртсэн 5 дахь хүн боллоо

Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоос-ны 30 жилийн ойг тохиолдуулан Япон улсын Засгийн газар морин хуур хөгжмийг Япон улсад танилцуулах замаар хоёр орны соёлын харилцааг өргөжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж түүнд энэхүү хүндтэй шагналыг олгожээ. Тэрбээр Мандах нар одонгийн Сарнай цэцгэн хэлбэрт товч бүхий Нарны алтан туяа зэрэглэлийн одонгийн эзэн болсон юм.
Ц.Батчулуун Японы эзэн хааны шагналыг хүртсэн тав дахь монгол хүн. Анх дипломатч Д.Алмааз 1989 онд Мандах нар одонгоор шагнуулж байсан бол, үүнээс хойш Японд Монгол Улсаас томилогдсон анхны Элчин сайд С.Дамбадаржаа, иргэн Цэвэгмаа, мөн туе улсад Элчин сайд байсан Д.Ёндон нар энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэж байжээ.
Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Тода Тацуо одонг гардуулсан бөгөөд ёслолын ажиллагаанд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат тэргүүтэй улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, урлаг соёлын төлөөлөгчид ирж, ардын жүжигчин Ц.Батчулуунд баяр хүргэлээ.
(өнөөдөр 2004.11.30 278)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button