Дэлхийд данстай морин хуурьчид 50 долларын цалинтай

Yүнээсээ улсад өгөх өстой татвар хураамжаа төлөөд хэд үлдэхийг нь тооцоолоод үзээрэй.
Арлын Япон, Франц, Солонгос гээд дэлхийн олон оронд уригдан тоглож, хоёрхон чавх-даст хуураа уйлуулж, дуулуулж явахдаа эх орноо
сурталчилдаг тэднийг Монголоос илүү гадаадад мэднэ. Японы эзэн хаан урьд өмнө урлагийн тоглолт нэг ч удаа болж байгаагүй их дэг жаягийг эвдэн тэднийг ордондоо урьсан. Хуурын аялгууг нүдээ анин, амьсгаа даран сонсохдоо хаантан эээрэм их талд хурдан хүлгийн нуруун дээр довтолгож яваагаар өөрийгөө төсөөлсөн биз.
Танай хуурчдын хөгжим-дөхийг сонсоод Монголд ирмээр санагдлаа гэх гадаадын жуулчинтай олон таарсан. Тэгээд ч тэд ирсэн даруйдаа урлагийн тоглолт үзэх захиалга өгдөг. Хошин шоу, эстрад концерт биш онцолж ардын урлагийн тоглолт үздэг нь Монголын нэрийн хуудас болсон морин хуурын аялгууг амьдаар нь мэдэрч, хуурчдын минь авьяасыг бишрэх гэснийх. Гэтэл манайд энэ урлаг хөгжүүлж, баяжуулъя гэсэн хүсэл, сэтгэлтэй цөөн хэдхэн хүний ажил мэтээр үлдэж бай-на. Yүний жишээ нь морин хуурчдын цалин гээдхэлчих-вэл хэтрүүлсэн болохгуй биз. Монгол Улсын Морин хуурын чуулга 1992 онд байгуулагдсан. Монгол т.ооллоор бол нэг бүтэн мөчлөгтэй тэнцэх хугацаанд тэд оршин тогтнож, морин хуураа дэлхийд данстай соёлын өв болтол нь таниулж чадсан гавьяатай хүмүүс. Харамсалтай нь тэдний талаар төрөөс баримталсан бодлого гээд хэлчих тоймтой зүйл одоо хэр цөөн байсаар. Хатуухан хэлэхэд ардын жүжигчин Ц.Батчулуун, морин хуурт сэтгэл зүрхээ өгсөн түүний хэдэн шавь нарынх нь нуруун дээр тогтож байх юм.
Монголын урлагт элэгтэй гаднын хүмүүсийн дэмжлэг туслалцаа чуулгынханд төрийн бодлогоос илүү дэм болдог. Дарга даамлууд бол Морин хуурыг дээдлэн дэл гэрүүлэх тухай Ерөнхийлөгчийн зарлигийг ярихдаа л энэ чуулгыг санадаг байх. Эндтэндээс ирсэн томхон зочны өмнө нүүр тахлахад тэдний хэрэг их байдаг гэх. Харам-салтай нь ингэж хэрэг-лэсний хариуд өгч байгаа цалин нь ердөө л энэ.
Урлагийнхан иймэрхүү л цалин авдаг шүү дээ гэж ам таглах албан тушаалтан олон л гарах байх. Гэвч хийсэн бүтээснийг нь бодоод ч юм уу морин хуурынхны цалинг бага ч болов нэмж өгөөч. Магадгүй ингэж чадвал тэд бидний жил дараалан зарласан Монголд тавтай морил арга хэмжээнээс илүү эх орныг минь бусдад таниулж өгөх ч юм бил үү.
(өнөөдөр 2004.11.30 278)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button