Гулармаар, Гутармаар гурван хоног

Тэгээд юу болов ? 11-р сарын 25-ны оройноос 29-ний өглөө хүртэл бараг дөрөв хоногийн хугацаанд хэн маань бүтэлгүйтэж баярлав гэдгийг эргэж нэг харъя. Цагдаагийн ерөнхий газар Монгол улсын ерөнхийлөгчдөө баяраар гарсан гэмт хэрэг зөрчлийн талаар түүнийг илрүүлэн барагдуулахад цагдаагийн хамт олон хэрхэн ажилласныг илтгэсэн байна. Энэ илтгэлдээ Монголчууд өнөөх л архи хавтгайруулан хэрэглэж баяр тэмдэглэдэг заншлаа орхиогүйг нуусангүй, бас дэвэргэсэн ч үгүй. Зөвхөн баярын нэг өдөрт 500 орчим хүнийг эрүүлжүүлж 60 гаруй хүнийг гэр орон эхнэр хүүхдэд нь хүргэж өгсөн байна. Гэтэл Баянзүрх дүүргийн тав дугаар хорооны иргэн гучин настай эмэгтэй С.Оюунтуяа, нөхөр Ж.Рагчаадоржийгоо архи уулаа хэмээн бухмдаж цээжний баруун хэсэгт нь хутгалан хүнд гэмтээсэн байх юм. Ийнхүү цагдаа нар нойр хоолоо хасан ажиллаж энэ олон хүнийг эрүүлжүүлж гэрт нь хүргэж ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгөн зай завгүй ажиллажээ. Гэвч өдөр бүр арав орчим хүн архинд хордож осгож хөлдөж харамсалтайгаар нас барсан байна. Архичид хэтэрхий залуужжээ. 12 настай охин Г гудамжинд ухаан мэдрэлгүй болтлоо согтон унаж хамт явсан хоёр найзынхаа үгэнд оролгүй хашгичин цамнаж засмал замаар яваа машины өмнө очиж хэвтэн Би үхмээр байна хэмээн орилж байв. Төмөр замын эмнэлгийн зэргэлдээх зүүн гудамжинд арван хэдэн настай гурван охин согтууран танхайрч хамт явсан залуугаа зодон, хашгирч орилж байв. Арван дөрөв тавтай болов уу гэмээр тэдгээр охид ойр хавьд явсан хүмүүсийг хөгшин залуу гэлгүй өдөн хоргоож юу ч хийхээс буцахгүй болсон үед нь азаар цагдаа таарчээ. Мөнгөтэй баян танхайчуудыг өөгшүүлж, хатуухан шийтгэхгүй орхидог болсноор давраад Дагвын орон дээр гэгч болж байна. 10-01 УБ улсын дугаартай *Тоёота* маркийн машины жолооч 26 настай Г.Ууганбаяр гэгч 52 дугаар сургуулийн урд зам дээр үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ахлагч Б.Мөнхбатыг шаардлага тавилаа хэмээн хэл амаар доромжилж, машинаа асаан цагдаагийн хөлийг дайрч зугтсан байна. Г.Ууганбаяр нь БГД-ийн хоёр дугаар хороо долдугаар байрын 77 тоотод оршин суудаг тодорхой эрхэлсэн ажилгүй нэгэн гэнэ. Ийнхүү цагдаагийн шаардлага зөрчих, эрх чөлөөнд нь халдах явдал газар авч байгаад цагдаа хууль хяналтын байгууллага онцгой анхаарал тавих цаг болсон байна. Санамсаргүй болгоомжгүйгээр хүний амь егүүтгэх ялихгүй маргаанаас өөрийгөө боомилох эм ууж амь насаа алдах явдал урт баярын өдрүүдэд олонтаа гарлаа. Төв аймгийн Баянчандмань сумын хэсэг иргэд баярын хоёр дахь өдөр ан авд гарцгаасан байна. Тэнд оролцсон хүмүүсээс Б.Ганбат гэгч *Дорбинк * бууны гал алдаж хамт явсан Ш.Амарболдын амь насыг хөнөөсөн харамсалтай явдал болов. Ийм санамсаргүй тохиолдлоор нэгнийгээ гэмтээсэн хүнд хөнгөн шархдуулсан явдал нэг биш удаа гарчээ. Гэмтэл согог, сэргээн засах клиникийн эмнэлгийн харъяа Түлэнхийн төвд очлоо. Эмнэлгийн ор хөлдсөн түлэгдсэн хүмүүсээр дүүрэн байна. -Энэ муу архинаас л боллоо. Би ер архи уудаггүй юм шүү дээ. Хэдэн найз ирж баяр тэмдэглээд шахаад байхаар нь цөөн хундага архи уучихсан юм. Шөнө найз нарыгаа гаргаж өгөөд хашааны булэнд бие зассан шиг байгаа юм. Тэндээ уначихаж. Согтсон гэж ер бодоогүй. Манайхан намайг дан хувцастай гараад алга болчихоор санаа зовон гарцгаахад би гадаа унаад гэрийн шаахайтай хөл ил байсан гар маань мэдээгүй болчихсон байсан гэнэ. Их удаагүй шүү дээ. Хөлдчихсөн юм байж хэмээн харамсан ярьж байлаа. Баярын өдрүүдэд эцэг, эх нь наргиад алга болсноос хоол хийж идэх гэж байгаад түлэгдчихсэн зургаан настай охин, согтож унацгаачихаад арван настай хүүгээ гадаа хонуулчихсан эцэг эхийн хожимдсон харуусал аймшигтай зүйл өнгөрсөн гурван өдөрт гарлаа. Улаанбаатарчууд минь улс тунхагласны 80 жилийн ойгоо сайхан тэмдэглэсэн. Гэхдээ архидалт даанч дэндсэн. Хэчнээн иргэнийхээ амь насаар хэдий олон хүний хувь заяагаар манайхан баярлачихав даа.
(2004.11.30 Монголын мэдээ)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button