С.Оюун эвслийн бүлгийг ахлахаа болино.

Ийм шийдвэр гаргахад хэд хэдэн шалтгаан нөлөөлжээ. С.Оюун Эх орон-Ардчилал эвслийн бүлгийг толгойлох боломжгүй гэдгээ нэлээд эртнээс мэдэгдэж байсан юм. Магадгүй УИХ-ын дэд даргын албыг хашихын зэрэгцээ хүний, өөрийн нийлсэн харчуудыг нэгтгэн барина гэдэг эмэгтэй хүнд хүндэдсэн ачаа байж мэднэ. Дээрээс нь С.Оюун эмэгтэй хүний хувьд гэр бүлийнхэндээ илүү их цаг зарцуулахыг хүссэн биз. Сүүлийн үед Э.Бат-Үүл, Л.Гүндалай нар бүлгийнхээ шийдвэрийг эрс эсэргүүцэж, хуралдаандаа суухаа больсон нь С.Оюуныг ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн байх талтай. Ямартаа ч УИХ дахь Эх орон-Ардчилал эвслийн бүлгийнхэн даргынхаа шийдвэрийг хүлээж авахаар шийджээ.
Баттай эх сурважлийн мэдээлснээс үзвэл С.Оюун бүлгийн даргын үүрэгт ажлаа ирэх долоо хоногийн эхээр хүлээлгэн өгөхөөр зэхжээ. Харин түүний суудалд хэд хэдэн хүн санаархаж байгаа сурагтай. Эх орон-Ардчилал эвслийн бүлгийн толгойлох магадлалтай хүмүүсийн тоонд Р.Гончигдогж, М.Энхсайхан, Э.Бат-Үүл нарын нэр дуулдаж байна. Гэхдээ дүрэмд зааснаас үзвэл бүлгийн даргад нэр дэвшүүлэх эрх нээлттэй бөгөөд санал хураалтыг илээр явуулдаг юм байна. Одоогийн Засгийн газар, УИХ дахь МАХН-ын бүлэгтэй хамтарч ажиллах магадлал өндөртэй гэдгээрээ Р.Гончигдоржийн нэр дээгүүр давхиж байгаа сурагтай. Нэгэнт бүлгийн даргаа өөрчлөхөөр тогтсон болохоор дэд дарга нартаа ч гар хүрэх-ийг үгүйсгэхгүй гэж эх сурвалж мэдээллээ.

(2004.11.30 Зууны мэдээ)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button