Эмэгтэйчүүд, охид, ХДХВ ба ДОХ

Энэхүү хэрэглээ хязгаарлагдмал юм шиг харагдавч хил залгаа орнуудад ХДХВ-ын халдвар мансууруулах бодис хэрэглэгчдийн дунд өргенөөр тархсаар байгааг анзаарахгүй байж болохгүй. ОХУ-д 15-64 насны хүн амын 2-3 хувь нь хатуу мансууруулах бодис /гол төлөв героин/ хэрэглэдэг ВИЧ/СПИД в Центральной Европе и в СНГ, 2003, Москва/ нь Монголд энэ төрлийн мансууруулах бодисын хэрэглээ өсөхөд нөлөөлж магадгүй юм.
ДОХ-той тэмцэх үндэсний сангийн 2002 онд хийсэн ДОХ ба мансууруулах бодисын хэрэглээ, нөхцөл байдлыг оролцооны аргаар үнэлсэн судалгаа-гаар мансууруулах бодис хэрэглэгчид канабис, гашиш, морфин, сэтгэцэд нөлөөтэй эмүүдийг голчлон хэрэглэдэг нь тогтоогдсон байна. Мансууруулах бодис хэрэглэгчдийн дийлэнх 30 хүртэлх насны залуучууд байгаа нь сэтгэл түгшээсээр. Түрхэн зуур хорвоогийн зовлонг мартаж чадах боловч мансууруулах бодисыг судсаар тарихдаа зүү тариураа дамжуулан хэрэглэх нь ХДХВ-ын халдвар тархах эрсдэлийг бий болгодгийг тэд мэдэхгүй байх нь үгүй. Гэвч өөрийн хувь заяагаа ихэвчлэн аз найдварт тушаадаг нь харамсалтай,
Зарим охид, хөвгүүд архи уусан үедээ бэлгийн харьцаанд орж, хожим нь харамсаад ч барахгүй байдалд хүрдэг. Би хоёр юмуу, гуравхан хундага архи уугаад л согтож байгаагаа мэдэрдэг. Манай найз зал уу архи уусан үедээ аймаар хэрцгий зан авиртай болдог гэсэн үгийг цөөнгүй охидын амнаас сонсч болно. Гэвч тэд еерсдөдөе хэрэгтэй мэдээллийг хэнд хандаж, яаж авахаа мэддэггүй. Тиймээс архи дарс, мансууруулах бодисын тухай мэдээллийг өсвөр үеийнхэнд сайн өгөх хэрэгтэй юм.
Тэгээд ч мансууруулах бодис тариураар хэрэглэх замаар ХДХВ-ын халдвар тархахаас сэргийлэх талаар төрийн баримталж буй бодлого тодорхойгүй, мэргэжлийн байгууллагуудын энэ талын чадавхи, мэргэжилтнүүдийн мэдлэг хязгаарлагдмал байгаа нь тариураар мансууруулах бодис хэрэглэгчид, тэдний бэлгийн хавьтагчдаар дамжин, ХДХВ-ын халдвар өргөнөөр тархах боломжийг олгож байна. Иймд тохиолдлын аюулаас, мансуурахдонгоосхолуур байя гэвэл сайн таньж мэдэхгүй хүмүүстэй хамт баяр наадамд очихгүй байх нь дээр.
Шулуун гэдсээр бэлгийн хавьтал үйлдэх нь ХДХВ-ын халдвар авах хамгийн өндөр зрсдэлтэи зан үйл.
Нэг л удаа та ХДХВ-ын халдвар авсан бол амьдралынхаа туршид халдвартай хэвээр байх болно.
ХДХВ болон ДОХ эмчлэгддэггүй.

ЭРЧYYДТЭЙ БЭЛГИЙН ХАРЬЦААНД ОРДОГ ЭРЧYYДИЙГ НИЙГЭМ ОЙЛГОХГYЙ БАЙНА
Yнэндээ эрэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд ордог эрчүүд, эмэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд ордог эмэгтэйчүүд гэх үгэнд монголчууд дассан хэдий ч нийгмийн сөрөг үзэгдэл гздэгт олон хүн итгэдэг. Эрчүүдийн оорондох бэлгийн харьцаа нь гаж үзэгдэл, гаж буруу йлдэл, сэтгэцийн өвчин бус, бэлгийн чиг хандлагын нэг хэлбэр гэдгийг хүн төрелхтөн хүлээн зөвшөөрөх боллоо.
Эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүдийн дунд ХДХВ-ын халдвар харьцангуй өндөр тархсан, тэдний халдварт өртөмтгий байдал нь хүн амын дунд ХДХВ-ын халдвар хийгээд эрчүүдтэй бэлгийн харьцаанд ордог эрчүүдийн талаар ташаа ойлголт төрүүлэх болсон юм. Тэгээд ч чухам юунаас халдвар авсныг тогтоогоогүй байхад Монголд бүртгэгдсэн ДОХ-ын халдварын тав дахь тохиолдол нь эрчүүдтэй бэлгийн харьцаанд ордог эрчүүдээс гаралтай гэсэн яриа олон түмний дунд тархаад байгаа нь тэднийг нийгмээс улам бүр хөндийрүүлэх, ичээнд нуугдахад хүргэж болзошгүй юм.
Монголд албан ёсоор бүртгэгдсэн ХДХВ-ын халдварын таван тохиолдлын шалтгааныг тодруулбал, 1992 онд бүртгэгдсэн анхны тохиолдол нь эрчүүдтэй бэлгийн харьцаанд ордог эрэгтэй хүн байсан бол 1998 онд бүртгэгдсэн, хоёр дахь тохиолдол биеэ үнэлэгчдийн дунд хийсэн үзлэгээр оношлогдсон байна. 2001 оны гурав дахь тохиолдол биеэ үнэлэгчид оношлогдож, 2003 оны дөрев дэх тохиолдлын халдвар авсан хэлбэр тодорхойгүй байгаа бол энэ оны тав дахь тохиолдол залуу эрэгтэй хүнд оношлогдсон байх жишээтэй. Мэн л халдвар авсан хэлбэр тодорхойгүй байгаа юм. Ийм нехцөлд мэдээллийг барин тавин цацах нь нийгэмд сөрөг уур амьегал төрөхөд хүргэдэг байна.
Эрчүүд хоорондын бэлгийн харьцаа нь салстад гэмтэл үүегэх магадлал өндөртэй, хошногоор хийгдэж буй хамгаалалтгүй хавьтал нь тэдний дунд ХДХВ-ын халдвар өргөнөер тархаж болох эрсдэлийг үүегэж байгаа юм. Бисексуалист буюу эрэгтэй, эмэгтэй аль алинтай нь бэлгийн хавьталд ордог эрчүүд тухайн эмэпгэйчүүдийг өндэр ба бага эрсдэлтэй зан үйлтэй хүмүүсийн хоорондын гүүр болгох аюултай.
Ижил хүйсийнхээ хүмүүст татагдаж буйгаа мэдэрдэг хэн нэгэн өөрийн мэдрэмжээ бусдаас аль болох нуухыг оролддог. Ийм хүмүүс эцэг эхдээ үнэнээ хэлэх үү, байх уу гэдэг ч хүнд сорилтын нэг болдог билээ. Энэ тухай төсөөлөө ч үгүй байсан эцэг эхийн хувьд сэтгэлээр унаж, хүүхдээ ойлгож, хүлээн авахад хүндрэлтэй болдог нь дамжиггүй. Эцэг, эх нь хүүхдээ ойлголоо гэхэд тэд хаа ч явсан үргэлж ад үзэгддэг гэдгийг мэддэг учраас тэдний санаа зовдог. Дээрээс нь ДОХ-ын халдвар авчихвий гэж үргэлж түгшүүртэй явдагаа нэгэн гей хүүхдийн ээж хэлсэн юм.
Монголд ижил хүйстэнтэйгээ бэлгийн харьцаанд орох нь одоогийн мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн дагуу гэмт хэрэг биш боловч ёс заншил, нийгмийн хөгжил болон бусад хүчин зүйлээс шалтгаалан эдгээр хүмүүсийг ялгаварлан гадуурхах хандлагыг бий болгосон билээ. Энэ нь бэлгийн чиг хандлагаа нуун дарагдуулах, илчлэхгүй байхад хүргэдэг байна. Улмаар тэднийг ХДХВ-ын халдвараас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл авах, эрсдэл өндөртэй зан үйлээ өөрчлөх боломжийг нь хязгаарлаж, ХДХВ/ДОХ-д улам өртөмтгий болгож байна.
Манай улсад эрэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд ордог эрчүүд, эмэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд ордог эмэгтэйчүүдийг зөвшөөрсөн хуульбайхгүй. Мэн Англи, Шинэ Зеланд, Австрали улсэрчүүдтэй бэлгийн хавьталд ордог хүмүүсийн бэлгийн харьцаа 18 нас хүрээгүй тохиолдолд хуулиар зөвшеердөггүй аж.
Эрчүүдийн хоорондох бэлгийн харьцаа зевхөн боловсролтой эрчүүдийн дунд буе, саатуулагдсан, хорих ял эдэлж буй иргэдийн дунд ч байна. Хорих ял эдэлж буй эрчүүдийн дундах бэлгийн харьцаа нь гол төлөв хамгаалалтгүй, олонтаа хүчирхийллийн хэлбэртэй байдаг нь байдлыг улам даамжруулж байгаа юм. Шүүхийн шийдвэр биелүүлэх газрын мэдээгээр 2004 оны зургадугаар сарын байдлаар Монгол Улсад 6091 иргэн /тэдний 76,6 хувь нь 18-45 насны эрчүүд/ хорих ял, 382 хүн баривчлах ял эдэлж, 1869 хүн урьдчилан саатуулах газарт саатуулагдсан байна. Иймээс болзошгүй аюулаас сэргийлэх ажлыг тэдний дунд ч зохион байгуулах хэрэгтэй байна.
Чи өсвөр насандаа байгаа учраас бэлгийн хавьтлаас татгалзах нь хэвиин зүйл.
Миний үйлийг хийлгэх гэж хүчилж байгаа найз нөхдөдөө үгүй гэж хэлэх нь хэвийн зүйл.
БЗХӨ болон ХДХВ-ээс урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга бол бэлгийн хавьтлыг тэвчих явдал.
БЗХӨ-тэй хүн бол ХДХВ-ын халдвар авах илүү эрсдэлтэй
Охид анхнь биеийн юм ирэхээс омно жирэмслэх боломжтой, учир нь анхны биений юм ирэхээс омнө вндгөвч ондгөн эсийг ялгаруулж эхэлдэг.
Бэлгиин хзвьтлын талаар зөв шийдвэр гаргах оолсон үе хүртэл анхны бэлгийн хавьталд орох насаа хоишлуулах хэрэгтэй.

НӨХӨН YРЖИХYЙН ХИЧЭЭЛ YР ДYН ӨГЧ БАЙНА YY?
Яг үнэндээ арван жилийн сургуулиудад ордог нөхөн үржихүйн эрүүл мэндийн хичээлүүд хүүхдэд зохих мэдлэгийг өгч чадахгүй байгаа нь нууц биш. Өсвөр насны хүүхдүүд энэ талын мэдлэг тун бага байгаа нь захын нэг сургуулиар ороод гарахад андашгүй.
Захын сургууль хэмээн ад үзэгддэг 49 дүгээр сургуулийг зорилоо. Хүүхдийг амьдарч байгаа орчин, сурч байгаа сургуулиар нь зааглах ёегүй. Гэр хороолол гэхээр тарчиг амьдралтай айлын муу хүүхдүүд байдаг юм биш. Тэд ирээдүйн эцэг, эхчүүд учраас энэ сургууль дээр ч хичээл орох л учиртай юм. Нөхөн үржихүйн хичээлээр тодорхой мэдээлэл.авч чаддаггүй. Бид ч ичдэг, багш ч ичдэг. Тиймээс хичээл төдийлөн үр дүнтэй болдоггүй. Найз нөхдөесөө, сонин сэтгүүлээс энэ тухай ихэвчлэн мэдэж авдаг гэж тэд ярьсан.
Шилжилтийн насны охид, хөвгүүдийн бие махбодид гардаг өөрчлөлтөөс эхлээд тэдний сэтгэлийн хөдөлгөөний шийдэл ч еөр өер байдаг. Тэд өсвөр насандаа хэн нэгэнд сэтгэлийн жолоо алдах нь элбэг. Охид сэтгэлзүйн хувьд хөвгүүдээс илүү хурдан өсдөг. 15 настай хөвгүүн үе тэнгийнхээ охины дэргэд хүүхдэрхүү харагддаг. Иймээс зарим охид нас бие гүйцсэн хөвгүүдийг сонирхдог байна. Өөрөөсөө ах залуустай болзсон охид цагаас эрт бэлгийн харьцаанд ороход хүрдэг. Тиймээс охид ийм нөхцөлд ухаалаг байж, өөрийгөе болэошгүй аюулаас аварч байх учиртай билээ.
Бэлгийн замын халдварт өвчин тархсан энэ цаг үед өсвөр насныхан бэлгийн харьцаанд болгоомжтой хандах хэрэгтэй. Ер нь болгоомжгүй бэлгийн хавьтал нь ганцхан БЗХӨ ч буе, ХДХВ/ДОХ, хүсээгүй жирэмелэлт, үр хөндөлт гээд олон муу үр дагаврыг дагуулдаг гэдгийг санаж яваарай. Бэлгийн. хавьталд орохгүйгээр бусдыг хайрлан дурлаж, халамжлах боломжтой гэдгийг ойлгох нь чухал. Ер нь бэлгийн харьцаа эрт эхэлсний ашиг гэж байдаггүй. Найз чинь бэлгийн харьцаанд орчихеон байхад чи хоцрохыг хүсэхгүй байна гэдэг бол үнэндээ тэнэг, утгагүй асуудал.
ДОХ-ын Yндэсний төвөөс Улаанбаатар хот, долоон аймагт хийсэн судалгаанаас үзэхэд, 14-17 настай хөвгүүдийн тал хувь нь, охидын гуравны нэг нь бэлгийн харьцаанд орчихеон байна. Энэ нь нөхөн үржихүйн тухай хичээл үр дүн үзүүлэхгүй байгаагийн илрэл болох буе уу. Иймд ЕБС-ийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн хөтөлбөрт үе тэнгийнхний сургалт явуулах зэргээр сургалтын арга хэлбэрииг өөрчлөхөөс гадна эрэгтэйчүүд, хөвгүүдэд зориулсан нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээг нэмэгдүүлэх шаардлага бий болж байна.
Хэн нэгэнд хайртайгаа нотлох гэж, эсвэл юу чаддагаа харуулах гэж, найз хөвгүүн, найз охиноо алдахаас айхдаа бэлгийн харьцаанд орно гэдэг бас утгагүй. Би анхныхаа бэлгийн хавьтлаар бэлгийн замын халдварт өвчин авсанаа мэдеэн. 24 цагийн дараа л бие тавгүйрхэж, зовиурш мэдрэгдэн, заг,атнаж эхэлеэн хэмээн охидын ярихыг та сонссон л байх. Тиймээс охид, хввгүүд та нар яах ёстойгоо мэдэх үү? Өөртөө итгэлтэйгээр үгүй гэж хэлэх арга зам бас бий.
Эелдэгээр тaтгалз, бас дахин татгалз.
Татгалзлын шалтгаанаа хэлэх нь уучлалт хүсч байгаа хэрэг биш.
Чиний хийх гэж буй үйлдэл чинь буруу санагдвал холдож явах хэрэгтэй.
Чи бусадтай санал нийлэхгүй байжболно.
Чи дайралт хийх хэрэгтэй.
Чи нөхцол байдлаас зайлсхийх хэрэгтэй.
Чи цагаос эрт бэлгийн харьцаанд орж болохгүй гэж хэлснээрээ
тэр хүмд хайргүй болчихгүй.
Тэр чамд үнэхээр хайртай бол чинии тaтгалэсаныг ойлгох болно.
Охид ховгүүд, зрчүүд эмэгтэичуүд бие биеэ харилцан хүмдэтгэх ёстой.
БЗХӨ-тэй болоң ХДХВ-ын хүн удаан хугацаанд ямар ч шинжтэмдэггүйгээр янж болдог. Тухайлбал,
ХДХВ нь эрэгтэйд ч. эмэггэйд ч
Хламидий нь эрэгтэйд ч, эмэгтэйд ч
Зaг хүитэн эмэгтэйд шинж гэмдэггүи явж болдог.
БЗХС( н халдвар авах гүүр болж огдог.
Бэлгэвч хэрэглэх нь БЗХО. ХДХВ-ээс урьдчилон сзргийлэх найдвартай арга.

БЭЛГИЙН ЗАМААР ДАМЖИХ ХАЛДВАРЫН ТУКАЙ
Хамгаалалтгүй бэлгийн хавьтал хийх үед дамждаг халдварыг бэлгийн замаар дамжих халдвар гэдэг билээ. Бэлгийн замаар дамждаг 20 гаруй халдвар байдаг байна. Эдгээрээс Монгол Улсад тэмбүү, заг хүйтэн, трихомониаз, хламидын халдвар, герпес вирусын халдвар зонхилон тохиолддог ажээ. 2002-2003 онд хийгдсэн харуулдан тандалтын судалгаагаар өндэр эрсдэл бүхий зан үйлтэй хүмүүсийн дунд тэмбүү евчний тархалт 2,6-10,7 хувьтай, эрсдэл багатай зан үйлтэй бүлгийн дотор 1,3-2,5 хувьтай /Х.Даваажав, Монгол Улсад 2002-2003 онд явуулсан ХДХВ/БЗДХ-ын тархалтын харуулдан тандалтын судалгаа/ байсан нь тогтоогджээ. Бэлгийн замын халдварууд нь шээс, бэлгийн замын эрхтнүүдээс гадна бусад эрхтэн, тогтолцоог хамран гэмтээж болно.

БЭЛГИЙН ЗАМААР ДАМЖИХ ХАЛДВАРЫН YЕД 1ЛЛРЭХ ШИНЖ ТЭМДГYYД
Хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох, халдвартай буюу шинжлэгдээгүй цус, цусан бүтээгдэхүүн хэрэглэснээс халдвар авдаг. Халдвар авсан бол танд дараах шинж тэмдгүүд илэрнэ.

ЭРЧYYДЭД
Шээсний сувгаас идээт, идээт салсархаг ялгадас гарах
Шээх үед, шээсний дараа хорсох, шархирч өвдөх
Бэлэг эрхтэн, хошного орчмоор яр, шарх, цэврүү, үү гарах
Бэлэг эрхтэн орчмоор ирвэгнэх, загатнах
Цавины булчирхай цочиж, томрох
Төмсөг хавдах

ЭМЭГТЭЙЧYYДЭД
Yтрээний ялгадасны хэмжээ ихэсч, өвөрмөц өнгэ, үнэртэй болох
Шээх үед болон шээсний дараа шархирч ввдөх
Гадна бэлэг эрхтний орчмоор яр, шарх, цэврүү, үү гарах бэлэг эрхтэн орчмоор загатнах
Хэвлийн доод хэсгээр өвдөх
Цавины булчирхай цочиж, томрох
Эдгээр шинж тэмдгээс аль нэг нь илэрвэл цаг алдалгүй эмчид хандаж, тэдний зөвлөгөег авах нь зүйтэй. Эрт үед нь эмчлүүлбэл БЗДХ-ууд бүрэн эдгэрнэ. Зарим халдварын үед ямар нэг шинж тэмдэг илрэхгүй байж болох бөгөөд халдвар авсан хүн өөрийгөө халдвар авсныг мэдэхгүйгээс бусдад тараах аюултай.

БЭЛГИЙН ЗАМААР ДАМЖСАН ХАЛДВАРТ ӨВЧНYYД ЭМЧЛЭГДЭНЭ
Мэргэжлийн эмчийн зааваргүйгээр ямар ч эм тариаг дур мэдэн хэрэглэж болохгүи. Буруу хэрэглэснээр өвчин архагшиж, эмгэг байдалд хүргэхээс гадна эмэнд тэсвэртэй болдог аюултай. Yүний оронд яаралтай шинжилгээ хийлгэж, мэргэжлийн эмчийн зөвлөгөөний дагуу эмчилгээ хийлгэвэл бүрэн эдгэрнэ. Гэхдээ зарим БЗХӨ тө^с эмчлэгддэггүй боловч хянах боломжтой
байдаг байна. Тухаилбал, гепатит С, В вирус, бэлгийн хомхой, ХДХВ, хүний папиломал вирус, тэмбүүгийн гуравдугаар үе гэх мэт. Эмчлүүлэхгүй, эсвэл эмчилгээ дутуу хийгдвэл
Хэвлийн доод хэсгээр өвдөх, үргүйдэл Умайн гадуур жирэмслэх Ураг зулбах, амьгүй хүухэд төрүүлэх зэрэг хүндрэлд хүргэхээс гадна ХДХВ/ДОХ-д өртөх эрсдэл ихэснэ.
Бэлгийн замаар дамжих халдваргүй үнэнч хавьтагчтай байх /бэлгийн хосууд хоёул шинжилгээнд сөрөг гарсан тохиолдолд/, өөрөөр хэлбэл, таны бэлгийн хавьтагч болон та өөрөө өөр хүнтэй бэлгийн хавьталд орохгүй байвал БЗДХ-аас найдвартай хамгаалагдана.
(өнөөдөр 2004.12.01 278)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button