Бясаа, зөгий, цох террорын эсрэг

Биолог, химийн зэвсэг хэрэглэн халдлага үйлдэхээс урьдчилан сэргийлэх,хорт бодисын тархалтыг тогтооход тэднийг био-харуул болгон ашиглахаар Пентагон эрдэмтэдтэй хамтран ажиллаж байна. АНУ-ын Виржини муж улсын их сургуулийн биологч Карен Кестер Боомын нян үүсгэгчээс авахуулаад хүний тархи мэдрэлийн системийг хордуулах химийн хорт бодисыг олж илрүүлэд бясаа онцгой авьяастай болохыг тогтоосон гэлээ. Хамгийн гол нь, тун бага өртгөөр энэ бүхнийг бясаа бидэнд хийж өгөх гэнэ. Ажлыг нь Пентагон 10 сая ам.доллараар санхүүжүүлж байгаа гэдгээс өөр дэлгэрэнгүй зүйл хэлэхээс эрдэмтэд татгалз-лаа.
Есдүгээр сарын 11-нээс хойш эрдэмтэд байгалийн өөрийнх нь зохилдлогоог ашиглан террорист халд-лагыг илрүүлэх ажилд шуурхайлан оржээ. Коло-радогийн их сургуулийн ургамлын биологч Июнь Медфорд биологийн халд-лагын үеэр өнгэ хувиргадаг ургамал гарган авахаар ажиллаж байна. Яваандаа гудамж талбай, айл гэрт тарьж болох энэ ургамлын өнгэ хувирахыг хараад л хүмүүс юу хийхээ мэдэх боломжтой болох төдийгүй химийн хорт бодис тархсан газрыг олж тогтооход ямар нэг хиймэл дагуул огт хэрэггүй болох гэнэ.
Түүнээс гадна эрдэмтэд ойн түймрийг 50 км-ийн зайнаас мэдэрдэг цох, ТНТ, Семтекс зэрэг тэсрэх бодисын өчүүхэн бага хэсгийг ч алдалгүй илрүүлдэг зөгий зэрэг ер бусын ач тустай шавьжуудыг ашиглан шинэ технолог бүтээхээр ханцуй шамлан ажиллаж байна.
Террористуудын цохилт өгч болох хамгийн эмзэг цэг бол усан хангамжийн газрууд. Yүнийг хамгаалах аргыг ч эрдэмтэд олсон. Ундны усыг хамгаалахад тэнгисийн нялцгай биетнүүд туслах аж. Мэн уены хорыг хэдхэн минутад шүүж чадах шүүлтүүрийг нялцгай биетний биеийн бүтцийг судалснаар бүтээж чадна гэдэгт эрдэмтэд эргэлзэхгүй байна. Терроризмын эсрэг манаанд хумүүс биш био-харуулууд гарах цаг дөхөж байна.
(өнөөдөр 2004.12.01 278)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button