Атга шорооны төлөөх дайн

Хэтрүүлэнэ гэхэд дэндүү юм.
-Yгүй ээ. Алтны үнэ цэнийг нь хэлж байна. Манай айлын залуу хоолны халбага шороо угаагаад 500000 төгрөг олсон байна билээ. Шуудай шороотой бол ч таван сая энүүхэнд гэнэ ээ. Итгэхэд бэрх ч ийм яриа сонслоо. Геологич найзаасаа асуулаа. Тиим арвин агуулгатай газар байх уу гэж. Байдаг гэнэ. Гар аргаар алт олборлодог нинжа нарын амьдрал шуудай шороон дээр тогтдогииг хэдэн жилийн өмнө Заамарт сурвалжлага хийж явахдаа ойлгосон юм. Харин дээрх шиг алтны агуулга ихтэй тиим баян газрын тухай төдийлөн сонсоогүй. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тамгат гэдэг газар сүүлийн хэдэн сар нинжа нарын хөлд дарагдаж буй сурагтай. Энд чухам л атга шорооны төлөө дайн болж байгаа гэнэ. Шороо үуудайгаараа олдохгүй бол атга, чимхээр ч болсон олох гэж дээр дороо ордог ажээ. Ямартаа л шороогоо булаалдаж байгаа хүмүүсийн дундаас хоолныхоо халбагаар хутгаад авсан залуу таван зуун мянган төгрөгтэй болохов. Говь гурван сайханы байгалийн цогцолбор газрын бүрэлдэхүүнд багтдаг энэ нутагт ийм их агуулгатай шороо байгааг илрүүлсэн хүмүүс бусдын анхаарлыг татахгүй байх гээд дийлээгүй бололтой. Одоо тэнд 200-300 хүн байнга ажилладаг юм байна.
Хүн төрөлхтнийг бараг үүссэн цагаас нь дарангуйлж, өвдөг сөхрүүлж яваа шар металын төлөө тулаанд хүмүүс амь насаа алдаж, амьдрал ахуйгүй болж байсан нь нэг биш. Тамгатад ч атга шорооны төлөө нударга зөрүүлэх юу ч биш болсон дуулдана. Монголын баялаг дуусахгүй юм шиг аашлах бид алтаа бараад л байгаа. Хэзээ ч эргэж нөхөгдцөггүй алт богинохон хугацаанд монголчуудыг тэжээгээд л дуусах нь. Алт харсан хүн байгаль дэлхийн сайхан, хойч үеийн тухай мартаж зөвхөн гялалзах үртэсийн төдий шар металиин төлөө нүдээ өгөхөд ч бэлэн болДог гэдэгтэй маргах хүн төдийлөн гарахгүй. Тэгвэл өнөөдөр Говь гурвансайханы цогцолбор газарт аюул нүүрлээд байгаа юм биш үү. Их говийн дундах өвөрмөц сайхан байгалийн нэгээхэн хэсэг, булаг шандыг нинжа нар хэзээ ч хайрлахгүй. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг Бодоншандад алттай чулууны төлөө өрнөсөн дайныг цэрэг цагдаа болж байж дутуу хагас тараасан. Тэр газар нь тусгай хамгаалалттай нутаг. Тамгатын орчим бас ийм юм болох вий. Ер нь нийт нутгийнхаа алтны баялгийг барчихаад одоо тусгай хамгаалалттай цогцолбор газрууд руугаа дайраад байгаа юм биш үү. Төв, орон нутгийн холбогдох байгууллага хүмүүс нь мэдээж л байгаа байх даа. ,.
(өнөөдөр 2004.12.01 278)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button