Өвчтөнтэй нь биш өвчинтэй нь тэмцье

Хэдий тарчиг ядуу ч хүний хань, хэдэн хүүхдийнхээ өмөг түшиг тэрбээр нэг л өдөр бохир зүү, тариураар Хүний дархлал хомсдолын вирусийн (ХДХВ) халдвар авч, ахуй амьдрал нь орвонгоороо эргэчихнэ чинээ санаагүй явсан. Өнөө хэн чинь ДОХ хүртчихэж гэнэ. Та минь холхон л явдаг юм шүү. Ийм яриа хуурай өвсөнд гал ноцохын адил төд удалгүй тосгоноор тарж, өөрөө битгий хэл эхнэр хүүхэд нь хүний нүүр эгцэлж харж чадахаа байлаа. Мэнд устай явдаг хөршүүд нь шагайхыг больж, хажуу хавиргын айлууд хүүхдээ Тэдний хүүхдүүдтэй тоглоод үзээрэй хэмээн зандардаг болсон дуулдах. Сургууль дээр нь үеийнхэн нь, тэр байтугай багш нь хүртэл нэг л өөрөер хандаад буйг хэдий бяцхан ч гэлээ Л овогтны хоёр хүү мэдрэхгүй, эмзэглэхгүй байж яахин чадах. Ганц тосгон битгий хэл бүхэл бүтэн мужийн хэмжээнд бохир зүү, тариураар дамжин 35 мянган хүн ХДХВ-ийн халдвар авсан тохиолдол урд хөршид гарсан гэнэ лээ.
ДОХ буюу Дархлалын олдмол хомсдолыг үүсгэгч ХДХВ-ийг эдүгээгээс 12 жилийн өмнө илрүүлснээс хойш 20 сая хүн эл өвчний улмаас нас барсан болохыг НYБ-ын ХДХВ/ДОХ-той тэмцэх нэгдсэн хөтөлбөрийн мэдээнд дурдаж. Тэгвэл тэр 20 саяын хэд нь дотор газрын дээрх эр лүгээ амьд яваадаа ад болж, ойр тойрныхондоо хүний адаг, нийгэмдээ хог шаар, илүүдлүүд гэгдэн нулимуулсныг бид мэдэхгүй. ДОХ-оос айж шир-вээтэхдээ бид чинь халдвар авсан хүнээ өөлж өөнтөглөх, алагчлан гадуурхах, доромж-лох л гэж дэндүү яарч байгаа юу даа. Тарваган тахалд нэрвүүлсэн нэгнээ амьдаар нь галдаж байсан дундад зууныхны сэтгэлгээний арга барил хөгжил дэвшлийг уриа болгосон соёл иргэншилт өнөө үеийнхэнд өв залгамжлан үлдээгүй л баймаар. ХДХВ, ДОХ-оос сэргийлье гэхдээ халдвар авч өвчилсөн хүнтэй нь дайн зарлах ийм гашуун бөгөөд эмгэнэлт үзэгдэл Монголын нийгмийг ч тойроогүй.
Халдвар авсан монгол бүсгүйн нэр усыг гэрийн хаягтай ньхэвлэлээр зарлаж, шоронд хорь хэмээн цээжээ дэлдэж байсан цаг саяхан. Нулимсаидаа хахаж, нас барсан хоино нь шарилын чулууных нь зургийг хүртэл авч нийтэд цацсаныг нь бодох бур өмнөөс нь яс хавталзам.
Хамгийн сүүлд тав дахь тохиолдол илэрлээ гэж дуулдахад шар, бор алаг цоохор хэвлэлүүд хэрхэн дуутай шуутай тосон авч, сенсаацалсныг бүгдээрээ харсан. Бидэнд нарийндаа ямар ч падгүй Халдвартай хүнийг Б. гэдэг…, гей гэнэ… гэх саваагүи мэдээллүүд шил даран цувсан мөртлөө өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар үг унагасан нь тоотой цөөхөн л байх.
Өвчтөний хувийн анкет гэдэг хэн ч халдашгүй, хуулиар хамгаалсан нууц байдаг билээ. Таны, миний нэг адил овоглох эцэг, дуудах нэртэй, ардаа хань, үр хүүхэд, ажил, хамт олонтой эгэл жирийн хүн шүү дээ, тэд чинь.
Амьдрал гэдэг тоглоом, шоглоомоор дүүрэн. Анзаар-гагүй явсныхаа шанг одоо сэтгэл санаа, бие махбод, аль байдгаараа амсаж, алаг үрээ бодон Надаас хойш яана хэмээн асгаруулсан нулимсных нь үнийг мэдэрнэ бил үү дээ, хүмүүс ээ.
Өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэдэг дээ. ХДХВ нас, хүйс, арьсны өнгэ, шүтдэг шашин, удам угсаа, ажил мэргэжил, албан тушаал, баян хоосноор нь алагчлалгүй нийгмийн бүх давхаргын хүмүүст халд-варлаж байна. Дэлхий дахинаа өдөр бүр 15-24 насны 6000 залуу ХДХВ-ийн халдвар шинээр авч байгаа аж. Өөрөөрхэлбэл, 14 секунд тутамд нэг хүн.
Мах цусанд барилдаж
төрсен хүн танд зориулсан арын хаалга ХДХВ-д алга. ХДХВ-ийн халдварыг сэрэмжгүй явж байгаад та ч авч болно гэдгийг бодитой ойлгож ухамсарлах нь өөрийгөө болон бусдыг ДОХ-оос сэргийлэхэд иргэн таны оруулах эхний том хувь нэмэр болно.
Монголчууд бид халдвар авсан хүнтэй нь биш халдварын вирустай нь тэмцэх цаг болжээ. Манай улсын хэмжээнд энэ өвчинтэй ХӨСYТ-ийн ХДХВ, ДОХ-той тэмцэх алба, ДОХ- той тэмцэх үндэсний сан гэсэн хоёрхон газар тэмцэж байгаа гэхэд хилсдэхгүй. Мэдээж энэ хоёр дээр янз бүрийн урт, богино хугацааны төслүүд нэмэгдэнэ. Бүгд л гаднаас санхүүждэг. Монголчуудын орших, эс орших-ын асуудалд гадныхан биднээс илүү санаа зовдог мэт.
Гэтэл өөрсдөө бид халдвар авсан нэгнийхээ зовлонг амны зугаа болгосноор л ДОХ-д хандах хандлагадаа цэг тавьчихаад байх уу.
ХДХВ/ДОХ-ын асуудалд хэрхэн хандаж байснаар нь түүх биднийг шүүх болно гэж ДЭМБ-ын ерөнхий захирал Жон Вүк Ли хэлсэн нь бий. Төр засаг ДОХ-ын асуудалд хайхрамжгүй хандаж буй нь та бид бас тиим байх ёстой гэсэн үг биш. Өөрөө өөрсдийгөө энэ халдвараас сэргийлэх боломж зуун хувь бидэнд байна.
ХДХВ үрийн шингэн, цус, хөхний сүү гэсэн биеийн шингэнүүдээр халддаг. Тэгэхээр эдгээр шингэнүүд дамжих замуудыг хаачихья. Өөрөөр хэлбэл, тохиолдлын бэлгийн хавьтлыг тэвчье, болохгүй бол бэлгэвч хэрэглэе, зүү тариур хэрэглэхдээ зөвхөн нэг удаагийн шинийг нь л хэрэглэе. Ингээд л боллоо.
Харин одоо нэгэнт та өөрийгөө хамгаалж чаддаг болсон бол, халдвар авсан нэгэндээ тусалья. Та бид халдвартай нэгэндээ сэтгэлийн дэм бэлэглэж, тэднийхээ амьдралыг ганц хоногоор ч атугай сунгаж чадна. Тун удахгүй ДОХ-ын эсрэг төге эмчилгээ гарна, Эрдэмтэд ийн баталж буй. Тэр үед та бид ч нүүр бардам алхах вий.

К.Аннан Гэрлэлт ургэлж найдвармап хамгаалалт болж чадахгүй байна
Өнөө жил Эмэгтэйчүүдээ хамгаалъя уриан дор тэмдэглэж буй ДОХ-той тэмцэх Дэлхийн өдөрт зориулж, НYБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан илгээлт тараалаа. Уг илгээлтэд Эмэгтэйчүүд ХДХВ/ ДОХ-ын эсрэг, тэмцэлд хамгийн бүтээлч, зоригтой дайтаж байгаа хүмүүс юм. ХДХВ-ийн халдвар авсан хүмүүсийн тал орчим хувь нь эмэгтэйчүүд. Тэдний дөревний гурав нь амьдарч буй Умард Сахар орчмын орнуудад ХДХВ-ийн халдвар авсан насанд хүрэгчдийн бараг 57 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг.
Эмэгтэйчүүд халдварт илүү өртөмтгий байгаа нь нийгмийн тэгш буе байдал тэднийг учир утгагүй, шударга буе эрсдэлд хөтөлдөгтэй холбоотой. Yүнд ядуурал, доромжлол, хүчирхийлэл, мэдээллийн хомедол, ахимаг насны эрчүүдиин архидалт болон нэг дор хэд хэдэн хүнтэй бэлгийн харьцаанд ордог, эрчүүд охид, эмэгтэйчүүдийг халдварын асар том сүлжээнд түлхэн оруулж буй зэрэг хүчин зүйл нөлөөлж байна.
Гэрлэлт үргэлж найдвартай хамгаалагч болж чадахгүй байна. Энэ өвчинд нэрвэгдсэн зариморонд ХДХВ-ийн халдвар бэлгийн идэвхтэй амьдралтай ганц бие эмэгтэйчүүдээс илүү гэр бүлтэй эмэгтэйчүүдийн дунд өндэр байна.
Эдгээр хүчин зүйлийг туе тусад нь шийдвэрлэх боломжгүй. Охид эмэгтэйчүүдэд илүү их эрх мэдэл, итгэл бий болгох бодитой нааштай өөрчлөлт хэрэггЭЙ хэмээн өгүүлеэн байна.
(өнөөдөр 2004.12.01 278)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button