ДОХ-н шинжилгээ хаана ямар үнээр хийдэг вэ?

ДОХ-ын шинжилгээ хийлгэх нь хувь хүн өөрийн эрүүл мэнддээ анхаарч, өвчнөөс урьдчилан сэргийлэх, ухамсартай үйлдэл юм.
ДОХ-ын шинжилгээ авдаг, ДОХ-ын эсрэг үндэсний төв, ИонСей, Гялс, Монлаб зэрэг эмнэлгийн лаборатори Монголд бий. Халдвартын эмнэлгийн А корпусын нэгдүгээр давхарт байрлах ДОХ-ын эсрэг үндэсний төв болон Ионсей эмнэлэгт хүмүүс их ханддаг юм билээ. Ионсей, Гялс, Монлаб эмнэлэг 4000-4500 төгрөгөөр уг шинжилгээг хийдэг бол ДОХ-ын эсрэг үндэсний төвд сайн дураараа үзүүлж буй иргэдэд шинжилгээг үнэ төлбөргүй хийдэг байна. Харин эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан иргэдээс 750 төгрөг, гадаадад явахаар шинжилгээ хийлгэж буй иргэдээс 1000 төгрөг авдаг.
Шинжилгээний хариу 3-24 цагийн дараа гарна. ДОХ-ын шинжилгээг цуснаас авдаг. Дээрх эмнэлгүүд дэх шинжилгээ хийдэг лабораторийн тоног төхөөрөмж нь дэлхийн жишигт хүрсэн, найдвартай технологитой гэнэ.
(өнөөдөр 2004.12.01 278)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button