Гадаад бодлогын салбарт улстөрийн ойр зуурын хонжоо хайж болохгүй

-Баярлалаа. Монгол Улсын Гадаад хэргийн сайдын нэр хундтэй бөгөөд хариуцлагатай албан ту-шаалд томилогдсондоо би нэг талаас баяртай, нөгөө талаас өөрийгөө чамлангуй байгаа. Монголын үе үеийн шилдэг сэхээтнүүд, мятарш-гуй эх орончид энэ албыг хашиж улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөөх үйлсэд түүхэн хувь нэмэр оруулж ирснийг би сайн мэдэх учир өөрийгөө тэдэнтэй харьцуулаад чамлаж байгаа хэрэг л дээ. Харин яагаад энэ албанд томилогдсон бэ гэдэг бол намын боловсон хүчний бодлогын асуудал юм болов уу. Өмнө нь энэ салбарт ажиллаж байсныг, бас олон улсын хуульч мэргэжилтэйг маань ч харгалзсан байх.
-Өмнө нь Таныг энэ яаманд ажиллаж байсан үетэй харьцуулахад баи-дал ямар шүү харагдаж байна? Их өөрчлөгдөж үү?
-Хэвээрээ ч юм шиг, өөрчлөгдсөн ч юм шиг, сонин л байна. Олон жил өер салбарт ажиллаж байгаад ирэхлээр сайн, муу л зүйл ажиглагдах юм. Хамт олон, ажил харьцангуй тогтвортои, бодлого залгамж шинж чанартай учраас яам хэвийн ажиллаж үүргээ гүйцэтгэж байна. Нөгөөтэйгүүр, илүү шуурхай, түргэн ажилладаг, шинэ соргог зүйлийг хурдан тусгаж өөрийн болгох чадвараа дээшлүүлмээр санагдаж байна. Гэхдээ би яаруу хүн л дээ, тэгээд ч ингэж санагдаж байж магадгүй..
-Гадаад харилцаа, гадаад бодлогын асуу-далдаа оръё. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 2005 оны Yндсэн чиглэлд гадаад бодлогын салбарт дэвшүүлсэн зорилтын талаар ярина уу?
-Монгол Улсын гадаад бодлого уламжлалт, залгамж шинж чанараа хад-галж, үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлалд тус-гагдсан гол гол зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ. Юуны өмнө нээлттэй, идэвх-тэй, олон тулгуурт гадаад бодлого явуулж Монгол Yлсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, тогтвортои хөгж-лийг хангахад хамгийн таатай гадаад орчин бүрдүүлэхийн төлөө ажиллана. Хоёр их хөрштэйгээ тэнцвэртэй, тогтвортои, эрх тэгш, харил-цан ашигтай, өргэн цар хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх, өрнө, дорнын хөгжилтэй орнуудын бодит сонирхлыг Монголд бий болгох, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, Ази, Номхон далайн бүс нутагт хоёр талын болон олон талт идэвхтэй хамтын ажиллагаа явуулахад анхаарна. Мэн түүнчлэн олон улсын харил-цаанд олон талт дипломат үйл ажиллагааны ач хол-богдол, цар хүрээг өргө-жүүлэхийн төлөө дуу хоолойгоо нэмэрлэж, НYБ, олон улсын бусад байгууллагатай хамтран ажиллана. Сүүлийн жилүүдэд соёлын харилцаа, гадаад сурталчилгаанд төдий-лөн анхааралгүй явж ирснийг залруулж тодорхой ажил хийнэ гэж бодож байгаа.
-Зөвшилцлийн энэ Засгийн газарт гадаад бодлогын асуудлаар санал зөрөлдөх явдал байна уу? Саяхан УИХ-ын нэгдсэн хуралдаан дээр С.Оюун гишүүн Канадын Айвенхоу маинз компанид Монгол Улс төлбөр хийхгүй, тэр мөн гийг хүүхдүүдэд тарааж өгөх ёстой гэж ярьсан нь гадаад, дотоодод шуу-гиан тарих шиг боллоо?
-Засгийн газрын хэм-жээнд гадаад бодлогын асуудлаар санал зөрөлдөх явдал одоогоор гараагүй байна, цаашид гарсан ч улс орны язгуур эрх ашигт нийцүүлж нэгдсэн бодлого шийдвэр гаргаж чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Ер нь гадаад бодлогын асуудлаар монголчууд бид нэгд-мэл дуу хоолойгоор ярьж, жижиг буурай орны хувьд онцгой эмзэг энэ салбарт өнөө маргаашийн улс төрийн хонжоо хайж, сонгуулийн уур амьсгалд автагдахгүй байх нь чухал юм. Yүнтэй холбог-дуулж хэлэхэд С.Оюун гишүүний хийсэн мэдэгдэлд Засгийн газрын зүгээс тайлбар хийж, гадаадын түнш, хөрөнгө оруулагчдыг тайвшруулах шаардлагатай болсон. Энэ мэдэгдэл нь нэг талаас хариуцлагагүй, нөгөө талаас харамсалтай зүйл бөгөөд гагцхүү С.Оюун гишүүний өөрийнх нь үзэл бодол байх, түүний даргалж буй бүлгийн байр суурь биш болов уу гэж найдаж байна. Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн, цаашид ч биелүүлэх найдвартай түнш гэдгийг гадаадын улс орнууд ч, хөрөнгө оруулагчид ч мэдэж байх нь нэн чухал гэж би бодож байна.
-Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайдын хувьд өнгөрсөн хугацаанд юу хийж амжив, цаашид юу хийхээр бодож төлөв-лөж байна, энэ бүхнээ-сээ хуваалцана уу?
-Засгийн газрын мөрийн хөтөлбөр, 2005 оны үндсэн чиглэл, төсөв зэргийг бэлтгэж УИХ-аар хэлэл-цүүлж батлуулах ажилд сүүлийн сар илүүтэй хугацаанд гол анхаарлаа хан-дууллаа. Мэн Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдаж Канад улсад айлчиллаа. Тоймтой томоохон ажил гэвэл бид мэн Монгол Улсын нэгдэж орсон олон талт гэрээ, конвенцийг монгол хэлнээ ёсчлон хөрвүүлж Төрийн мэдээлэл сэтгүүлд дэс дараатай хэвлүүлэхээр ажиллаж байна. Цаашид яамны дэргэд эрдэм шинжилгээ, судалгааны бие даасан төв байгуулах, Монгол Улсын гадаад харилцааны түүх, уламжлалыг харуулсан цуврал баримтат кино хийх, ном гаргах, дипломатын толь бичиг боловс-руулж олны хүртээл болгох гэх мэтээр өдөр тутмын, цаг үеийн ажлын хажуугаар хийх зүйл их байна. Мэн туе яамны барилга, аж ахуйг өөд нь татахгүй бол төвөгтэй байдалд орсон байна. Гэхдээ миний хувьд хамгийн гол санаа зовоож байгаа асуудал бол Монгол төрийн алтан аргамжаа болсон дипломат албыг мэдлэг боловеролтой, эх оронч үзэлтэй, улс орныхоо буурал түүхийг өнөөдрийн зовлон жаргалтай нь хамт мэддэг, мэдэрдэг, шилдэг залуу боловеон хүчнээр дэс дараатай сэлбэх явдал. Ахмадуудын туршлага, амьдралын ухааныг залуусын эрч хүчтэй хослуулж, төрийн энэ чухал албаны залгамж чанар, өөрөө өөрийгөө хөгжүүлж, цэвэршүүлж чаддаг дархлааг бий болгох хэрэгтэй байгаа юм.
-Олон асуудал анхаарлыг тань татаж байгаа юм байна. Та харин алин дээр нь түлхүү анхаарч ажиллах вэ? Ер нь Таныхаар дипломат хүнд байх ёстой хамгийн гол зан чанар юу вэ?
-Монголын дипломат албанд зүтгэж байгаа хүн бүрийн эрхэм дээд зорилго бол Монгол төрийн тусгаар тогтнолыг боломжит бүхий л аргаар бэхжүүлэх явдал гарцаагүй мэн. Энэ тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал монголчууд бидэнд ямар үнэ цэнээр олдсон, ямар эмзэг, нарийн зүйл байдгийг дипломатууд бусдаас илүү мэдэж мэдэрдэг, тэгэх ч ёстой. Би өөртөө ч, бусдад ч ийм л шаардлага тавьж ажиллана гэж бодож байна.
– Софи хотноо болох Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын хуралд зоч-ноор оролцохоор Та удах-гүй явах гэж байгаа гэ-сэн. Энэ талаараа манай уншигчдад товч боловч мэдээлэл өгөхгүй юу?
-1973 онооо эхлэн Хельсинкийн процесс хэмээн нэрлэгдэж тухайн үедээ олны анхаарлын төвд байсан энэхүү үйл явц нь эдүгээ Европ, Хойд Америкийн 55 улсыг хамарсан аюулгүй байдал, хамтын ажиллагааны томоохон байгууллага
болж өсч өндийсөн байна. Болгарын Гадаад хэргийн сайд, хурлын дарга, доктор С.Пассигийн урилгаар хуралд оролцож, Монгол Улсыг туе байгууллагын Азийн түнш орон болгох зорилго тавьж байна. Азиас Япон, БНСУ, Таиланд, Афганистан улсууд түнш гэсэн статустайгаар уг байгууллагын үйл ажилла- гаанд оролцдог юм байна. Манай орны хувьд Европтой харилцах бас нэг цонх нээгдэж, олон тулгуурт гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд чухал ахиц гарна гэж найдаж байна. Энэ байгууллагын хүрээнд аюулгүй байдлыг эдийн засаг, хүрээлэн буй орчин, хүний эрх зэрэг олон талаас нь судалж бодлого боловеруулдаг нь ч бидэнд хүртээлтэй, сургамжтай бөгөөд техник хамтын ажиллагааны чиглэлээр тодорхой дэмжлэг, туслалцаа ч хүртэх боломжтой байгаа юм.
-Та бас УИХ-ын ги-шүүн хүн. Сонгогчдынхоо өмнө хүлээсэн үүргээ хэр-хэн биелүүлж байна вэ?
-УИХ-ын сонгуулийн да-раа хэд хоног амрах юм бодож явсан чинь бүр ч их ажилтай болчихеон. Зөв-шилцлийн ажлын хэсэг, маргаантай хоёр тойргийн шүүх хурал, орон нутгийн сонгууль гээд ажил ер нь тасраагүй. Нийслэлийн Нацагдоржийн нэрэмжит номын санд төлөөлөгчийн газраа нээж, сар бурийн нэгдэх, гуравдахь долоо хоногийн даваа гаригт тойргийн хөдөлмөрчидтэигөө уулздаг. Гарцаагүй засвар шаардагдсан зарим барилга, байшинд дээвэр, хана туурганы засварын хөрөнгө гаргуулах, эрүүл мэндийн 16 дугаар нэгдэлд шинжилгээ, оношлогооны зарим тоног төхөөрөмж хандивлах, орон сууцны байшингуудын дэве-гэр болон орчны газрыг СӨХ-дод нь хязгаарлалтай-гаар эзэмшүүлэх зорилгоор Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг боловеруулах, радио, телевизийн тухай хуулийг боловеруулж хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах гэх мэтээр ажил их л байна. УИХ-ын гишүүний хувьд мэн сонгууль, татварын багц болон төрийн буе байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэгт орж ажиллаж байна. Ялангуяа төрийн буе байгууллагын үйл ажиллагааг илүү үр дүнтэй, нийгэмд хүртээлтэй болгохын тулд хууль эрх зүйн орчинг нь боловеронгуй болгох асуудалд анхаарч ажиллана гэж бодож байгаа.
-Эцэст нь 2005 оны төсвийн талаар хоёр зүйл тодруулъя. Нэгдүгээрт, Гадаад хэргийн яамны хувьд 2005 оны төсөв хангалттай юу, хоёрдугаарт, УИХ-ын гишүүд төсвийг дутуу дулимаг болсон гэж шүүмжлэх нь цөөнгүй байгаа. Та ямар бодолтой байдаг вэ?
-Яамны хувьд мэдээж болдог бол төсвөө нэмүүлэх гэлгүй яахав. Ялангуяа хөрөнгө оруулалтаар гадаадад ганц нэг оронд Элчин сайдын яамны газар, байр сав авах, засвар үйлчилгээ хийх гээд бишгүй асуудал байсан. Гэхдээ төсвийн бодит хүндрэл бэрхшээлийг манай сайд нар бүгд ойлгож, боломжийн хэмжээний буулт хийж, төсвийн төслийг зангидаж чадсан. Ялангуяа цалин тэтгэвэр нэмэх, тэтгэврийн зөрүүг арилгахад хөрөнгийн нэмэлт үүсвэр гаргасан нь их чухал болсон. Төсвийн төслийг сайжруулах талаар санал бодол хэлэхгүй УИХ-ын гишуүн гэж байхгүй байлгүй дээ. Гишүүн бүхэнд хэлэх, сайжруулах зүйл байгаа ч улс орны хөгжлийн нийтлэг зүй тогтолцоо, ерөнхий хандлагад нийлүүлж төсвөө боловеруулж батлуулах нь чухал, бид ч гэсэн тэгэж чадна гэж бодож байна.
(өнөөдөр 2004.12.01 278)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button