Ченж Баскаг хөнөөсөн хэрэг Баяржавт тохогдох уу

-Манай сонины өчигдрийн дугаарт сэжигтэн Д.Баяржавын эгчийн ярилцлага нийтлэгдсэн. Мэдээж, та уншсан байх. Ярилцлагад онцлон өерийн тань нэр дурдагдсан. Yүнд та тайлбар өгөх үү?
-Юуны өмнө нэгэн зүйлийг хэлмээр байна. Одоогоос дөр-вөн сарын өмнө ЦЕГ-ын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир болон манай хэвлэп мэдээл-лийн албанаас сонин хэвлэ-лийнхэнд хандаж хэвлэлийн бага хурал хийлгэсэн. Тэр үеэр Манай цагдаагийн байгуул-лага онц хүнд, зохион байгуулалттайгаар гэмт хэрэг үйлд-дэг, гэмт хэргийн тодорхой бүлэг болон зохион байгуулагдсан этгээдүүдййн хэргийг шалгаж байгаа. Хүмүүсийн ан-хаарал, сонор сэрэмжийгдээшлүүлэх үүднээс удахгүй энэ талаар мэдээлэл өгнө хэмээн мэдэгдэж байсан.
Доржийн Баяржавт холбогдох хэргийн тухайд ажлын хэсэг байгуулагдаад, бүтэн жил зургаан сар гаруй хугацаанд шалгалаа. Энэ хугацаанд Д. Баяржав гэж хэн бэ, ямар гэмт хэрэг үйлдсэнюм бэ, хань хамсаатан нь хэн хэн бэ, ямар хэрэг үйлддэг байж вэ гэдгийг шалгаж тогтоосон.
Тиймээс энэ удаа гэмт хэргийн бүлэглэл үнэхээр зохион байгуулагдсан юм байна, юмыг урьдаас төлөв-лөж, нарийн зохион байгуулагдсан хэлбэрээр гэмт үйлдлээ хийдэг, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг гэмт хэргийн бүлэглэл нэгэнт бий болжээ гэдгийг нийгэмд сэрэмжлүүлэх үүднээс би энэ ярилцлагаа өгье.
Сонин дээр гарсан ярилц-лагын хувьд тухайн хүний төрөл төрөгсөд болон хэн ч бай, тэр бүү хэл, гэмт хэрэгтэн хүн өөрөө ч сонин хэвлэлд ярилцлага егөх хуулиар ол-гогдсон эрх байгаа. Yүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ аливаа юм үнэн байх ёстой. Сонин хэвлэл цагдаа хоёр бол эн-гийн хар үгээр хэлбэл, энх цагийн энэ үед ширээний наа-на цаана суугаад үзэг бариад тулалдаж байгаа, нэг нь гэмт хэргийг илрүүлэх гэж, нөгөө нь хохирсон хумүүсийн эрх ашгийг хамгаалах, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох ийм зорилготой л ажиллаж дайн хийж байгаа улс.
Танай сонинд Д.Баяржавын эгч Д.Даштай хийсэн ярилцлага гарчээ. Уншсан. Тэгээд гэмт хэрэгтэн хүн болгон өөрийнхөө эрх ашгийг хамгаалаад сонин хэвлэл, мэдээллийн хэрэгслийг ашиг-лаад юу ч гэж хэлж болох нь ээ. Тэгэхээр үүнийг уншсан хүмүүст буруу ойлголт төрүү-лэхгүйн тулд, цагдаагийн бай-гууллагад үл итгэсэн байдал үүсгэхгүйн тулд, үнэхээр Монгол оронд хүний эрх, эрх чөлөө ингэж зөрчигддөг болжээ гэх ойлголт бий болгох-гүйн тулд байгаа бодит байд-лын талаар хариуцлагатай-гаар сэрэмжлүүлэг өгье гэж бодож байна.
Тэгэхээр Д.Баяржав бол урьд нь дөрвөн удаа хорих ялаар шийтгэгдэж байсан хүн. Yйлдсэн хэрэг нь тухайн үөдээ өөрөөр хэлбэл, 1970-1980-аад онд нийгэмд жиг-шүүр төрүүлж байсан хэргүүд байдаг юм. Хувь хүнийхээ тухайд ийм.
-Нийгэмд жигшуур тө-руулсэн гээд байгаа тэр хэргуүдээс нь нэрлэвэл, . .?
-Тухайлбал, эмч нарын хэрэг байна. Олон эмч нарыг эрүүгийн хэрэгт холбогдуулж гүтгэж байсан. Гэм зэмгүй ажлаа хийж байсан шударга хүмүүсийг хуурамч дүгнэлт гаргасан, хахууль авсан гэд-гээр нийгэмд сенсаац үүсгэж олон эмчийг хэрэгт татаж байсан. Yүнийг нэрлэхэд л хан-галттай байх.
-Эмч нарын гэгддэг тэр хэрэгт Д.Баяржав холбоотой юм уу?
-Тиим. Энэ хэрэгтээ 1971 онд шийтгэгдэж байсан юм. Урьд нь үйлдсэн хэргүүд дээрээ олон удаа шийтгэгдэж байсан бөгөөд эмч нарыг хэрэгт татсаны улмаас шийт-гэл хүлээсэн нь тэр. Ер нь Д.Баяржав гэж хэн бэ гэхээр 1997 онд шоронгоос гарсан тэр үеэсээ л гэмт хэрэг үйл-дэж эхэлсэн. Бүр баригдах хүртлээ. Өөрөөр хэлбэл, 2003 оны тавдугаар сар хүр-тэл гэсэн үг. Тэгэхээр энэ хэргүүдийг илрүүлснийхээ төлөө бид ингэж бусдад олз болж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүмүүст буруу ойлголт төрөхөөр бичигдэж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна гэж үзэж байна.
-Таны хэлснээр бүтэн зургаан жил энэ хүн гэмт хэрэг үйлдэж явжээ. Энэ хугацаанд түүнийг илрүү-лэн баривчлах боломж байгаагүй юм уу? Ямар ямар хэрэг уйлдсэн нь тог-тоогдоод байгаа юм бэ?
-Одоогийн байдлаар Д.Баяржав нь онц ноцтой, урьдаас төлөвлөж судлаад зохион байгуулсан хэргүүд үйлдсэн нь тогтоогдсон. Yйлд-вэр, аж ахуйн нэгж, байгуул-лага, банк гээд хаана л их мөн-гө төгрөг цугларч төвлөрсөн байна, түүнийг судалж, хэрэг хийхийн тулд гэмт бүлэглэлээ байгуулж, ажил үүргээ хуваа-рилж байсан нь нэгэнт тогтоогдсон. Нийтдээ 23 үйлд-лээр улс нийгэм, хувь аж ахуйн нэгж байгууллагад 190 сая төгрөгийн хохирол уч-руулсан байдаг. Өөрийн гэмт хэргийн бүлэглэлдээ нийт 17 хүн хамруулсан гэмт хэрэг үйлдсэн байна.
Yүнээс гадна хүн амины хоёр гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн байцаалтаар тогтоог-доод байна. Тухайлбал, 1999 онд Дундговь аймгийн Хүнс компанийн байранд их хэм-жээний ноолуурын мөнгө хад-галсан байна гэдгийг судал-сан байдаг. Тэгээд гэмт хэрэг уйлдэх бух машин техник, багаж хэрэгсэл, хүмүүсийн-хээ ажлын хуваарийг гаргаад гэмтхэргээ төге үйлдсэн. Гэхдээ газар дээрээ баригд-сан, оргосон, зугтаасан. Тэгж явахдаа манаачийг нь 2-3 удаа буудсан. Аз болоход харанхуй шөнө байсан уч-раас зугтаж яваад жалганд унасан. Тэгээд манаач руу гурав дахиа буудахад буу нь. гацчихсан байдаг. Yүнийг бид хүн амины хэрэг гэж үзэж байгаа. Яагаад гэхээр тухайн хүнийг буудах байсан, урьд нь хоёр буудсан юм чинь. Манаачийг гар буугаар буудсан байдаг. Yүнийг төге завдалт-тай хүн амины хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа.
Дараачийнх нь болохоор өнөөг хүртэл хэвлэл мэдээллийн сенсаац болж байсан Ченж Баска1 гэж олноо яригд-даг хүний амь насыг хохироо-сон гэмт хэрэг үйлдсэн нь бүрэн нотлогдсон. Бид энэ хэрэгт ялын дүгнэлт үйлдүү-лэхээр Нийслэлийн проку-рорт шилжүүлээд байж байна. Тэгэхээр Д.Баяржавын гэмт хэрэг үйлдсэн тухай нийтдээ 18 хавтаст хэрэг байна. Эдгээрийг бүгдийг нь танил-цуулсан. Тэр бүгдэд цагдаагийн байгууллага өдөр шөнө-гүй, нойр хоолгүй, уйгагүй ажилласан.
-Ихэвчлэн банк дээрэм-дэж байсан, хөдөө орон нутагт олуулаа явж ноолуурын чен-жийг дээрэмдэж 40 гаруй сая төгрөгийн дээрэм хэрэг үйлдэж байсан, хүлж баглаж байсан гээд хэлээд байвал их юм бий. Улаанбаатар хотод гэхэд л хятадуудын төвлөрсөн ноолуур, угааж пэрээслэ-сэн ноолуурыг дээрэмддэг байж. Хамгийн бага үйлдэл нь л гэхэд хохирол нь 20 сая. Тэгээд 40 сая, 60 сая, 110 гаруй сая төгрөгийн хохиролтой хэргүүдийг төлөвлөж үйлддэг ноцтой гэмт хэрэг илэреэн. Энэ бүгдийг өнөөдөр цагдаагийн байгууллага төге илрүүл-сэн. Yүгээр ч зогеохгүй түүн-тэй холбоотой хэргүүд ар араасаа гарч иржл байна. Бид шалгаж байна.
-Yүнийг Баяржавтай холбоотой хэргийн хэвлэл мэдээллээр цацагдаж байгаа албан ёсны анхны мэ-дээлэл гэж үзэж болох уу?
-Болно. Дээр өгүүлеэн хэвлэлийн бага хурал дээр Цагдаагийн байгууллага ажиллаж байгаа. Онц ноцтой гэмт хэргийн бүлэглэлүүдийг барьсан. Хэргийг нь шалгаж байна. Энэ талаар дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэж байсан. Тэгэхээр Д.Баяржавтай холбоотой хэргийн анхны эх үүсвэрийг хэвлэл мэдээллээр зарлаж байна гэж хэлэх байна.
-Эгчийнх нь ярилцлага дээр дүүгээ Баасанжавын гэгдэх хэрэгт шалгагдаж байгаа гэсэн байсан. Гэтэл тэр ченж Баска буюу Баа-сансурэнгийн хэрэгт шалгагдаж байжээ. Тэгэхээр ченж Баасансүрэнг гэрийнх нь үүдэнд отож байгаад ца-хилгаан шатных нь дэргэд буудаж хороосон хэргийг Д.Баяржав үйлджээ гэж ойлгож болох уу?
-Болноо. Энэ гэмт хэргийг Д.Баяржав үйлдсэн болохыг бид нар нотлох баримтаар хөдөлгөөнгүй тогтоочихеон.
-Олны анхаарлыг тат-сан энэ хэрэг хэдэн жилийн дараа илэрч байгаа нь энэ вэ?
-Ченж Баскагийн амь насанд халдсан хэрэг чинь 2000 оны долдугаар сарын 31-нд гарсан юм шүү дээ. Тэгэхээр дөрвөн жил гаруй хугацааны дараа гэсэн үг болох нь.
-Уучлаарай! Сэжигтний эгчийн ярилцлаганд таныг хурдан морины наймаа-наас болж өөрийнхөө дүү-тэй муудалцеан тухай ярь-сан байсан. Түүнээс болж хувийн өс хонзон үүссэн байх гээд л. Энэ талаар юу хэлэх вэ?
-Энэ бол цэвэр гэмт эт-гээдийн гүтгэлэг. Би Баяржав гэдэг хүнийг урьд өмнө нь таньдаг ч үгүй байсан. Ямар хүн байдгийг нь мэддэг ч үгүй байсан. Тэр хүний тухай бид нар анхны мэдээ мэдээллээ цуглуулж байхад Ямар хүн байдаг юм бол гээд харахыг хүсч байсан. Хэргийг нь шал-гах явцад их морь мал цуглуулдаг, морь уядаг хүн л байсан юм билээ. Түүнээс биш, тэр хүнээс би морь ху-далдаж авах гэсэн гэдэг юм уу, морин дээрээс болж мар-галдсаныхаа өс хонзонгоор Баяржавыг хилс хэрэгт хий-гээд нэг жил зургаан сарын хугацаатай мөрдөнд хорьж шалгаж байна гэвэл энэ шиг худлаа мэдээлэл хаана ч байхгүй ээ.
Яахав, би монгол хүнийхээ хувьд моринд дуртай. Морь сонирхдог. Гэхдээ Баяржав гэдэг хүнтэй ямар-ваа нэг морины наймаа хийж байгаагүй. Түүнийг танихгүй, урьд өмнө нь хараагүй тиим л хүн.
-Таны хамаатны Болд гэдэг хүн Д.Баяржавын адуучин байсан юм биш уү?
-Болд гэж хүнийг би бас танихгүй ээ. Зүгээр Баяр-жавын хэргүүд дээр нэр нь дурдагдаж, гэмт хэрэг үйл-дэхэд нь хамт байсан, шуу-даар буюу шууд бусаар энэ хүнтэй нөхөрлөж байсан Болд гэж хүн байдаг. Энэ Бол-дыгоо мэдээлэл өглөө гэдэг байдлаар Баяржав нь удаа дараа бидэнд Та нар Болд гэдэг хүнээс мэдээлэл авсан байна гэж байсан. Энэ утгаа-раа Болдыгоо надтай холбо-сон юм болов уу. мэдэхгүй. Болд нь энэ хэрэгт гэрчээр байцаагдсан нь үнэн. Гэхдээ би түүнийг дээр хэлеэн шиг л танихгүй. Чухам яагаад миний хамаатан болчихеныг бүү мэд.
-Энд нэг зүйлийгтод-руулъя. Зөвхөн энэ хэрэг Дээр ч биш. Ер нь л гэр бүлийн хэн нэг нь гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүний ар гэрийнхэнд байдаг нийтлэг нэг гомдол бий. Тэр нь ма-най хүнийг шорон дам-жуулж хориод байна гэх гомдол. Тухайлбал, Баяржавыг Ганцхудгаас Төв аймаг руу аваачиж хорьж байгаад одоо Өвөрхангай аймгийн мөрдөнд аваач
сан гэх мэтээр газар сэл-гүүлсний учир юу вэ?
-Энэ бол бидний явуулж байгаа үйл ажиллагаатай шууд холбоотой. Баяржавыг Төв аймагт хорьж байгаад Өвөрхангайд шилжүүлэх асуудал нь түүнээс өөрөөс нь болсон. Бид энэ хэргийг шал-гахын тулд түүний бүлэглэлд байдаг 17 хүнийг бүгдийг нь хорьж шалгасан. Гэтэл Улаанбаатар хотод хорих ганцхан анги бий. Ганцхудагт тиим ээ. Тэнд бүгдийг нь төв-лөрүүлээд хорьчихоор энэ хэргийг илрүүлэх нөхцөл бай-дал хүндэрсэн. Тиймээс бид Баяржавыг бусдаас нь тус-гаарлаж Төв аймагт хорьсон юм. Тэнд хорьсны дараа тэ-рээр мэдрэл муутай хүн болж удаа дараа жүжиг тавьж бай-сан. Дараа нь хамт хоригдож байсан хүнээ зодсон, оргохыг завдсан. Ийм үндэслэлүү-дээр удаа дараа сахилгад хоригдож байсан. Ингээд Төв аймгаас Энэ хүнийг манайд хорих боломжгуй байна гэ-сэн бичиг манайд ирсэн. Yүний дагуу түүнийг бусад хэргийн холбогдогч нараас нь тусгаарлаж хорих шаардлага-тай байсан учраас Өвөрхан-гай аймгийн урьдчилан хорих байранд хорьсон юм.
-Заавал Өвөрхангайг сонгодог нь ямар учиртай юм бэ?
-Хаана ч хорьж болно л доо. Гэхдээ хамгийн ойрхон нь Өвөрхангай гэж үзсэн. Тухайлбал, Баяржавын хэргийн холбогдолтой улс гэхэд Дархан, Зүүнхараа, Дорно-говьд хоригдож байна. Бид аль болохоор унаа машины-хаа зардлыг хэмнэхийн тулд, аль болохоор төмөр замтай газруудад хорьсон. Хэргийн холбогдогч нар нь дээрх аймгуудад байгаа болохоор хамгийн ойр, бас шулуун замтай юм гэж Өвөрхангайд хорьсон. Ийм л юм.
-Яагаад туүнийг Зо-ригийн хэрэгт шалгах болов? Суулийн үед сэ-жигтнээр татсан хэнийг болов ч, Зоригийн хэрэгт шалгадаг бичигдээтүй дү-рэм бий болжээ дээ, танай цагдаагийн байгууллагад. . .?
-Эгч нь тэгж хэлсэн байна лээ. Yнэндээ бол Баяржавыг С.Зориг агсны хэрэгт холбог-дуулж огт шалгаагүй. Харин Баяржав нь удаа дараа Та нар намайг одоо Зоригийн хэрэгт шалгах уу? гэж бидэн рүү дайрч давшилдаг байсан.
Ер нь сүүлийн үед гарч байгаа Д.Энхбаттай холбоотой ч юм уу, Далхсүрэн, Да-ваа нартай холбоотой хэрэг дээр яригдаад байгаа Зоригийн хэрэгт тэднийг шалгасан гэдэг бол унэн. Шалгах шаардлагатай байсан. Шаардлагатай юмаа шалгаад энэ хүн Зоригийн хэрэгт холбогдолтой юу, үгүй юу гэдгийг дүгнээд тогтоол шийдвэрээ гаргасан. Тэгэхээр хүн болго-ныг Зоригийн хэрэг дээр хо-морголоод баривчилдаг юм байна, хүн бүрийг шалгадаг юм байна гэсэн төөрөгдөлд битгий ороосой гэмээр байна. Баяржавыг энэ хэрэгт шалгаагүй юм шүү.
-Дууг чинь Зоригийн хэрэгт шалгаж байгаа гэж өмгөөлөгч нь хэлсэн тухай ярьсан байсан. Та нуугаад байгаа юм биш үү?
-Yүнийг өмгөөлөгч Итгэл гуайгаас өөрөөс нь л асуу.
-Туунээс гадна дуулиан тарьсан баахан хэргийн нэрсийн жагсаалт гарга-чихаад Yүнийг хүлээ гэж тулгаад, эс зөвшөөрвөл камер хэсүүлж, сэтгэл санаа, ахуй орчноор нь дарамт шахалт үзуүлдэг бололтой. Танай мөрдөн байцаагч нар яагаад ингэдэг юм бэ?
-Монгол хүний сэтгэхүйн нэг онцлог байна л даа. Иймэрхүү анхаарал татсан байдлаар асуудлыг гаргаж тавибал түүнийг нь хүмүүс их шохоорхож уншдаг, яг тэр байгаа байдлаар нь бусад нь хүлээж авдаг тиим философи. Гэтэл цагдаагийн байгууллага болохоор албан ёсоор Тиим юм болоогүй ээ гэдэг ганцхан хариултаар хариуг нь өгчих-дөг. Бодоод байхад энэ их буруу юм шиг байгаа юм.
Тэгэхээр илрээгүй гэмт хэргийн баахан жагсаалт гаргаж ирээд Yүнийг үйлдсэн үү, үүнийг үйлдсэн үү гээд л байх юм гэнэ. Yүн шиг худлаа юм байхгүй. Магадгүй тэр гучин хэдэн онд нь л тиим юм байсан байх. Одоо бол тиим юм байхгүй ээ. Баяржав байцаалт болгондоо өмгөө-лөгчтэй оролцдог. Өмгөөлөг-чөөс нь асууж болно. Тэр нэг удаа ч өмгөөлөгчгүйгээр байцаалт өгч байгаагүй.
Бидний үйл ажиллагааг прокурор хянаж байгаа. Хууль зөрчиж байгаа эсэхийг хөнд-лөнгөөс өмгөөлөгч нь хараад сууж байгаа ийм иөхцөлд цагдаагийн байгууллагад тиим зүйл байхгүй. Байх ч ёсгүй. Цаашдаа ч гарахгүй. Тиим болохоор хэн нэгэн хүний санаанаасаа зохиосон, аль эсвэл сэтгэлийн хөөр-лөөс болж хэлсэн үг гэж шууд ойлгож болно.
-Гэр булийн хоёр болох С. Далхсурэн, И. Даваа нарын асуудал бий. Тэднийг Зоригийн хэрэгт хол-богдуулан шалгасан, шорон дамжуулан хилсээр хорьж байна гээд л. Энэ тухай манай сонин анхлан мэдээлсэн. Эхнэр Давааг нь Дарханаас авчирч бай-цааж байх уеэр туүний эрх чөлөөнд халдсан гэж тэр үр хүүхэддээ хэлсэн байдаг
Yүнд бас таны нэр холбогд-дог. Та ер нь яагаад ийм зуйлд ороогдоод байдаг юм бэ? Та тэр эмэгтэйг алгадчихсан юм биш үү?
-Өнөөдөр ажлаа шударга зөв хийгээд явж байгаа хүн заавал нөгөө эсрэг сонир-холтой хүндээ дайсан нь болж, түүнийг унагаахын төлөө байдаг бололтой. Би бол шүүмжлэлд өртөх тусмаа ажлаа сайн хийж байна гэж өөрийгөө ойлгож явдаг. Яагаад гэхээр цагдаагийн байгууллага шударга ажиллах ёстой. Би ажлаа шударга хийж байгаа учраас гэмт этгээдүүдийн уур цухал нь төрж, ямар нэгэн гүтгэлгийн чанартай зүйлийг хэвлэлээр гаргадаг юм болов уу гэж бодож байна.
Гэр бүлийн хоёрт холбог-дох асуудал дээр тайлбар өгөхөд тэр Даваа, Далхсүрэн нар мэн л зохион байгуулалт-тайгаар1998 оноос эхлээд 2002 онд баригдах хүртлээ ХААН банкны хөдөө орон нутагт байсан 14 салбарыг ухаж, их хэмжээний хохирол учруулсныг нь илрүүлсэн. Одоо прокурор дээр ялын дүгнэлт үйлдэгдсэн байж байна. Энэ хэрэг дээр яагаад ийм яриа гарсан бэ гэхээр Давааг Дарханд байхдаа бие нь муудлаа гэхээр бид Улаан-баатарт авчраад нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, шинжилгээг нь хийлгээд, Охинтойгоо уулзмаар байна, хоол унд идэж, хувцсаа соли-моор байна гэхээр нь ёсоор болгосон. Тэгээд албан аж-лын шаардлагаар түүний гарыг1 гавлаж авч явах гэтэл тэр эсэргүүцэж гавлуулаагүй. Манай байцаагчийн өрөөнд маш их орилж чарласан. Охин нь яг хоёр давхарт байж байсан. Бидохиныгньдуудаж ирээд Танай ээжийг чинь бид ном журмын дагуу гавлаж авч явах ёстой. Гэтэл ээж чинь эсэргүүцэж орилж, уйлаад байна гэдгийг нь хэлж ойл-гуулсан. Тэгэхэд л тэр маань сүүлдээ цохиж, зодсон бо-Яоод байгаа нь харамсаптай. Ер нь сүүлийн үед гэмт этгээдүүдийн арга нарийсчихжээ.
Хэвлэл мэдээллийн хэрэгс-лийг ашиглаад байнга л тэр байцаагч намайг тэгж зодсон, энэ байцаагч ингэж хахууль авсан гэдэг болж. Миний тухай бол урьд нь хэд хэд гарч байсан. Жишээлбэл, үүний өмнө нэг эмэгтэйгийн сор-муусыг шатааж, тамхиныхаа утааг нүүр руү нь үлээсэн, мэн хүйтэн сэрүүн байхад салхивч онгойлгож байцаалт явуулснаас үр зулбасан гэх мэтээр. Ингэж яриад өөрийн-хөө гэмт хэрэг үйлдсэн явдлыг нуун далдлах гэсэн ийм санаархал гэмт этгээ-дүүдэд төрдөг болчихжээ.
Миний хувьд эмэгтэй хүнийг зодох нь бүү хэл, эрэгтэй хүний өөдөөс ч гар далайж үзээгүй ажлаа хийж яваа гэж өөрийгөө боддог.
-Тэд одоо хүртэл хоригдсоор байгаа юм байна. Тиим үү?
-Хуулийн дагуу хоригдож байгаа.
-Эцэст нь нэг зүйл тодруулдхад, ченж Бас-кагийн хэрэгт холбогдуу-лан ТЕГ-аас тусгай хэсэг томилогдон Төгс-Эрдэнэ гэдэг залууг ОХУ-аас ба-ривчилж авчирсан байдаг. Тэр хүн одоо хамааралгүй болсон уу?
-Олон жилийн өмнө гэмт хэрэг үйлдээд ОХУ руу гар-чихсан байсан Төгс-Эрдэнэ тэнд баригдаад Монгол руу хүргэгдэж ирсэн нь үнэн. Тэр бол Баяржавын хэргийн хамсаатан. Тэд хамтарч олон удаа хулгай, дээрмийн хэрэг үйлдэж байсан нь тогтоогд-сон.
Бид ингэж ярилцлаа.
Гэвч эргэлз, бас дахин эргэлз гэсэн үг бий. Одоогоор Д.Баяржавыг ченж Баасансүрэнг
хөнөөсөн эсэхийг шүух тогтоогоогүй байгаа. Арай түунд энэ хэргийг тохож байгаа юм биш биз.
(өдрийн сонин 2004.12.01 295)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button