Засгийн газрын мэдэээлэл

ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХЭРЭГЖYYЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТЫГ ТОДОТГОЛОО

Монгол Улсын 2004 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль буюу улсын төсвийн тодотгол батлагдаад удаагүй байгаа билээ. Уг хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2004 онд хэрэгжүүлэх барилга байгууламж, төсөл, арга хэмжээний тодотгосон жагсаалт, улсын төсвийн болон замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх зам, гүүрийн барилга байгууламж, төсөл, арга хэмжээний жагсаалтыг тус тус баталж тогтоол гаргалаа. Уг тогтоолоор, барилга байгууламж, төсөл, арга хэмжээг ашиглалтад оруулах хугацаа, тэргүүлэх ач холбогдол, эх үүсвэрийн батлагдсан хуваарийн дагуу санхүүжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгаж, гүйцэтгэлийн явц, ашиглалтад оруулах хугацаа, тэргүүлэх ач холбогдлыг харгалзан төсвийн ерөнхийлөн захирагчдын саналыг үндэслэн батлагдсан хөрөнгийн дүнд багтааж санхүүжүүлэх, шаардлагатай тохиолдолд зохицуулалт хийж ажиллахыг Сангийн сайд Н.Алтанхуягт зөвшөөрөв.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд хэрэгжүүлэх барилга байгууламж, төсөл, арга хэмжээний анх батлагдсан дүнгээс энэхүү тодотгол нийтдээ 12,8 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 6,0 тэрбумаар хасагдсан бөгөөд эцсийн дүнгээрээ 6,8 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байна.

ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГЫН ӨМНӨ ХYЛЭЭСЭН YYРЭГ, АМЛАЛТЫН БИЕЛЭЛТИЙГ ЭРЧИМЖYYЛЭХИЙГ YYРЭГ БОЛГОВ

Манай улс Дэлхийн Худалдааны байгууллагад элсэхдээ нийт 21 заалтаар 40 төрлийн үүрэг амлалт авсан бөгөөд одоогоор тэдгээрийн 17 нь биелсэн, нэг заалт хагас биелэлттэй, гурван заалт хэрэгжээгүй байдалтай байна. Худалдааны бодлогоо ирэх оны гуравдугаар сард манай улс Дэлхийн худалдааны байгууллагад хянуулах гэж байгаатай холбогдуулан дээрх үүрэг, амлалтын биелэлтийн явцын тухай асуудлыг хэлэлцээд, Дэлхийн худалдааны байгууллагатай холбогдсон ажлыг зохицуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг сайд нартай тохиролцсоны үндсэн дээр шинэчлэн байгуулахыг Yйлдвэр, худалдааны сайд С.Батболдод үүрэг болголоо. Уг ажлын хэсгийн үйл ажиллагааны хүрээнд дээрх дурдсан үүрэг, амлалтыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, холбогдох яам, тусгай газрын шинжээч, мэргэжилтнүүдийг татан оролцуулж байх, Дэлхийн худалдааны байгууллагын үйл ажиллагаа, ялангуяа олон талт худалдааны шинэ үе шатны хэлэлцээнд оролцохдоо бизнес эрхлэгчид, олон нийтийн байгууллагын саналыг авч байх, худалдааны бодлогоо Дэлхийн худалдааны байгууллагаар хянуулахтай холбогдуулж, Засгийн газрын илтгэлийг бэлтгэн энэ сарын эхний хагаст тус байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлж, 2005 оны эхний улиралд хэлэлцүүлэх зэрэг арга хэмжээ авахыг даалгав. Түүнчлэн, Дэлхийн худалдааны байгууллагад шинээр элсэх гэж байгаа зарим орнуудтай зохих удирдамжийн дагуу хоёр талын хэлэлцээ хийх, 2005 оны 12 дугаар сард Гонконгд болох Дэлхийн худалдааны байгууллагын сайд нарын бага хурлын зургадугаар чуулганд бэлтгэлийг эртнээс хангаж оролцохыг Yйлдвэр, худалдааны сайдад чиглэл болголоо.

УКРАИНТАЙ СОЁЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛНА

Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Украин Улсын Сайд нарын танхим хоорондын хэлэлцээр-ийн төслийг хэлэлцээд, зүйтэй гэж үзэн, түүнд гарын үсэг зурах бүрэн эрхийг Монгол Улсаас Украин Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Баасансүрэнд олгохоор шийдвэрлэж Ерөнхи й сайдын захирамж гаргахаар тогтлоо. Энэ хэлэлцээрийг байгуулснаар хоёр орны соёлын салбарын харилцааг хөгжүүлэх, соёл урлагийн мэргэжилтний эрэлт хэрэгцээг хангахад түлхэц өгөх юм.

ОРШУУЛГЫН ГАЗРЫГ УЛСЫН ХАМГААЛАЛТАНД АВЧ, ДОТООДЫН ЦЭРГЭЭР ХАМГААЛУУЛАХААР БОЛОВ

Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөө байгуулахтай холбогдуулан Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Ж.Самбуу нарын шарилыг Алтан Өлгий оршуулгын газарт шилжүүлэн байршуулахаар бэлтгэж байгаа билээ. Уг оршуулгын газарт байгаа төр, нийгмийн зүтгэлтэн, гавъяат үйлстний дурсгалын цогцолборыг эвдэн сүйтгэх үйлдэл удаа дараа гарч байгааг харгалзан Соёлын өвийн хамгаалах тухай хуульд заасныг үндэслэж, Засгийн газрын 1998 оны Жагсаалт шинэчлэн батлах тухай 235 тоот тогтоолын хавсралтын Улсын хамгаалалтад байх түүх, соёлын дурсгал гэсэн 21 дэх хэсэгт Алтан Өлгий дэх оршуулгын газар гэсэн 13 дахь заалтыг нэмж оруулахаар шийдвэрлэн тогтоол гаргалаа.
Түүнчлэн, дээрх оршуулгын газрыг Засгийн газрын 2004 оны Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад байх онц чухалобъектын жагсаалт батлах тухай 135 дугаар тогтоолын хавсралтын Дотоодын цэргийн төсөвт хамгаалалтад байх объектууд гэсэн нэг дэх хэсэгт долоо дахь заалт болгон нэмж оруулав. Энэхүү хамгаалалтын үйл ажиллагаанд шаардагдах 17.9 сая төгрөгийг Улсын төсвийн хуваарилагдаагүй зардлаас гаргаж, цаашид жил бүрийн улсын төсөвт тусгаж байхыг Сангийн сайд Н.Алтанхуягт даалгалаа.

АРБИТРЫН ШYYХ ХУРЛЫН ЗАРДЛЫГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Монгол Улс, Азийн хөгжлийн банкны хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу хэрэгжүүлсэн Эрчим хүчний шинэчлэлтийн төслийн хүрээнд Дулааны гуравдугаар цахилгаан станц ХК-ийн өндөр даралтын зуухыг шинэчлэх ажлын гүйцэтгэгчээр Итали Улсын Alstom Power Italia SpA компани 1995-2000 онд ажилласан байна. Тус компани тухайн үед ABB Sae Sadelmi SpA нэртэй байсан бөгөөд дээрх ажлыг гүйцэтгэх явцад нэмэлт зардал гарсан гэж үзэж 2003 оны 12 дугаар сард АНУ-ын Вашингтон хот дахь Хөрөнгө оруулалтын маргаан шийдвэрлэх олон улсын төвд хандан Монгол Улсын Засгийн газраас 22 сая доллар нэхэмжлээд байгаа юм. Нэхэмжлэгч талыг Английн Ловэлс хуулийн фирм төлөөлж байна. Энэ асуудлын хууль зүйн үндэслэлийг судалж Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөх, тайлбар гаргах ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар энэ оны гуравдугаар сард байгуулсан бөгөөд АНУ-ын Milbank, Tweed, Hadley & Mcclay LLP хуулийн фирмийг Засгийн газрын төлөөлөгчөөр сонгоод байгаа юм.
Хөрөнгө оруулалтын маргаан шийдвэрлэх олон улсын төвийн Арбитрын дүрмийн дагуу талууд арбитрчаа сонгож, харилцан зөвшилцсөний үндсэн дээр гурав дахь арбитрчийг сонгох ёстой бөгөөд нэхэмжлэгч тал Францын нэртэй хуульч Жан Паулсоныг, манай тал өмгөөлөгчдийнхөө санал болгосны дагуу Австралийн нэртэй хуульч Энтони Масоныг арбитрчаараа сонгоод байна. Гурав дахь арбитрч буюу арбитрын хуралдааны ерөнхийлөгчөөр Канадын нэртэй хуульч Марк Лалондег сонгоод байгаа юм. Түүнчлэн, Хөрөнгө оруулалтын маргаан шийдвэрлэх олон улсын төвийн дүрэмд заасны дагуу арбитрын хурал явуулахтай холбогдон гарах зардлыг талууд хувааж төлөх ёстой аж. Хурлын нийт зардал 120000 ам.доллар болно гэж үзэн талууд тус бүр 60000 ам.доллар төлөх ёстойг Хөрөнгө оруулалтын маргаан шийдвэрлэх олон улсын төв мэдэгдсэн юм.
Энэхүү асуудлыг хэлэлцээд, дээрх хэргийг шийдвэрлэх арбитрын шүүх хурлын зардалд зориулж 60000 ам.долларыг Улсын төсвийн хуваарилагдаагүй зардлаас гаргаж олгохыг Сангийн сайд Н.Алтанхуягт зөвшөөрлөө.

АЖЛЫН ХЭСГИЙГ ХУУЛЬ ЗYЙ, ДОТООД ХЭРГИЙН ДЭД САЙД АХАЛНА

Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан Итали Улсын Alstom Power Italia SpA компанийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газарт холбогдох хэргийн хууль зүйн үндэслэлийг судалж, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөх, тайлбар гаргах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өөрчилж Ерөнхий сайдын захирамж гаргалаа. Уг өөрчлөлтийн дагуу ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд ахалж ажиллахаар болов.

АРДЧИЛАЛ, ХYНИЙ ЭРХИЙН БОЛОН ЭХ ОРОНЧДЫН ӨДРYYД БИЙ БОЛГОХ АСУУДЛЫГ УИХ-Д ОРУУЛАХААР БОЛЛОО

Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хуулийн төслүүдэд 12 дугаар сарын 10-ныг Ардчилал, хүний эрхийн өдөр, 3 дугаар сарын 1-нийг Эх орончдын өдөр болгож, бүх нийтээр амрах баярын өдөр болгох тухай асуудлыг тусгасан байна.
Дашрамд тэмдэглэхэд, яг энэ асуудлаар УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Д.Арвин, С.Батболд, Т.Бадамжунай, Б.Батбаатар, Э.Бат-Yүл, А.Мурат, М.Сономпил нар хуулийн төсөл боловсруулж, Засгийн газраас санал авахаар ирүүлсэнтэй танилцаад, Засгийн газраас санаачлан боловсруулж УИХ-д оруулахаар болоод байгаа дээрх хуулийн төслүүд нь эдгээр гишүүдийн дэвшүүлсэн санаачилгыг дэмжсэн санал дүгнэлт болно гэж үзлээ.

МЯНГАНЫ СОРИЛТЫН КОРПОРАЦИД САНАЛ БОЛГОХ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРYYДИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

Мянганы сорилтын корпорацид Монголын талаас өргөн барих төсөл, хөтөлбөрүүдийн талаар тус корпорацитай холбогдох ажлыг эрхлэх Монголын ажлын хэсэг Засгийн газрын хуралдаанд оруулж танилцууллаа. Ажлын хэсэг Мянганы сорилтын корпорациас санал болгосон зарчмын дагуу олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг явуулсны үндсэн дээр төсөл, хөтөлбөрүүдийг боловсруулсан байна. Нийт зургаан удаагийн нээлттэй хэлэлцүүлэгч 750 хүн гаруй хүн оролцсон бөгөөд тэдний санал, Мянганы сорилтын корпорациас тавьсан шалгуур үзүүлэлтийг үндэслэн бизнесийн хөгжил, боловсрол, элүүл мэнд, дэд бүтэц гэсэн дөрвөн чиглэлээр нийт 252.4 сая ам.долларын өртөгтэй төсөл, хөтөлбөрүүдийг АНУ-ын талд санал болгохоор бэлтгээд байна.
АНУ-ын Засгийн газраас Мянганы хөгжлийн санд 2004 онд 1.0 тэрбум, 2005 онд 2,5 тэрбум ам.долларын хөрөнгө төвлөрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд эдгээрийг Мянганы сорилтын сангийн шалгаруулалтад эхний ээлжинд тэнцсэн 23 оронд олгох юм.

ЯАМДЫН СТРАТЕГИ, БYТЦИЙГ БОЛОВСРУУЛАХ ЗАРЧМУУДЫГ ТОХИРОЛЦОВ

Яамдын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийг нэгдсэн байдлаар баталж мөрдүүлэх тухай асуудлыг хэлэлцээд, энэ асуудлыг шийдвэрлэхдээ баримтлах зарчмуудаа тохиролцлоо. Юуны өмнө яамдын үйл ажиллагааны стратеги, бүтээгдэхүүнд суурилсан зохион байгуулалтын бүтэцтэй байх, яамдын бодлого боловсруулах үйл ажиллагаа төрөлжсөн байх, харин бодлого хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь нэг цэг-ийн үйлчилгээ нэвтрүүлэхэд чиглэгдсэн байх нь зүйтэй гэж үзэв. Түүнчлэн яамдын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтэц нь ижил төстэй байх, нэгжийн тоо нь одоогийн байгаагаас нэмэгдэхгүй байх, удирдлагыг тодорхой болгох, шат дамжлага багатай байх, зохион байгуулалтын нэгж бүр бүтээгдэхүүний нэг анги-тай байх зарчмуудыг баримталж яамдын стратеги, бүтцийг боловсруулахаар тогтлоо. Эдгээр зарчмуудыг Засгийн газрын гишүүд хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан яамдаас ирүүлээд байгаа үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн саналыг дээр дурдсан зарчмуудад нийцүүлэн өөрчлөн боловсруулж Засгийн газрын хуралдаанд оруулж батлуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод үүрэг болгов.

/Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас манайд мэдээллээ/

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button