Сангийн сайдаас асуух зүйл байна уу

Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийн санаачилгаар эхлүүлсэн энэ арга хэмжээ Засгийн газар, иргэдийн шууд харилцааг саадгүй болгож, санал, мэдээллээ харилцан солилцох, ний нуугүй ярилцах боломжийг бий болгож байгаад олон нийт сэтгэл дүүрэн байгаагаа илэрхийлсээр байна.
Сайд, олон нийтийн интернэт ярилцлага хоёр долоо хоног тутмын Баасан гаригт тогтмол зохиогдож уламжлал болоод байгаа билээ. Энэ долоо хоногийн Баасан гаригт буюу 12 дүгээр сарын 03-нд Сангийн сайд Н.Алтанхуяг дэлхийн болон Монгол Улсын өнцөг булан бүрт байгаа монголчуудтай чатлаж, тэдний сонирхсон асуултад хариулан, санал бодлоо солилцоно. Монгол Улсын 2005 оны төсөв батлагдаад удаагүй байгаа энэ үед түүнтэй интернэтээр хийх шууд ярилцлага олон нийт, иргэд, байгууллагад ихээхэн сонирхолтой байна гэдэгт найдаж байна. Сангийн сайд энэ Баасан гаригийн 17.00-18.00 цагийн хооронд www.open-goүernment.mn хаяг бүхий онлайн тасалгаанд өөртэйгөө ярилцах, санал бодлоо хэлэх, цэц булаалдахыг хүссэн хүн бүрийг хүлээж суух гэнэ ээ.

Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас манайд мэдээлэв/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button