Малыг толгой дараалан тоолно

Сүүлийн үед зундаа ган, өвөлдөө зуд нүүрлэж, байгалийн энэхүү бэрх-шээлээс мал их хэмжээгээр хорогдсон. 1999 онд 33,5 сая толгой хүрч байсан малын тоо 11 саяар хорогдож байсан баримт бий. Жилдээ 10 сая төл хүлээн авч байсан амжилт нь байгаль, цаг агаарын бэрхшээлтэй жилүүдэд долоон сая хүртэл буурсан ажээ.
Энэ аравдугаар сард Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч мал тооллогын товыг долоо хоногоор наашлуулан арван хоёрдугаар сарын 7-17-нд орон даяар зохион байгуулж, өмчийн бүх хэвшлийн мал, тэжээвэр амьтдыг бүрэн хамруулж тоолохоор тогтжээ.
Тооллогын явцад тавиул мал бүрэн хамрагддаггүй, нүдээр үзэхгүйгээр амаар
бүртгэдэг, малын зүй буе хорогдлыг үнэн зөв тэдэглэдэггүй зэрэг шалтгаанаар тооллогын комисс үүрэгт ажлаа чанаргүй гүйцэтгэдэг, малчид малаа бэлэн байлгадаггүй, бүрэн тоолуулдаггүй дутагдал байнга гардгийг мэргэжилт-нүүд ярив. Иймд тухайн сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвегэр дэх малыг газар дээр нцнүдээр үзэж тоолоход анхаарах боллоо. Түүнчлэн Үндэсний статистикийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн яам хамтран Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Хэнтий, Сүхбаатар аймагт хяналтын тооллого хийхээр болсон байна. Ингэснээр тооллогын явц болон комиссынхны ажилд хяналт тавих гэнэ. Энэ үеэр малчид оторт гарчихсан, зарим тохиолдолд бэлчээрт нь очиж тоолох шаард-лагатай болдог учраас зардал их гардаг. Гэхдээ үүнд шаардагдах санхүүжилтийг тухайн орон нутгийн төсвөөс гаргадаг байна.
Мал сүргийнхээ тоо толгойг бодитой тогтоох нь манай эдийн засгийн чухал үзүүлэлтүүдиин суурь болдог билээ.
(өнөөдөр 2004.12.02 280)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button