Далай аваргад цэнгэлдэхийг өгье

Чилийн Пиночет, Камлучийн Пол Пот цэнгэлдэхээ шорон болгож, өөрөесөө өөр үзэлтнүүдийг хавчин хяхах, эрүүдэн шүүх газар болгосон гашуун түүх буй тул үүнийг дурдав. Гэхдээ алдар суугаа ДУУДУУЛсан нь аймшиг үнэртүүлснээсээ хавьгүй илүү бөлгөө. Бразилийн алдарт Маракана цэнгэлдэх 1969 онд Бразил-Парагвайн багийн хооронд болсон хөлбөмбөгийн тэмцээнд 183391 хүн цуглуулж, дэлхийн дээд амжилт тогтоож бэйв. Италийн Ромын Олимпико-д Тото Кутуньо дуулж, Испанийн Мадридын Сантъяго Бернабеу-д илбийн ид шидтэн Дэвид Копперфильд олныг ангайлгаж, Мексикийн Ацтека уугуул ундэстнийхээ нэрийн хуудас, бахархал нь болсныг он жилийн түүх гэрчилнэ.
Ерөөсөө аливаа улс орны цэнгэлдэх хурээлэнгүүд байнгын ажиллагаагай спорт цогцолбор, бизнес, худалдаа, үйлчилгээний төв, хотынхоо иргэдийн ирэх дуртай газрын нэг байдаг юм байна.
Тиймээс Цэнгэлдэх хүрээлэнгээ аль болохоор додомдон, засаж сэлбэж, өөрийнхнөө төдийгүй өрөөлийн гийчдийг даллан дуудах газар болгохын төлөө улс хотоо дээдэлдэг Засгийн газрууд мэрийдэг юм. Англичууд алдарт Уэмбли-гээ өөрчилж байгаа. Их засвараас гарсных нь дараа тэнд хөлбөмбөг тоглуулах уу үгүй юү, ерөөсөө түүхийн гэрч музей болгож хадгалах уу гэдэг асуудлыг Их Британийн лордуудын танхим ид хэлэлцэж
байна. Цэнгэлдэх хүрээлэнг яаж спортын арилжаа наймааны цэцэглэн хөгжсөн төв болгож болдгийн үлгэр жишээг Манчестерийн Олд Траффорд үзүүлж байх юм.
Гэтэл манай төв цэнгэлдэх хүрээлэн үлгэрт гардаг борвио-роо бор эсгий, шагайгаараа шар эсгий цувуулсан нусгай бор хүү болж харагдаад болдоггүй ээ. Уг нь хэмжээний хувьд тиим ч бага сав биш. Байгууламжийнхаа хувьд хоцрогдсон, цахилгаан, дулаан, цэвэр, бохир уены сүлжээ үндсэңдээ байхгүй нь үнээн. Ямар сайндаа л хэдэн жилийн өмнө хоёр Эрдэнийн барилдаан дөраөн цаг үргэлжлэхэд наадамчид нь бөхөө байтугай хажуудахаа харж чадахгүй шахам болсондоо уурлан дургүйлхэж байх вэ дээ.
Төв цэнгэлдэх хүрээлэн улсын өмчит үйлдвэрийн газар, Яг таг дансыг нь шүүрдээд үзвэл нийслэлийн өмч юм байна. Улаанбаатар хот өөрийнхөө авдран дахь өмчийг зөвхөн зургадугаар сард л гэнэтхэн санана. Талбайд нь зүлэг ургуулах гэж хаймар хоолой барин гүйлдэж, модон сандлыг нь будах, ганц нэг рекламны самбар өлгөх зэрагт өдий төдий хөрөнгө, зарна. . Наадмын өдрүүдэд үзэгчдэд овоо хэдэн төгрөгийн- тасалбар борлуулах хэрнээ бөх барилдуулсны хөлсөнд тэндхийн эзэд хотын захиргаанаэс бас ч чамлахааргүй мөнгө хөрөнгө салгаж чадна.
Наадмын маргааш буюу 13-нд Буян-гийн Жагаагийн гадаадаас авчирсан хөгжим байсхийгээд л пижигнэж, 120-ынхныг унтуулахаа байчихдаг зуршил сүүлийн жилүүдэд тогтчихоод байгаа. Монголын оддын, залгуулаад гадаадаас урьсан дуураймал, орломодд хамтлагуудын тоглолт тав гурван удаа болсны дараа Төв цэнгэлдэх зуны сарыгхүлээн ичээндээ орж, дугжирдаг билээ.
Эзэн, захирлууд нь зах зээлийн жаягийг дагаж орлого ашиг олохыг мөрөөдөн уушийн газар, жолоочийн дамжаа ажиллуулж, бүр зочид буудалар-хуу юм байгуулж хүртэл үзсэн ч төдийлөн тусыг эс олов. Өнөөх зочид буудал нь сүүлдээ биеэ үнэлэгчдийн цуглааны газар болохдоо шахсан тул орой үдшээр Төв цэнгэлдэх рүү ногоон малгайтнууд шиг гэрлээ унтраан дөхөж очдог хувийн тэрэгтнүүдийн хэл татарчээ.
Өнгэ зүсийг нь өөд татах юмсан гэсэн санаархал ихэвчлэн спортынхны хавиас төрөх боловч мөнгө хөрөнгөгүйдээ хавчигдсаар. Гэтэл уралдаан тэмцээн зохиох гэсэн хэн нэгнээс эзэн нь мөнгө нэхэх болсон тул хэрэлдэж нэг, хэлцэж нэг үэээд өөр өөрийн зам мөрийг хөөв. Урдхан талд нь Хөлбөмбөгийн холбооны Ганболд өөрийн гэсэн товхий-сэн талбай байгуулж, хажуу хавирга хавиар нь бейсболын, софт теннисний байгууламж боссон. Жижиг сажиг ч гэсэн шинэ өнгэ будгаараа гайхуулан байгаа тэднээс Төв цэнгэлдэх маань ичиж, улайсаар, өнцөг булангаасаа сэмэрсээр бас л цөөнгүй сар, өдрийг элээж байна.
Төв цэнгэлдэх хурээлэнг өргэн олон түмэн дуртайяа очдог, олноороо цугларч наадан цэнгэдэг, спортын бараа таваар борлуулдаг газар болгож болохгүй гэж үү, Яагаад хагас ч болтугай дээвэртэй болгож болохгүй гэж. Яагаад сандлыг нь шинэчилж, подвалыг нь тохижуулан, хүн амарч саатах тохь тух бүрдүүлж чадахгүй гэж. Зарим бөхчүүдийн өрсөлдөгчөөсөө дутаан бүтэн тойроход нэг цаг хүрэлцдэггүй тэр том дэвжээг өвлийн цагт мөсөн гулгуурын талбай болгож болно шүү дээ. Хорооллуудын дундах сарампай модоор хашсан гулгуур дээр унаж тусан хөлд орж байгаа тэшүүрийн хорхойтнуудад яг ийм дэлгэр цэлгэр талбай үгүйлэгдэж байгаа. Тэшүүр, цана, чарганы түрээс, халуун хоолны газар, хувцсаа солих дулаан өрөө тохижуулчихад тиим их хөрөнгө мөнгө шаардагдахгүй шүү дээ, Тэр мөсөн дээр автомашины, мотоциклчдын уралдааныг долоо хоног бүр биш юмаа гэхэд сардаа хоёр удаа зохиогоод байхад Төв цэнгэлдэхийг зорьсон ардын зам сэргэнэ. Мөсөн талбайгаа тойруулан цанын зам бий болгож, модон хөлөгтнүүдийг уралдуулж байвал цанынханд, эрүүл саруул аж төрөхийг олноороо эрхэмлэдэг болсон шинэ үеийнхэнд тустай. Тэр хэрээр Төв цэнгэлдэх рүү мөнгө урсана. Мөнгө урсахаар өнгэ өерчлөгдөнө. Олд Траффорд шиг болдоггүй юмаа гэхэд ядаж Москвагийн Лужникийн хэмжээнд авааччих боломж бийг хэн ч үгүйсгэхгүй байх аа.
Сүхбаатарын талбай дээр баахан цас, мөс овоолж, амьтны хэл аманд өртдөгөө хотын захиргааныхан бодож нэг үзээсэй. Мөсөн хотхон Улаанбаатарынхны цөөнхийн дургүйг хүргэж, олонхийн таашаалд багтдагийг бодолцоод Төв цэнгэлдэхдээ авааччихвал нэг сумаар хоёр туулай буудаж, 100 хувийн саналаар мялаалгах биш үү.
Заал, талбай байхгүйгээс зогСонги байдалд орлоо хэмээн гоншитоноод байгаа хөнгөн атлетик мэтийн спортын төрлийнхөн зундаа тэнд хонож, өнжиг. Олон он дамжин яригдсан тартаан замыг нь энүүхэн урд хөршийн Хөх хотоос аваад ирж болно.
Энэ мэтээр Төв цэнгэлдэхээ төрөл арилжуулмаар байна. Үүний тулд шалавхан хувьчилъя, Улсын гэсэн сүржин хэрнээ даржин харьяалалтай байгаад байвал наадмаа хийх гээд нэг өдөр очиход чинь эвдэрхий сандлын хог, овоолоотой тал тоосго угтаж мэдэх нь ээ.
А.Сүхбат аварга Төв цэнгэлдэхийг хувьчилж авах гэж байна гэсэн хардлага сэрдлэгийн шар мэдээ Улаанбаатарын гудамжинд алаглах сонины хуудаснаа узэгдэх болж. Далай аваргын овегоо, мөнгө хөрөнгөнд атаархаж муу хэлэхийн оронд өгчихвөл яасан юм бэ. Хамгаас эрхэмлэн дээдэлж явдаг, дусалсан хэле нь шингэсэн зүлэг ногоон дэвжээгээ тэр хүн хайрлаж, хамгаалж чадна. Харин ч хэвтрээс нь өндийлгөөд, тохойноос нь дэмжээд боегоод ирэх юм биш үү.
Аварга тоож авдаггүй юмаа гэхэдТөв цэнгэлдэхэд үнэнээсээ хайртай хэнд ч хамаагүй шалавхан өгчихмөөр байна. Тэгээд дараа нь бүгдээрээ тэнд коммунизм байгуулъя.
(өнөөдөр 2004.12.02 280)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button