140 мянган өрх хүүхдийн мөнгө авна

2005 оны төвлөрсөн төсвийн төслийн хэлэлцүүлгийг баталж, нэг их гялайлгаагүй гэсэн сонгогчдодоо хэлэх үгтэй болсондоо баярлаж байгаа нь тэр. 47 гишүүн төсвийг эцэслэн батлахад байлцжээ.
Сангийн сайд Н.Алтанхуягийн мэдэгдсэнээрюм юмтай төсвийг батлахад зөвхөн эрхэм гишүүдийн зовхи өөдөө байсангүй. Алгаа тосоод амьдраад сурч ихсан гурав ба түүнээс дээш хүүхэдтэй 140 мянган өрхийн сарын орлого багцаагаар 9000 төгрөгөөр нэмэгдэж гийх нь. Ирэх оны долдугаар сарын 1-нээс цалин, тэтгэвэр 7.5 хувиар өснэ. Уг нь МАХН цалин, тэтгэврийг 2005 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэх санал оруулсан юм байна. Ингэснээр дунджаар 3500 төгрөгөөр тэдний цалин нэмэгдэх байж. Харин Засгийн газар мөнгөндөө тохируулж хэзээ нэмэхээ шийдэх юм байна. Тэтгэврийн зөрүүг арилгахад ирэх онд 4.8 тэрбум төгрөг төсөвлөсөн нь 97 мянган хүнийг хамрах юм байна. Ёстой хулхидууллаа даа гэцгээж байсан горьдлоготой харьцуулбал жаахан гэгээтэй л мэдээ юм.
Харин татвар төлөгчид амаараа шороо үмхэж магадгүй. Бүх төрлийн татварын орлого нэмэгдэнэ. Энэ нь нийгэмд татварын дарамтыг бий болгож, ДНБ-ий 30 орчим хувийг хэдийнэ эзлэн түрэмгийлээд байгаа далд эдийн заегийг харин ч өөгшүүлж болзошгүй. Засгийн газар үүнтэй зад тэмцэнэ гэдэг ээлжит жижүүрийн үгээ тоть шиг давтсаар л байгаа. Орлогын албан татвараар энэ онд 111, 962 тэрбум төгрөг олохоор төсвийн тодотголоор нэмж тооцоод байсан юм. 2005 оны төсвийн төсөлд энэ үзүүлэлтийг анх 125,437 тэрбум болгон оруулж ирээд байсан бол төсөл батлагдах өдрийн орой 130, 037 тэрбум төгрөг болж 108,2 хувьд хүреэн. Нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татвар, гаалийн татвар 108.4-133,9 хувиар өсөх нь.
Олж авахад тун бэрх онцгой албан татварын хуулийн шинэ заалт ирэх оны эхний өдрөөс хэрэгжинэ.
(өнөөдөр 2004.12.02 280)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button