Солонгос киноны үйлдлийг дуурайсан дээрэмчид баригдлаа

Нуүрээ битүүлсэн хэсэг залуус хятад иргэдийн гэрт өнгөрсөн оны сүүлчээс эхэлж дайран орж зурагт, хивс, гар утас зэргийг нь дээрэмдэн улмаар мөнгө нэхэж, барьсан зүйлээрээ цохиж дарамталлаа гэсэн мэдээлэл цагдаагийнханд ирснээр тэднийг эрэн сурвалжлах ажил эхэлсэн байна. Хэрэгтнүүд нэлээд удаан хугацаагаар сураггүй байснаа гэнэт нэг өдөр ирж бужигнуулаад явдаг байсан болохоор хэргийг илрүүлэх ажиллагаа удааширсан гэнэ.
Б, Г, Б, Н нарын долоон залуу дээрх хэргийг үйлдэж байсан бөгөөд тэднийг байцаах явцад арав гаруй удаагийн үйлдлээ хүлээсэн байна. Хэрэгтнүүд зөвхөн хятадуудыг дээрэмддэг байсан уу гэвэл үгүй аж. Тэдний хяналтад цөөнгүй монгол иргэн байсан нь тогтоогдсон байна. Хэрэгтнүүд ийм ажил эрхлэх санааг Солонгосын киноноос олсон гэх агаад тэдэнд том ах ч байдаг бололтой. Хэргийг шалгаж буй цагдаагийн ажилтан мэдээлэл өгөхөөс цаараглаж, сэжигтнүүдийн нэрийг нууцалсан нь тэдний толгойлогч хоёр залуу баригдаагүйтэй холбоотой бололтой.
Толгойлогчдыг нь баривчилсны дараа бүх зүйл тодорхой болох бөгөөд нутаг нэгтнээ дарамталдаг хятад босс-ын удирдлага дор энэ хэргийг үйлддэг байж болзошгүй гэж хохирогчид үзэж байгаа аж.
(өнөөдөр 2004.12.02 280)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button