Шилдэг дуунуудыг шинээр амилууллаа

Л.Чулуунчимэг гавьяат Хар уе нуурын шагшуурга-ыг өөрийнхөөрөө шинэчилж, яг л танго бүжиглэхээр өвөрмөц дуу болгожээ. Солгой Төмөрхуягийн гитарын утсаар аргадан дуулдаг намуухан Намрын дурсамж бүргэдийн өдөөр чимсэн казак бүсгүйн хоолой, домборын аялгуугаар дахин төрөв. Дурсамж өгүүлэн, XX зууны түүх бичилцэх домогт дуунууд, XXI зууны дуучдын донж маяг, авьяас билгээр шинээр амиллаа.
25 дугаар суваг телевиз, Монголын урлагийн ажилтны холбооноос хамтран зохион байгуулж буй XX зууны шилдэг дуу-25 наадам уржигдар Улаанбаатар палас-т ийнхүү эхэллээ. Энэ үдэш Халуун элгэн нутаг, Жаргаах зүрхэн, Аяны шувуу, Монгол морь, Амрагийн дуу, Дөрвөн цагийн тал зэрэг 12 дууг хамгийн сайн, хамгийн шинэлэг, өвөрмөц хэлбэрээр дуулсан дуучдыг шалгаруулав. Өнгөрсөн зууны шилдгээр сонгон авсан 25 дууны үлдсэн 13-ынх нь шинэ эзэд-ийг өчигдөр мэн тодруулсан юм.
Туе наадмын тухай дэлгэрэнгүй сурвалжлагыг маргаашийн дугаараас уншаарай.
(өнөөдөр 2004.12.02 280)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button