Алтан намарт жааз симфони элслээ

Гурван жилийн өмнөөс уг наадам урлагийн төрөл туе бүр дээр шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай болсон билээ. Энэ жилийн Алтан намар наадмын нэг онцлог нь симфони жааэ хөгжмийг анх удаа оруулж буй гэнэ. Манай нэртэй хөгжмийн зохиолчид, дуучид бүр хоёр гурван сарын өмнөөс бэлтгэлдээ гарчээ.
Тухайлбал, төрийн шагналт Б.Шарав төгэлдер хуурт эориулсан бүтээл, төрийн шагналт Нацагдорж төгэлдер хуур, морин хийлд зориулсан сонат, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Алтанхуяг утсан хөгжмийн дөрвөлд зориулсан бүтээлээ ирүүлээд байгаа аж. Дууны хувьд энэ онд шинээр гарсан уран бүтээл орох бөгөөд дуучид ямар нэгэн бичлэг тавилгүйгээр симфони, жааз хөгжимтэй амьдаар дуулах юм байна.
Энэ сарын 7-нд Цэргийн дуу бүжгийн чуулгад найрал дуу, бүжгээр Алтан намар нээлтээ хийх бол 8-нд ДБЭТ-т симфони болон цөөхүүл хөгжимд зориулсан дан хөгжмийн бүтээл, харин 9-нд зохиолын дуу, жааз хөгжим зэрэг бусад төрлөөр шилдгээ шалгаруулж, Улсын циркт хаалтын ёслолоо хийнэ.
(өнөөдөр 2004.12.02 280)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button