Монголчууд Хятадын рокеруудыг байлдан дагуулж байна

Энэ бол савхин хүрэм углаж, үсээ урт ургуулсан Монголын рок хамтлаг Хурд. Хамтлагийнхны өрөө эзэн Чингис хааны хөрөг, чонын арьсан гоөлтой.
Хурд хамтлагийн тоглолт болох гэж буйг дуулаад Хятадын цагдаа нар багагүй тэвдсэн гэх. ӨМӨЗО-ы нийслэл Хөх хотод өөрсдийн хит болсон Би Мрнголд төрсен концертоо тоглохоор Хурд хамтлагийнхан арваннэгдүгээр сарын нэгэнд Монголоос очсон
эсрэг хэрхэхээ ойлгохгүй сууна. Санхүүгийн зардлаа багасгаснаар татвар дагаад буурна. Ингэснээр иргэн болгонд тустай байх нь мэдээж. Ийм нөхцөлд шинжээчид Засгийн газрын талд орохыг хүссэнгүй.
Хамтлагийн ахлагч Дамбын Ганбаяр Галт тэрэгнээс буугаад удаагүй байхад орчуулагч хүү тоглолтыг хүчингүй болгосон гэдгийг дуулгасан. Өөр юм хэлээгүй. Юу болсныг дараа тодорхой хэлнэ гэсэн ч таг болчихсон гэлээ.
Хөх хотоос авсан мэдээгээр, тоглолт болох газрыг цагдаа нар ачааны тэргээр бүслээд, хүмүүсийн бичиг баримтыг шалгаж, дөрвөн хүнийг саатуулсан төдийгүй концерт үзэхээр ирсэн 2000 орчим залуусыг хөөн тараажээ. Дараагийн өдрүүдэд нь Хятадын удирдагчид монгол хэл дээр болох байсан гурван хурлын үйл ажиллагааг зогсоосон гэж Нью-Йоркт төвтэй Өмнөд Монголын хүний эрхийн төв мэдээллээ. Сүүлийн үед Хятадад үндэсний цөөнхүүд багагүй төвөг удах болсон. Аравдугаар сарын сүүлээр Хэнань мужид хан үндэстэн, лалын шашинтнуудын хооронд мөргөлдөөн гарсан.
Өнөөдөр Хятадын Өвөр Монгол тусгаар тогтносон эр дахин олон буюу дөрвөн сая орчим монголчуудтай. Харин тэнд ирж суурьшсан хятад иргэдийн тоо 18 саяд хүрсэн.
Хятад Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын том түнш болсноор хоёр Монголын хооронд харилцан зорчих явдал саадгүй болсон байна. Энэ оны эхний арван сарын байдлаар, Өвөр Монголын эдийн засаг 22 хувийн өсөлттэй байгаа. Хил орчимд чөлөөт худалдааны бүс байгуулах гэж байна.
Соел урлагийн хувьд ч муугүй өөрчлөлт гарч байгаа юм. Өвөр Монголын монгол хэл дээр нэвтрүүлгээ цацдаг сувгаар Монголын хамтлагуудын концерт гарах болжээ. Бүх монголчуудын дунд нэр хүндтэй рок хамтлаг болох Хурд 2000 оноос хойш Өвөр Монголд гурван ч удаа аялан тоглолт хийсэн. 2000 онд анх тоглолт хийхэд бүх юм хуучин төлөвлөлтийн үеийнх шиг байсан. Тайз тойроод бөөн цагдаа. Ёстой нэг сахилга баттай тоглолт болж байлаа. Тэр бүү хэл, биднийг Монголчууд бид хамтдаа, Бүх монголчууд мандан бадраг гэх зэрэг үг хашгирахгүй байхыг зөвлөж байсан. Уг нь, бидний тоглолтод улс төр ямар ч хамаагүй шүү дээ гэсэн юм. Тоглолтон дээр монгол гэдгээрээ бахархах үзэл ажиглагдаж байсан. Маш олон залуус монгол хэл, соёлоо хадгалж үлдэхийг хүсч байгаагаа бидэнд ярьсан. Миний уулзсан нэг залуу Би Монгол хүн хэмээн хятадаар хэлж байсан. Ер нь, ийм зүйл юм их тааралддаг гэж Хурд хамтлагийн ахлагч ярьсан юм. Байдал яг л Мексик, АНУ-ын Шинэ Мексик муж улсынхтай төстэй. Өвөр Монгол Монгол гэхээсээ илүү Хятадтай төстэй болж байна гэж хэлэх хүн Улаанбаатарт цөөнгүй байдаг. Өмнө зүг аялал, бизнесээр явж байгаа хүмүүс Өвөр Монгол руу явна гэж ярьдаггүй, Хятад орно л гэх
юм. Хятадын дипломатч нэгэн ярицлагадаа Өвөр Монгол ямар нэг асуудалгүй болсон. Хүн ам нь бараг хятадчилагдсан. Тэд хятадаар ярина, хятадаар сэтгэнэ. Хөх хот бол ердийн л нэг хятад маягийн хот гэжээ.
Монголын Гадаад хэргийн сайд Цэндийн Мөнх-Оргил нэгэн ярилцлагадаа Бидний хувьд Өвөр Монгол бол Хятадын нэг муж. Үндэс угсаа нэгтэй ах дүү өвөр монголчуудын амьдардаг муж гэжээ.
Улаанбаатар дахь АНУ-ын нэгэн санд ажилладаг хөгжимчин Лейган Грофт аравдугаар сард болсон Хурд хамтлагийн концертод оролцсон. Тэрбээр Хурд хамтлагийн үндэс угсаа-гаараа бахархах, эх орноо хайрлах сэтгэл нь тэдний уран бүтээлд тусгалаа олдог. Тэдний уран бүтээл Брюс Спрингстийн Америкт төрөг-сөд цомгийг шинэ шатанд гаргасан гэж ярьсан юм.
Хурд хамтлагийн дуунууд эх орноо орхин харийн оронд ажиллаж байгаа монгол залуусын үндэсний бахархлыг оргилуулахад чиглэсэн аястай байдаг.
Эртний хөлөг баатруудыг магтан дуулсан Би Монголд төрсен цомог Өвөр Монголд тархах үетэй давхцаад, Өвөр Монголд байдаг Чингисийн онгоныг Хятадын нэгэн компанид түрээсээр өгөх тухай мэдээ түгсэн. Жуулчид их очдог мөнгөний хүүдий гэдэг утгаар хятадууд энэ алхмыг хийсэн бол, өвөр монголчууд өөр өнцгөөс харж байх шиг.
Их байлдан дагуулагчийн эмээл, догшин хар сүлд залаатай байдаг энэхүү дагшин газрыг дархад монголчууд 1691 оноос хойш хамгаалан тахисаар иржээ.
Нэрээ хэлэхийг хүсээгүй Өвөр Монголын худалдаачин Үндэсний үзэл, улс төрийн эрх, салан тусгаарлах явдалтай холбоотой юуг ч Хятадын тал нухчин дарах эрмэлзэлтэй байдаг гэсэн юм. Нэг жишээ хэлэхэд, номын дэлгүүрийн эзэн Хадаа гэгч өвөрлөгч залууд салан тусгаарлах үзэл түгээсэн хэргээр 15 жилийн ял өгчээ.
Монголын Хурд, Өвөр Монголын Хүрд хамтлагийн аялан тоглолтыг цуцалсан нь монголчуудын соёлын солилцоог хянах гэсэн оролдлого хэмээн зарим хүн болгоомжилж байна.
Нью-Йорк дахь Өмнөд Монголын мэдээллийн төвийн ажилтан Энхбат Засгийн газар дуу хөгжмийн бичлэгийн дэлгүүрүүдийг хааж байгаа бөгөөд үүнийгээ соёлын зах зээлийг цэвэрлэж байна хэмээн тайлбарлаж байгаа юм гэлээ.
(өнөөдөр 2004.12.02 280)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button