Цагдаагийн дарга болох гэж сэрүүн зүүдэлдэг хүмүүс бий л дээ

Таныг цагдаа болон хилийнхээ толгойг сольж магадгүй гэсэн мэдээлэл яригдаж байна ?
-Элдэв хөдөлгөөн хийгээд байх шаардлага байхгүй. Ер нь бол цагдаагийн дарга болъё, хилийн дарга болъё гэсэн сонирхолтой улс байгаа нь нууц биш. Энэ бол тэгж зүүдэлж, мөрөөдөж яваа хүмүүсийн хувийн хэрэг. Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд эдгээр байгууллагын удирдлагыг өөрчлөх бодол алга. Харин ажил хэргийн ноцтой дутагдал гаргасан тохиолдолд хэнтэй ч гэсэн хариуцлага ярина. Ажлаа хэвийн явуулж байгаа тохиолдолд тэднийг бужигнуулж, элдэв хөдөлгөөн хийх шаардлага байхгүй. Тэр тусмаа цагдаагийн байгууллагад.
-Бусдад нь ?
-Бусдад нь ч ялгаагүй. Тэд өнгөрсөн дөрвөн жил надтай хамтарч ажилласан, хүнд хүчир ажлыг нугалалцсан. Тус бүрт нь л хүндрэлтэй асууд-лууд байсан. Тэдний дотор амь нас, нэр төрөөрөе дэнчин тавьж байгаад зүтгэсэн ул-сууд ч бий. Ийм хүмүүсийг төр ашиглачихаад гудамжинд хаяж болохгүй. Энэ нь наад зах нь төрт ёсны асуудалтай холбоотой зүйл. Цаашид хүчний байгууллага шударга ажиллаж чадах уу, үгүй юу гэдэг ийм асуулт цаана нь зогсч байгаа учраас надад тиим сонирхол байхгүй. Хүнд хүчир ажилдаа зүтгүүлчихээд дараа нь төр өөрөө тэднийгээ золигт гаргаад байдаг бол цаашдаа энэ хууль хяналтын байгууллагуудад чинь хүн ирж ажиллахгүй. Тиим учраас надад өөрчлөлт хийгээд байх үнэ цэнэтэй шалтгаан байхгүй.
-Хучний байгууллагыг гадны нөлөөнеөс салгах гэсэн нөгөө том бодлогын ургэлжлэл явж байна уу, эсвэл та цагдаадаа тиим гайгүй дүн тавьчихаад байна уу?
-Ер нь эдийн засгийн болон бас элдэв улс төрийн бүлэглэлийн нөлөөнд цагдаагийн байгууллагын удирдлага автчихсан байсан нь унэн. Энэ нөхцөл байдал өнөөдөр тодорхой түвшинд гайгүй болсон. Гэхдээ би 100 хувь энэ байдлаас гарчихлаа гэж хэлж чадахгуй. Тэр талаас нь би асуудлыг хөндөж ярьж байгаа юм. Ер нь цагдаагийн байгууллагад хүнээ шургалуулж аваад түүгээрээ дамжуулж хууль буе үйл ажиллагаагаа хаацайлах сонирхол өнөөдөр хаа сайгүй байгаа нь нууц биш. Ийм байдал гаргуулах-гүй байхын төлөө тэмцэх нь төрийн эрх ашгийн асуудал.
-Өнгерсөн дөрвөн жил танай нам эрх барьж байхдаа хүчний байгууллагыг бас л улс төрд эрээ цээргуй ашигласан. Тракторчидтой холбоотой үйл явдлыг мартчихаагүй биз ?
-Тэр үед цагдаа нар зөв ажилласан. Ер нь бол жагсаал цуглаан зохион байгуулахад зөвшөөрөл авдаг, зөвшөөрөл аваагуй хийгдсэн жагсаал цуглааныг албадаж тараадаг хуультай. 1994 онд батлагд-сан жагсаал цуглааны тухай хуулийн заалт нь тиим байгаа. Бат-Үүл нарын хүмүүс хориглосон газар буюу Сүхбаатарын талбайд Жагсаал цуглаан зохион байгуулсныг албадан тараах шийдвэрийг Засаг дарга нар гаргаад тэрний дагуу цагдаагийн алба хаагчид хуульд тусгасан уүр-гээ гуйцэтгэсэн. Цаашдаа ч ингэж гүйцэтгэх болно. Үүнд ямар ч улс төр байхгүй. Энд зөвхөн хуулийн л асуудал байгаа. Зүгээр хууль огт мэд-дэггүй Бат-Үүл мэтийн улсууд үүнийг улстөржүүлэх гэж их оролддог юм.
-Баахан хурандаагаа төв талбай дээр аваачаад асгачихсан байсан боло-хоор улс төрийн үүрэг даалгавар гүйцэтгэж явна гэдгээс өөрөөр харах бо-ломж байгаагүй л дээ?
-Тэгж л үүргээ гүйцэтгэнэ шуу дээ. Өөр яах юм бэ. Тэрэн дээр ганцхан зуйлийг сайтар анхаарах ёстой. Цагдаагийн байгууллага үүргээ гүйцэтгэхдээ хүч хэрэглэхгүй, аль болох зөв зохистой агаар бүрэлдуүлж ажиллах ёстой. Нийтийн эмх замбараагүй байдал руу түлхчихгүйн тулд маш анхааралтай ажиллах ёстой л доо. Ийм үүрэггэйгээр л тэр хүмүүс ажлаа хийх ёстой. Үүнд буруу юм байхгүй. Одоо ч гэсэн ингээд хууль буе жагсаал цуглаан хийгээд унавал цагдаагийн байгууллага үүргээ гүйцэтгэж л таарна. Ерөнхий сайд Ц.Элбэгдорж байж байна. Би Хууль зүйн сайд нь. Нэг танхим ажиллаж байна.
Бидний энэ үед хууль буе жагсаал цуглаан хийгдээд унавал цагдаа үүргээ биелүүлэхгүй хэрэг үү. Биелүүлж л таарна. Тэгээд Ц.Элбэгдорж үүрэг өгч чирүүлеэн болж таарах уу.
-Бошигтынхон гараад иреэн ч тараах уу?
-Шаардлага гарвал тарааж л таарна. Хууль буе жагсаал цуглаан хийвэл тарааж л таарна шүү дээ. Энд ямар ч улс төрийн асуудал байхгүй. 1997 онд ч тарааж л байсан шүү дээ. Сухбаатарын тал-бай дээр хууль буе жагсаал цуглаан болоод М.Энхсай-ханыг Ерөнхий сайд байх үед цагдаа тарааж л байсан. Талбай дээр Баасан гэдэг хүн цагдааг хутгалж л байсан биз дээ. Тэр үед хувьегалт на-мынхан Баасангийн ханцуйнд хутга хийгээд ардчилал руу дайрлаа гээд бас л баахан гүтгэлэг тарааж байсан. Хувьсалт нам тууний ханцуйнд хутга хийгээгүй шүу дээ. Тэр хүмүүс хууль буе жагсаал цуглаан хийж байгаад цагдаа түүнийг нь албадан тараасан. Ер нь Монголд асуудлыг улс төржүүлэх байдлаар хуулийн үйлчилгээг саармагжуулж анархизм бий болгох гэж ухэн хатан зүтгэж байгаа хүмүүс байгаа. Тэр анархизмын туг далбаа нь Бат-Үүл болоод л явж байгаа шүу дээ. Би бол төрийн хуулийн алтан хилийг давж гишгэвэл хэл дээр чинь чанга гишгэнэ шүү гэсэн ийм л үзэл баримтлалтай хүн. Үунийхээ дагуу ажлаа хийдэг. Бат-Үүл бол Монголд анархизм байх ёстой л гэж өнөөдрийг хүртэл зүтгэж байгаа шүү дээ. Харин үүнийг ойлгодог эсэхийг нь би мэдэхгүй.
-Цагдаа гэснээс саяхан жаахан эвгүзй хэргүүд гарчихлаа?
-Тэгсэн.
-Уг нь цагдаадаа хувцас хунар тавьж өгч нэлээд харж узэж эхэлеэн байна билээ. Харин негее ар талынх нь өрөвделтэй амьдрал хэвээрээ юм биш үү. Түрүүчээсээ амиа хорлоцгоогоод уналаа шүү дээ?
-Би сургууль тегсөж ирснээсээ хойш л энэ хууль хяналтын байгууллагатай зууралдаж байгаа хүн. Бүх шатанд ажилласан. Ямар нэгэн байдлаар тайлбарлаж болдоггүй юм байдаг л байхгүй юу. Хунд ойлгогд-доггүй. Жишээ нь намайг цэргийн лрокурорт нэгдугээр орлогч байхад сонин сонин зуйл ажиглагддаг байсан. Байшингаас цэргуүд унаад эхэлдэг. Нэг тэгээд эхлэхээр хаа хаагүй л унадаг юм билээ. Тэгээд нэг хэсэг нам бол-чихдог. Тэгж байснаа дараа нь усанд унаж эхэлдэг ч юм уу. Өөрийгөө бууддаг ч юм уу. Ийм тайлбарлах аргагүй үзэгдлүуд явагддаг. Энэ явдлуудыг гайхаад учрыг нь олдоггүй. Хоёр гурван жип тэр асуудлууд дээр ажилласан. Цаг агаарын байдалтай холбоотой ч юм болдог юм уу, биоритмд үзуүлдэг нелөөлөл болдог ч юм уу бүү мэд. Сая бол тиймэрхүү л юм болсон
гэж би дотроо бодоод байгаа юм. Вьетнамын Элчин сай-дыи яамиы тэнд иэг цагдаагийн ажилтны асуудал гараад л, тэр асуудал дөнгөж яриг-даж байтал Дарханы иэг асуудал яригдаад л, сонсонгуут шилийг нь дараад ахиад нэг явдал болчихеон. Цагдаагийн хамт олны дунд ойрым уед ямар нэгэн томоохон гарэ хохирол гараагүй байсан шүү дээ. Чив чимээгуй байж байгаад гэнэт ийм юм боллоо. Дарханд болсон явдал дээр ямар ч байсан гадны нөлөө байхгүй гэдэг нь тогтоогдсом.
-Албан үурэгтэй нь холбоотой ямар нэгэи сэт-гэл зүйн дарамт байгаагүй юу?
-Тиим юм байхгүй. Албан үурэгтэй нь холбоотой ямар нэгэн гадны дарамт шахалт, нөлөөлөл байхгуй нь тог-тоогдсон. Сонирхолтой юм юу байв гэвэл тэр хоёр ажилтан хоёулаа хэд хоногийн өмнө хэргийн газрын узлэгт хамт ороод нэлээд их муудчихсан цогцос дээр ажилласан байсан. Надад иймэрхүү л мэдээллүүд танилцуулсан. Энэ бол асуудлын нэг л тал. Нөгөө талд нь энэ их хүнд хүчир ажил үүрэг гүйцэтгэс-ний нь дараа тэднийг яаж таившруулах ёстой вэ гэдэг асуудал байж таарнаа даа. Сэтгэл зүйн талаас нь. Энэ тал дээр бид анхаарах цаг болсон нь харагдаж байна. Манай цагдаагийнхан ч гэсэн бодож үзэхээр ярилцсаң. Хүид ажил шүү дээ, цагдаагийн ажил. Хэрэгтэй хэрэггүй юман дээр бугд л цагдаа руу дайрч байдаг. Яг нарийндаа Монголд цагдаа шиг хүнд ажил хийж байгаа хүн хэн байгаа юм. Үнэнийг хэлэхэд щүүгч ч, прокурор ч цагдаа шиг хүнд ажил хйидэггүй. Би аль алинынх нь ажлыг мэднэ. Хүйтэн нойтонд энэ хэдэн цагдаа л явж байдаг. Хүн ухэж хатахад энэ хэдэн цагдаа л гуйж байдаг. Боомилоод ухчихсэн байдаг. Энэ хэд л очиж буулгаж авдаг. Шуүгч, прокурор хоёр очиж буулгадаггуй шуу дээ. Тэр хунд хүчрийг үүрдэг талаас нь авч үзэх юм бол цагдааг төр харин ч харж узэх ёстой. Энд байхдаа энэ хэдийнхээ өмесөн хувцсыг нь ч гэсэн чанартай болгочих юмсан. Энд тэңцээс төслийн хөрөнгө олоод ч гэсэн ийшээ хандуулчих юмсан гэж жаахан хичээж л байна.
-Оймс хуртэл өгсөн байв уу ?
-Хувцаслалт дээр жаахан өөрчлөлт хийх бодлого явж байгаа. Төрийн тусгай албан хаагч л юм бол ядаж гадны хүн харахад цог эолбоотой, өнгөтэй зустэй байтаасай гэдэг уүднээс бид энд өөрчлөлт хийж байгаа юм. Ний нуугуй хэлэхэд бид дизайнер Соёлмаатай хамтарч ажиллаж байгаа. Хилийнхнийхээ хувцсыг ч бас өөрчлөх бо-долтой байна. Хил бол улс орны уүд хаалга. Энэ шуга-ман дээр ажиллаж байгаа улсууд гадны аль ч орных-ноос дутахгуй байх ёстой. Гэхдээ бусад улсынхтай ижил баймгуй байна.
-Цагдаад ганц нэгээрээ элдэв булэглэлуудэд үйлч-лээд яваад байдаг тал ажиглагддаг. Энэ бүрэн эогсч чадсан уу. Тиим ажилд гаршсан дээд түвш-ний офицерууд бий шүү дээ?
-Бүрэн зогссон гэж би хэлж чадахгуй. Гэхдээ том, хавтгайрсан үзэгдлийнхээ хувьд байхгүй болсон. Нуух юм алга ганц нэг улс бол байгаа. Жишээ нь цагдаагийн даргын араншингаас сис-темийнх нь нуүр царай харагдах гээд байх тал бий. Цагдаагийн даргаар сагсуу хүн таөьчихаар хаа сайгүй сагасан, сагсуу цагдаа нар гараад ирэх жишээтэй. Жаахан түвшин хүн тавьчихаар ерөнхийдөе дүн нуруу нь тогтоод ирдэг. Энэ байдал надад ажиглагддаг. Би сүүлийн арван хэдэн жил энэ цагдаагийн амьдралыг дотор гадаргүй өндгөөрөө тэмтэр-лээ. Ойворгон сагсуу толгой-той цагдаагийн байгууллага тэр чигээрээ ааг омог нь дийлдэхээ байчихсан хөөр-гөн цагдаагаар амьегал-чихдаг юм билээ. Хоорондоо талцчихаад сонин хэалэлээр хэрэлдээд юу юу болж байлаа. Арай мартчихаагүй биз. Одоо бол цагдаад тиим явдал байхгүй болсон.
-Саяхан нэг сонинд онц хунд гэмт хэргийн илруү-лэлт 100 хувьтай байгаа гэсэн материал харагдсан. Зоригийн хэрэг гэхэд илрээгүй байгаа биз дээ. Гэтэл юун өндер узүулэлт гаргаж цацаад байна вэ?
-Онц хүнд гэмт хэргийн илрүүлэлт 100 хувьтай байна гэж аль ч улс оронд байхгүй яриа. Тиим ойлголт байдаггүй л байхгүй юу. Наадах чинь хэвлэлийн алдаа байна.
Манайх бол илрүүлэлтийг хувиар маш өндөрт ордог орны нэг. 40-60 хувьд хүрчихвэл манай ажил их сайн байна гэж гадныхан ярьдаг юм билээ. Манайх бол 70-80-ын хооронд л ярьдаг газар шүү дээ. Тэр талаас нь аваад үзвэл харьцангуй манайхны ажил гайгуй яөдаг. Саяхан надад гэмт хэргийн илрүүлэлийн тайлан иреэн. Тэндээс харж байхад овоо том том хэргүүдээс илруүлж эхэлеэн л байна билээ. Цаашдаа ч гэсэн энэ узүу-лэлт ахих байх. Зоригийн амь нас хохирсон хэрэг болон өөр бусад ноцтой хэргуүд дээр цаашдаа ч шалгалт үргэл-жилнэ. Зарим нь илэрнэ.
-Зарим нь гэж арай Зоригийн хэрэг илэрчих юм биш биз дээ?
-Мэдэхгуй байна.
-Зоригийн хэрэг гэс-нээс энэ хэргийг хучээр тохож хүлээлгэх гэсэн хэд хэдэн ноцтой оролдлого гарлаа. Та энэ талаар ямар тайлбар хийх вэ?
-Энэ хэрэг дээр цагдаа, тагнуулынхан хамтраад ажиллаж байгаа нь үнэн. Шалгалтын ажил үргэлжилж байгаа гэсэн улиг болсон тэр түвшиндээ л байгаа. Би энэ хэрэг дээр гүйцэтгэх ажлын шугамаар хийгдэж байгаа мэдээллүудийг ерөөсөө сонс-доггуй. Болох ч угүй. Энэ хэргээр дамжуулж би улс төр хийж ерөөсөө үзээгүй. Хийх ч угүй. Би тиим арчаагаа алдчихсан амьтан биш. Одоо энэ холбогдоод яригдаад байгаа улсуудын түвшинд асуудлыг тодруулахаар шалгах шаардлагатай юм байгаа учраас шалгаж байна л гэсэн хариу өгдөг юм билээ.
-Дамирангийн Энх-батыг эрүүдэн шуүж байгаад Зоригийг Цагаан шонхор-ын Ч.Энхтайваны эахиалгаар алсан гэж мэдүүлэг вгуүлэхийг завдсан гэдэг ноцтой мэдээлэл удаа дараа гарч байгаа?
-Худлаа шүү дээ. Наадах чинь М.Энхсайханы л зохио-сон жүжиг шүү дээ. Ноднин өөрийгөө Хятадаас ирэхэд барьж хорих гэж байна гэсэн баахан худал мэдээлэл тараасан. Хэн барьсан юм бэ. М.Энхсайханыг. Хэн ч бариа-гуй шүү дээ. Иймэрхүү төрлийн олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлэх гэсэн оролдлогуудын дунд нэг л үнэн юм бий. М.Энхсайхан бол эрүүгийнхэнтэй холбоо-той. Дээд зэргээр холбогдож, дээд зэргээр атганд нь орсон хүн.
-Л.Санжаасурэн өмгөөлөх үйл ажиллагаа явуулсныхаа төлөө ялтан болчихоод сууж байна. Энэ хэргийн цаана шууд болон шууд буе утгаар нь таныг байгаа гэж хардацгааж байгаа?
-Тагнуулынхан шалгаад, прокурор хянаад, шүүх шийдсэн хэрэгт би яаж нөлөөлсөн байх юм бэ. Та нар бодоод үз л дээ. Улс төрийн хучинд ашиглагдаад л хаягдсан, бур шулуухан хэлбэл Ардчилсан намынханд ашиглагдаад өөрсдөө золиослогдсон улсууд шүү дээ. Дээр нь мэргэжлийн ёс зүйгээ улс төрд арилжсан. Тагнуулын байгууллагын түүхэнд генерал Ж.Баатар, хурандаа Л.Санжаасурэн хоёр ямраар бичигдэн үлдэх нь нэгэнт ард түмний өмнө тодорхой болсон зүйл шүү дээ. Би энэ хоёрыг ашиглаагүй. Энэ хоёрын хэн нь ч надад хэрэггүй. Би М.Энхсайхан шиг Монголын тагнуулчдын хувь эаяагаар тоглож үзээгуй. Эөрсдийнх нь л заваан асуудал. Тэрийг надтай холбоод байх хэрэггүй. Намайг баахан л хятадын тагнуул туршуул, толины үйлдвэртэй холбоотой энэ тэр гээд гужирдсэн. Толины үйлдвэрийг оруулж ирсэн хун нь Л.Санжаасүрэн өөрөө шүү. Аюулаас хамгаалахын ажил-тан Батсүрэнтэй хамт өерөо оруулж ирсэн. Өөрийнхөө хийсэн бүх л болох болохгүй ажлаа хүн дээр тохох гэж оролддог. Жишээлбэл энэ Л.Санжаасурэн Н.Багабанди Ерөнхийлөгчийг 1994 онд Хятадын тусгай албадтай холбоотой, словарь бариад хоорондоо уулзалт хийчихсэн сууж байсан гээд баахан юм тараасан. Тэгж байгаад л бас шийтгүүлсэн шүү дээ.
-Таныг ажиглаад л байхад нэг зүйл их тод харагдах юм. Та байсхий-гээд л сөрөг намынхаа тодорхой хэдэн хүнтэй муудалцаад унах юм. Яагаад тэгдэг юм бэ?
-Би Ардчилсан намын бүх гишүүдтэй үзэлцээд байдаг хүн биш ээ. Тодорхой хэл-чихье. Би дөрвөн хүнтэй л тэмцдэг. Бат-Үүл, Баабар, Энхсайхан, Гүндалай дөрөв шүү дээ. Ингээд муудалцдаг хүмүүсийн жагсаалт дуусна. Энэ дөрвөн хүнтэй бол улс төриинхөө үзэл бодлын хувьд гэхээсээ илүү хамгийн гол нь хүн чанарынхаа үүднээс би таарч тохирдоггүи байхгүй юу. Бусадтай нь хүний ёсоор болоод л байдаг.
-Саяны сонгуулиар Н.Энхбаяр болон Ц.Ням-доржийн рейтинг өмнөх үеиинхээс эре буурсан гэх нэг мэдээлэл бий. Энэ үнэн үү?
-Худлаа. Энэ сонгуульд би 67 хувийн санал авсан. Урьд нь үүнээс бага санал авдаг байсан.
-Хэд хоногийн өмнө бас л Гундалай гишүүнтэй хэрэлдсэн. Эдгээр асууд-лууд эргээд таны хувь хүнийхээ хувьд харагдах тзр бараа сүрийг тань оүрхэгдүүлээд байх шиг санагддаг?
-Миний хувь хүн ийм новшнуудаас болж бүдгэрч байвал хохь нь биз дээ.
Гүндалайгийнхаар би ганцаараа Хятадын тагнуул байсан. Сая бүгдээрээ болж хувирсан шүү дээ. Бүгдийг нь та нар муусайн Хятадын тагнуул гэж хашгичсан. Тэр Хятадын тагнуулууд гэж хэлсэн хү-мүүс дотор нь манайхан ч байсан, эвслийнхэн ч байсан. Бүгдээрээ загнуулаад л сууж байгаа байхгүй юу. Энэ нэг муу спиртийн наймаачнаар загнуулах гэж бид их хуралд суугаагүй ш дээ. УИХ галзуу-гийн больниц болж хуаирсан шүү дээ. Удаж байгаа. Энэ танхим төрийн хэрэг шийдэж байдаг төрийн хоймор гэхээ-сээ илүү Гүндалай өвчигнөж байдаг галзуугийн больниц болж гүйцлээ . Ийм үзэгдлийн эсрэг тэмцэхэд яадаг юм.
-Нямдорж хэрүүлч, үр-гэлж шазганаж явдаг хатуу хөтүү хүн гэх зэрэг нэр хоч зүүхээс айхгүй юу?
-Юунаас нь айх юм бэ. Би тэмцэх ёстой юмтайгаа л тэмцэж байна. Намайг ийм юмнуудтай тэмц л гэж сонгоо биз дээ.
-Жишээлбэл Э.Бат-Үүл. Тэр зүгээр л улстөрчийн фигурээрээ үлдсэн. Харин та сайдын сэнтийд заларч байгаа. Зөвхөн үүнийх нь төлөө хүндэтгэж болдоггүй юм уу?
-Би энэ сайд гэдэг албан тушаалд чинь баригдаад хоёр нүүр гаргаад байж сурахгүй юм билээ. Хүний үнэргүй юмнуудтай сайдын албан тушаалаас болж бялдуучилж явж би унэндээ чадахгүй.
-Сайд нарыг батламж-лах өдөр Ч.Улаан сайд та хоёр руу хандсан нэлээд хүчтэй эсэргүүцэл босч ирж байсан?
-Ерөөсөө л дээрх асуудлын л ургэлжлэл. Өөр юу ч биш. Улс төрийн тогоонд өч-нөөн жил чанагдаж явахдаа би нэг зүйлийг их тод олж харсан. Монгол улсын тусгаар тогт-нолд үнэхээр дургүй, цаагуу-раа байж ядталаа хорсдог хэсэг хүн улс төрд байна. Би бол олон үе дамжиж энэ Монгол нутагтаа амьдарсан ойрд хүн. Ойрдууд дотор урвагч хүн хэзээ ч байгаагүй. Харин саяхан энд тэндээс орж ирсэн, энэ Монгол нутагт ирж амьдраад удаагүй, ганц хоёр үе өнгөрөөгөөгуй ийм харь цустай юмнууд улс төр хийх нэрийдлээр Монголын ариун нандин бүхэнд ил далдуур халдаж байна. Тиим учраас ийм юмнуудтай зууралдах ажлаа би орхихгүй. Энэ улс төрд байх бүх хугацаандаа Монгол Улсын тусгаар тогт-нолтой холбоотой асуудлуу-дын төлөө зүрхээ цохилуул-на. Би зогсохгүй. Монголд орж ирээд ер нь 80 жил болж чадсан уу, үгүй юу тиим л улсуудын үр сад над руу дайрч давшилж байгаа хү-мүүсийн дотор байгаа байхгүй юу.
-Өөрийг тань одоо жаахан завсарлах хэрэгтэй, өөрөөр хэлбэл явж сур гэж зөвлөж байх шиг байсан?
-Энхсайхан өөрийгөө боловсролтой гэж тооцдог юм шиг байна лээ. Энхсайханд ямар ч боловсрол байхгүй. Энхсайхан улс төрд байх хугацаандаа ямагт жижигхэн хор найруулагч, жижигхэн хутган үймүүлэгч байсан болохоос биш хэзээ ч боловс-ролтой хүн байгаагүй. Дөрвен удаа ард түмний сонголтоор парламентад сонгогдож Монгол төрийг завсаргүйгээр түшилцсэн нь миний буруу юм уу. Ленинградын Их сур-гуулийн өгдөг боловсрол Энхсайханыхаас дордов гэж үү. Тэрэндээ тулж ярих юм бол Ленинградын Их сургууль, Киевийн Их сургууль хоёрын хооронд асар их ялгаа бий шүү. Ленинградынх нь дэл-хийн түвшинд үнэлэгддэг юм ш дээ. Халтар хултар англи хэлтэйгээ боловсрол гэж ойлгож байгаа бол Нью- Йор-кийн гудамжинд англиар яриад гуйлга гуйдаг хүн хэдэн мянгаараа байдаг. Тэднийг боловсролтой гэх үү.
-Сангийн сайдыг томилогдоход өөрийг тань их нөлөөлсөн гэх юм?
-Би ямар ч нөлөө үзүүлээгүй. Наадах чинь дахиад л Баабартангуудын нисгэсэн бор шувуу. Алтанхуягийг сайд болохоос нь өмнө би утсаар ч яриагүй, уулзаа ч үгүй. Энэ эвслийнхэн л дот-роо бужигнаад байсан. Дор-лигжав бид хоёр бол утсаар ярьж л байдаг хоёр л доо. Ер нь яагаад болдоггүй юм. Би хаашаа яаж алхахаа хүртэл эднүүсээр заалгах болж байна уу.
-Мэргэжлийн буе хүмүүсээр яам толгойлууллаа гэх нэг шүүмжлэл яваад байх юм. Сайд чинь улс төрийн албан тушаал юм байгаа биз дээ?
-Уг нь бол мэргэжлийн толгойтой байх нь зөв. Сүү-лийн үед улстөрч хүн л бол бүх юмыг чаддаг гэсэн нэг гаж ойлголт яваад байх болсон. Энэ худлаа шүу дээ. Одон-чимэд, Наранцацралт эд нарын яриад байгаа дотор бодож үзэх юм бий. Жишээлбэл энэ яаман дээр эмч ав-чираад тавьчихвал юу боло-хов. Хууль зүй, дотоод хэргийн сайд нь эмч хүн байж таарах-гүй.
-Гэхдээ Ганди хүн тариад явахгүй шүү дээ?
-Ганди хүн тарихгүй. Гэхдээ би өнөөдөр энэ яамнаас гарч байгаа бүх баримт бич-гийг цэг таслалгүй уншиж няг-талдаг. Эмч чадахгүй ш дээ. Ер нь бол мэргэжил дагасан сайд байх нь дээр дээ. Ойлголт нь энэ юм. Гандийг сайд болоход нь би Удирдах зөвлөл дээр дэмжиж байсан. Парламентад дөрвөн удаа сонгогд-сон туршлагатай парламентч ганц эмэгтэйгээ бид дэмжих ёстой гэдэг утгаар нь. Ганди бол цоо шидо хүн биш. Өчигдөр бага тарын панзчин байж байгаад долоон сард УИХ-ын гишүүн болчихеон хүн биш-шуү дэа.Энэ талаас нь авч үзэх юм бол түүнд давуу тал бий.
-Улс төрийн нэлээд тө-вөгтэй нөхцөлд бүрэлдсэн энэ Засгийн газарт бид их эвлэрлийн, зөвшилцлийн гэх мэт янз бүрийн нэр хайрласан. Гэвч энэ том нэрний цаана өөрийн гэсэн асар том зовлон бий гэд-гийг одоо хөндвөл эртдэх үү?
-2004 оны сонгуульд хү-мүүс их гоё гоё нэр зүүж өгсөн. Хаан сонгууль гэх мэт олон гоё нэр өгсөн. Яг үнэнийг хэ-лэхэд энэ бол зовлон дагуул-сан сонгууль шүү дээ. Сон-гуулийн өмнө шинэ сонголт гэж Ерөнхийлөгч хэлсэн нь ч бий. Битүү утгаараа эве-лийнхнийгдэмжсэн үг байсан шүү дээ. Хаан гэх үү, шинэ гэнэ үү янз бүрээр л өхөөр-дөөд байгаа юм. Би бол зовлон дагуулсан сонгууль гэж ойлгодог. Их хэцүү төвөгтэй бү-рэлдэхүүн бий болсон. Юу ч шийдэж чадахгүй хачин байр байдалд л төр маань орчих-сон шүү дээ. Эцсийн дүндээ бол ард түмний өөрийнх нь шийдэл болохоор яая гэхэв.
-Танай намын мөрийн хөтөлбөр дотор ч гэсэн нөгөө 100 мянга, 500 мянга явж л байгаа. Ер нь сон-гогчдыг мөнгөтэй хутгасан энэ заваан амлалтуудын эсрэг зогсч болоогүй юм уу?
-Чадаагүй. Яг үнэндээ бол тэр 500 мянга бол эвелийн 10000 мянгаас л болсон зүйл шүү дээ. Илэрхий ийм ам-лалт гаргаж ирээд улс төр хий-гээд унахаар адилхан өрсөл-дөөнд орж байгаа хүчин чинь бас нэг юм дагуулна биз дээ. Манайхны ч буруу юм их бий. Энэ сонгуулийн тойргийг жижиглэдэг асуудлыг манай намынхан л 1995 онд хийсэн. 2000 онд сонгуулийн тойргийг томосгох гэсэн Р.Амаржаргал ширээ шаагаад болиулчих-сан. Өнгөрссөн дөрвөн жил томосгочих боломж зөндөө байсан. Бас л манай намынхан хийж чадаагүй. Бидний л алдаа байсан. Энэ мөнгөн амлалтууд эргээд нийгмийн-хээ эсрэг хандсан амлалтууд болсон. Эдийн засагтаа айм-шигтай хүнд дарамтыг аваад ирж байгаа юм.
-Таныг хүүхдээс атга чихрийн мөнгө харамлаж байна гэж маргаашнаас эхэлж шуүмжлэх байх?
-Хүүхдээс харамлах ёстой үед нь харамлах ёстой. Амьдралдаа ямар ч арчаагүй, бэлэнчлэх дуртай, гараа эв-хэж эвшээж суусан, хөлсөө гаргах дургүй армийг бэлдэх гэж байна шүү дээ. Тиим сул дорой ирээдүйг бэлдэх гэж үү. Монгол орон тураалд ороод эвхийчихсэн нэг муу цэрэг шиг болох нь ээ дээ. Ерөөсөө дүр зураг нь тэр. Хоол өгдөг буцаагаад доошоо гуйлгээд_ гаргачихдаг тураалтай цэрэг байдаг даа. Монголын эдийн заегийг ийм дүр төрхөд оруулж болно гэж үү. Энэ чинь хүн хөдөлмөрлөж ажил-лаж зүтгэдэг, түүнийхээ хэ-рээр амьдардаг нийгэм биз дээ.
-Танай намын мөнгөн амлалтууд бас яах болж байна?
-Одоо бол цөмөөрөө л адилхан байхгүй болж байгаа ШҮҮ дээ.
-Тэгээд 2008 онд ард түмэнд юугаа хэлэх вэ?
-Ямар сонгууль хийхээ тэд өөрсдөө мэднэ. Шуудай гурилын үнэ хүрэхгүй таван цаасыг өгч яах юм бэ. Аягүй бол нөгөө архичин эцэг нь ашгүй хүүхдийнхээ буянд нэг гэдэс гараад авъя гээд архи болгоод гударчихна. Айл гэрийн амьдралыг шийдчих мөнгө биш шүү дээ.
-Маргаашийн хэвлэлүү-дэд Нямдорж ах нь та на-раас тэр мөнгийг харамлаж байнаа л гэж бичих болж дээ?
-Бич. Бүр зөндөө бич. Би хүүхдэд хайргүйдээ энийг яриад байгаа юм биш. Монго-лыг дотроос нь туйлдуулж ямар ч арчаагүй үндэстэн болгох, хожим нь уусгаж үгүй болгох тиим л харалган юм шиг мөртлөө туйлын хорлон-той бодлого цаад талд нь нуугдаад байна.
-Увсынхан их ядуу тар-чиг улс. Нямдоржид өөрт нь хүүхэд нас гэж байгаагүй. Үүнээсээ болоод хуүх-дийг эрхлүүлж хайрлах дургүй болчихеон. Тиим болохоор энэ хайр үзээгуй хүн хүүхдээс үмх талх харамлаж байна гэж таныг их гашуунаар бичих байх аа?
-Бич. Намайг юу ч гэж бичих нь надад сонин биш. Хүүхдэд хайртай гэж чарла-сан болгон нь тэдэнд үнэхээр хайртай байдаг гэсэн үг биш. Өөрийнхөө хүүхдийг харьд гаргаж хаячихаад хүний хүүхдэд хайртай болно гэж юу бай-хав. Эцсийн эцэст эх оронгүй бол би ч, миний үр хүүхэд ч юу ч биш. Эх орон, тусгаар тогтнол хоёр нь байсан цагт бусад юм аяндаа шийдэгдэнэ.
-Өнгөрсөн сонгуулиар танай намын хэд хэдэн лидер өвдөг шороодлоо. Ж.Бямбадорж, Ө.Энхтүв-шин, С.Төмөр-Очир, Д.На-санжаргал гээд. Эднийг юунаас болж ялагдсан гэж бодож байна вэ. Ажиглаг-чид болохоор хэтэрхий эрдсэн, бусдын баасыг түүж яваад унасан гэх мэт янз бурийн дүгнэлт өгсөн?
-Энэ эвслийнхэн өдий төдии муухаи арга хэрэглэсэн шүү дээ. Машинаар хүн ачиж аваачсан энэ тэр гээд зөндөө муу муухай юм бий. Тэр болгоныг энд яриад багтахгүй. Нөгөө талд нь улс төрийн зүтгэлтнийхээ хувьд өөрийн-хөө байр суурийг бэхжүүлж чадаагүй тухай асуудал гарч ирж байгаа юм. Өөрийгөө сон-гогчдодоо ойлгуулаагүй. Жи-шээлбэл Ө.Энхтүвшин Хөвс-гөл рүү долоон тэрбум төг-рөгийн цахилгааны шугам татуулж энэ аймгийг гэрэл гэгээтэй болгосон. Энийгээ ойлгуулж чадаагүй. Дахиад Хөвсгөлд хэзээ ч тиим хэм-жээний хөрөнгө оруулалт хийгдэхгүй. Энхтүвшин зүт-гэж л байсан байхгүй юу. Долоон тэрбум төгрөгийг хич-нээн их зовж шаналж тийш нь чангаасныг бид мэднэ шүү дээ. Тэгж чардайтлаа зүтгэ-сэн нь үнэн. Гэтэл дөрвөн жил чарлаж хашгирч төр үймүүл-сэндээ саналаа өгчихсөн.
-Олон том улстөрчид гудамжинд байна. Төр хү-нийг ашиглаж ашигла-чихаад золигт гаргаж бо-лохгуй гэж та түрүүн ярьж байсан ?
-Би төрийн мэргэшсэн албан хаагчдын тухай л хэл-сэн. Улстөрчдийн хувьд бол чи нэгэнт улс төрд зүтгэсэн юм бол эрсдлээ өөрөө үурэх ёстой гэж би боддог.
-Багийн даргаас авахуулаад бүх эрх мэдэл та нарт байсан шүү дээ?
-Сонгуулийн хэсгийн хороон дээр ямар ч анхаарал тавиагүй хаячихсан юм шүү дээ. Яг үнэндээ би ч гэсэн анхаарал тавиагүй. Өмнө нь болж л байсан, одоо болох л байлгүй гэсэн нэг хэнэггүи зан хүнд байдаг шүү дээ. Үнэнийг хэлэхэд бидэнд сонгуулийн-хаа сурталчилгаан дээр алд-сан юм маш их бий. Хэтэрхий их реклам сурталчилгаа хий-сэн. Хэтэрхий их юм гудамж . талбайд байршуулсан. Хэтэрхий их бардам ааш гар-гасан. Ийм ийм алдаа байсан шүү. Жишээлбэл сонгуулийн сурталчилгааны нээлт хийсэн анхны орой юу болов. Нээл-тийн тэр шоу бүх телевизийг эзэлж байсан. Энийг би өөрийнхөндеө хэлж байсан. Арай дэндэж байгаа юм биш үү, хэтэрхий их реклам сурталчилгаа хэрэггүй юм биш үү гэж. Энэ үнэн. Гудамжинд энд тэндгүй байршуулсан элдэв самбар болж байгаа юм уу гэж байнга сануулж байсан. Хөдөөнөөс утсаар ярьж хүртэл зарим самбаруудыг нь буулгуулж байсан. Ер нь сүүлийн үед манай танай гэлтгүй сонгуульд хэтэрхий их мөнгө хаяж ард түмнийг элдэв муу зуршилд уруу татсан нь үнэн шүү дээ. Энэ жилийн сонгуульд манайхан бол ил хүч хэрэглэсэн. Нөгөөдүүл нь далд хүч хэрэглэсэн. Одоо 2008 оны сонгуульд орохдоо улс төрийн хүчнүүд үнэхээр зовно. Аль аль нь. Бид өөрсдөө муу юманд сон-гогчдыг дасгачихсан. Одоо тэрнээсээ эргээд ард түмнээ яаж салгаж авах юм бэ. Тун хэцүү дээ. Одоо яая гэхэв. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэг.
-Нямдорж ийм юм ярьлаа гэж нам тань уурлах байх даа?
-Уурлаг л дээ. Аль юмнаас айж алгын чинээ болж явах болж байнаа. Уурлах нь уурлаг. Энэ ард түмнийг худал хуурмаг юманд биш үнэн юманд дасгаач дээ. Үнэнтэй нүүр тулж сурахгүй хаагуур нь явцгаах болж байна вэ.
-Хоёр том улс төрийн хүчин хоёулаа сонгогчдыг мөнгөтэй хутгасан. Тэр амлалтууд бүгд будаа бол-жээ. Ингэж ойлгож болох уу?
-Юу гэж ойлгох нь таны хэрэг.
-Гэтэл хоёр жилийн дараа Засгийн газрын толгой өөрчлегдөнө биз дээ?
-Мэдэхгүй, хоёр жилийн дараа засгийн толгой солиг-доно гэдэгт бол яг үнэнийг хэлэхэд би итгэхгүй байгаа. Хоёр жилийн дараа юу бо-лохыг байтугай, жилийн дараа юу болохыг хэн мэдэж байгаа юм бэ.
-Яг одоо та Нямдорж гэдэг хувь хүнийг төлөөлж байна уу, эсвэл аль нэг улс төрийн хүчин, засгийн газ-рыг төлөөлж байна уу?
-Би ганцхан Нямдорж гэдэг улстөрчийг төлөөлж байна. Хувь хүнийхээ хувьд таны асуултуудад хариулж байна.
(өдрийн сонин 2004.12.02 296)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button