Багтай дээрэмчид баригдлаа

Ийм хэргийг үйлдсэн бүлэг залуусыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хзлтсийн мөрдөн байцаагч, ахлах дэслэгч Д.Эрдэнэтулга, жижүүрийн мөрдөн байцаагч, ахлах дэслэгч Ч.Эрдэнэ нар илрүүлсэн байна. Мөрдөн байцаагчаас хэргийн талаар тодрууллаа.
-Энэ дээрмийн бүлэгт хэд орчим насныхан байна вэ?
-18-19 насны таван залууг барьсан. Дараагийн хэргээ төлөвлөж, ярилцаж байхад нь барьсан л даа. Тэд хөрөнгө чинээтэй газруудыг товлож, судалж байгаад, зохион байгуулалттайгаар 20 гаруй хоногийн зайтай ажилладаг байж. 165-170 см өндөртэй, сурдаг сургууль, эрхэлдэг ажилгүй залуус байна. Тэднийг Танц худаг-т хорьсон. Хэргийг шалгаж эхлээд байна. Удаа дараа ингэж бүлэглэн дээрэм хийж байсан нь тогтоогдоод байгаа.
-Өнгөрсөн намраас хэд хэдэн удаа томоохон дээрэм хийсэн гэсэн. Энэ нь ямар хэргүүд байсан бэ?
-Анх Сүхбаатар дүүргийн XII дугаар хороонд хятад иргэдийн оршин суудаг газарт шөнийн 05 цагийн үед дайран орж, нэг сая 800 мянган төгрөг, гар утас гэхчлэн эд зүйпийг нь дээрэмдсэн хэрэг гарсан. Таван залуу ноосон малгайг нүдний хэсгээрээ цоолох болон ороолтоор нүдээ гаргаад толгойгоо боосон маягтай орж ирдэг байсан гэнэ билээ. Тэд гар чийдэн болон хутгаар зэвсэг хийдэг. Бас дээрэм хийх бүртээ хувцсаа сольдог гэж байгаа. Дээрх хятад иргэдийг дээрэмдэхдээ нэгийг нь хүнд гэмтээсэн. Тэр хүн одоо хүртэл хэвтэрт байгаа гэсэн. Хэвтэрт байгаа хүний байдал, дээрмээс учирсан хөрөнгө мөнгөний хохирлыг бараг-дуулж, хэргийг илрүүлж өгөхийг хүссэн албан тоот Хятадын Элчин сайдын яам-наас манай газарт ирээд байсан л даа. Эдгээр залуус 20 орчим хоногийн дараа түүхий эд авдаг айлд арьс нэхий өгөх нэрээр ороод мөнгө нэхэн сүрдүүлж, тэднээс хоёр сая 800 мянган төгрөг авсан байсан.
-Удаа дараа бүлэглэн дээрэм хийсэн нь тогтоогдоод байгаа юм байна. Энә хугацаанд хэдий хэмжээний хохирол учруулсан бол?
-Одоогоор дөрвөн сая шахам төгрөгийн эд хөрөнгө, мөнгө дээрэмдсэн нь тогтоогдсон. Тэдний хамт иймэрхүү байдлаар дээрэм хийдэг бас хэсэг залуус байх магадлалтай байгаа.
(өдрийн сонин 2004.12.02 296)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button