Нүгэл үйлдсэн хүн бурхны нэрийг барьдаг

Бурхны телевизийг хэрхэн өөрийн болгосон, 2004 оны сонгууль эхлэхэд авгайгаа дагуулаад Дундговь аймаг руу шашны айлчлалаар явж байна уу, Засгийн газрын тэргүүн ажиллаж байна уу гэдэг нь ялгагдаагүй. Н.Энхбаярыг кинон дээр гардаг Богд мэт айлчилж явахад түүний гэргий Цолмон нь Богдын эх дагина лугаа доодост өглөг буян үйлдэж бас нэг муу сэтгүүл-чийг чөтгөр үзсэн мэт чичилж Дундговийнхныг өөрсдөдөө сөхрүүлж байхыг харсан юм. Мен сонгуулийн төгсгөлд Бурхан багшийн зохионгүй гэдэг зураг Богд уулын ард дэлгэчихээд нийслэлийнхнийг аөтобусаар зөөн мөргүү-лэв. Түүний дараагаар өнөө Бурхан багшийн зохионгуй зургаа томоо плакат болгон өөрийнхөө хөргийг хамт татуулаад Монголын үүдтэй өрхтэй болгоноор тараав. Бясалгал хийж Богд ууланд суусан, Бурхан багшийн сур-гаалыг орчуулсан. Уг нь энә сургаалыг таван хүн орчуулсан боловч эдүгээ ганцхан Н.Энхбаярын орчуулгыг л магтдаг.
Нууц тарнийн ид шид, рид хувилгаан хүчийг үзүүлж өрсөлдсөн бүхнийгээ дарах зорилгоор гуян дээрээ арил-даг шивээс хийлгэсэн (Энә тухай дуулснаа дараа өгүүл-нэ) гээд Монгол Улсын төр, засгийн түүхэнд IX Богд түвд Жавзандамба, Н.Энхбаяр хоёроос өөр шашин, төрийг хослуулсан удирдагч нэгээ-хэн ч үгүй. Тракторчдын жаг-саал нийслэл хотод болно гэхээр Далвй ламын айлчлалыг давхардуулж байдаг, улс төрийн сонгууль бо-лохоор бурхан бүтээгээд дав-хичихдаг нь шашнаар улс төр хийгээд байна уу, улс төр маань шашин болоод явчихав уу гэдэг нь түүний хяналтад байдаг ганцхан МАХН-д үйл-чилдэг олноо бурхны телевиз гэж алдаршсан ТВ-9-ийн дэлгэцнээс харагдана. Ер нь товчхондоо Энхбаярын эрх-шээсэн жилүүдэд төр, шашин хоёр холилдож Бурхан багш тэр хоёр ялгарахаа больсон гэж болно. УИХ-ын чуулган маань енгөрсөн дөрвөн жилд нэг хоёр ловон ламтай бусад нь парламентын гишүүд биш хурлый лам нар шиг нэгэн дуугаар хурж өдөрт 27 хуулийг ч баталж чадаж байв. Энхбаяр Их Хурлын ловон (намын дарга алсаас удирддаг байв)болоод хуучин Их Хурал шигээ бодож байтал 2005 оны төсвийг батлах гуравдугаар хэлэлцүүлгийн төгсгөлд хурлын ловонг жирийн нэг дэггүй хурлын лам барьц алдуулан хэрүүл өдөж Бурхан багш мэднэ гэж дуудахад хүргэлээ. Хэрүүл нөгөө 50 сая доллараас үүдэв. Л.Гүндалай Та нар, чи хүүхдэд өгөх мөнгө байхгүй болгочихоод бүр хувааж авчихсаныг чинь мэдэж байна гэлээ. Айж сандарч дуугүй байсан хурал даргалагч маань хэлэх үг байхгүй дээ юу, Бурхан мэднэ гээд аврал эрэв. Харин энә үед хурлын дарга маань сүмийн хурал биш төрийн парла-ментыг даргалж байгаагаа ялгасан эсэхийг мэдэхгүй ямар ч байсан бурхны нэрийг барьсан л юм даа. Нэгэнт бурхны тухай өгүүлсэн боло-хоор Бурхан мэднэ гэдэг үгийн тухай эрдэмтэн зо-хиолч Ш.Гаадамба агсны цуглуулгаас Нүгэл үйлдсэн хүн бурхны нэрийг барьдаг гэсэн үлгэрийг хүргэе. Нэг бадарчин айлд хоножээ. Тэ-гээд өглөө нөхрийг нь адуун-даа явах хойгуур авгайг нь янзалчихаад цай ч уулгүй яаран яваад өгч гэнэ. Тэгтэл нөхөр нь ирээд авгайгаасаа бадарчин яасан вә (хаачсан вә) гэж ширүүхэн асууж гэнэ. Нүгэл үйлдсэндээ айсан ав-гай нь Бадарчин яагаа ч үгүй бурхан мэднэ гэж хариулжээ. Үүнээс хойш бурхан мэднэ гэдэг үгийг монголчууд нүгэл үйлдсэн хүн бурхны нэрийг барьдаг гэж шоолцгоодог бол-сон гэдэг. Харин Монгол Улсын татвар төлөгчдийн мөнгө 50 сая долларыг ОХУ-д өгөө-гүй дундаас нь зувчуулсан бол Бурхан биш ард түмэн мэдэх эрхтэй. Үүнийг ард түмний төлөөллөөс бүрдсэн парламент ажлын хэсэг гар-гаж бурхныг биш хаанаәс хаашаа гүйлгээ хийсэн хэнд очсоныг шалган байцааж тогтоох учиртай шүү дээ. Нүгэл үйлдсэн хүн л бурхны нэрийг барьдаг гэсэн үлгэр төгсөөгүй…
(өдрийн сонин 2004.12.02 296)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button