УИХ-ын гишүүн Э.Бат-Yүлтэй баасан гаригт 11.00-12.00 цагт чаатлана

Монгол оронд ардчиллын шуурга шуурж, нийгмийн цоо шинэ тогтолцоог бий болгох их тэмцэл өрнөн, манай ард түмэн ардчиллын замыг эргэлт буцалтгүй сонгосон тэр түүхт цагаан морин жилээс хойш нэгэнтээ 15 жилийг ардаа орхижээ.

Энэ тухай ярихад Монгол улсынхаа шинэ гал голомтын бадраан асааж, ардчиллын үрийг соёолуулсан анхны арван гурав буюу ардчиллын алтан хараацай хэмээн алдаршиж түүхнээ нэрлэгдэх болсон тэдний гавъяа зүтгэлийг дурдахгүй өнгөрөх аргагүй юм.

Тиймээс ч манай сайт монгол оронд ардчилсан хөдөлгөөн өрнөсний 15 жилийн ой тохиож буйтай холбогдуулан тэдний нэг болох Улсын Их Хурлын гишүүн, АН-ын YЗХ-ны гишүүн Э.Бат-үүлийг энэ удаагийнхаа чат ярилцлагынхаа зочноор урьсан юм.

Чат энэ сарын 10 буюу тус ойн баярын өдөр 11.00-12.00 цагийн хооронд болох бөгөөд эрхэм гишүүн та бүхэнтэй ардчилал, нийгэм улс төрийн талаар чөлөөтэй ярилцах болно.
Та бүхэн сонирхсон асуултаа [email protected] хаягаар урьдчилан явуулж болно.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button