МХХТГ-ын хөтөлбөрийн төсөл боловсруулагдаж байна

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт бүх засаг захиргааны нэгжид электрон засаглалыг нэвтрүүлэх, цахилгаан холбооны суурь сүлжээг шинэчлэн олон улсын өргөн зурвасын сүлжээнд нэгтгэх, улс орны хэмжээнд нэгдмэл кодчлон бий болгосноор мэдээллийн нэгдсэн системийг бүрдүүлэх, эмнэлэг дундын мэдээллийн нэгдсэн сүлжээ байгуулах, эрчим хүчний байнгын эх үүсвэртэй, хүн ам төвлөрсөн газрын сургууль, айл өрхийг компьютержүүлж, интернэтийн үйлчилгээний хүрээ, хүртээмжийг өргөжүүлэх, бүлэг суурин төвүүдийн хөдөөгийн холбоог тоон технологиор өргөтгөн шинэчлэх зэрэг бодитой зорилтуудыг тавиад байна.

Электрон Засгийн газар байгуулснаар төрийн үйл ажиллагаанд иргэд идэвхтэй оролцох боломжийг бүрдүүлэхээс гадна мэдээллийн хүртээмж нэмэгдэж төрийн хүнд суртлыг багасгах, хурдан шуурхай үйлчилгээг бий болгох ба мэдээлэлжсэн нийгмийн үндэс суурь тавигдах юм.

Дэлхийн ихэнх улс орнууд мэдээлэл, холбооны технологийн салбарыг тэргүүлэх чиглэлээ болгон тодорхойлж, мэдлэг мэдээлэлд тулгуурласан Мэдээлэлжсэн нийгэм байгуулах зорилт дэвшүүлэн МХТ-ийг тэргүүн ээлжинд хөгжүүлэх бодлого, хөтөлбөрийг улс орны Засгийн газрууд боловсруулан хэрэгжүүлж байгаа билээ. Тухайлбал, Япон улсын E-Japan стратеги хөтөлбөр, БНСУ-ын Засгийн газар E-Korea болон Cyber Korea-21 хөтөлбөр, ОХУ-ын E-Russia хөтөлбөр, БНЭУ-ын Засгийн газар 2008 он гэхэд Программ хангамжийн үйлдвэрлэлийн Дэлхийн Супер гүрэн болох зэрэг юм.

Үүний адил бид ойрын ирээдүйд Монгол Улсдаа мэдээлэлжсэн нийгмийг байгуулах үндэс суурийг тавих шаардлагатай болж, нэн тэргүүнд мэдээлэл холбооны бодлогоо тодорхойлох, цаашдын зорилт зорилгоо дэвшүүлэх Цахим Монгол хөтөлбөрийг боловсруулах ажилдаа орж, хөтөлбөрийн төслийн эхний хувилбарыг бэлэн болгоод байна.

Иймээс мэдээлэлжсэн нийгмийн үндэс суурийг байгуулахад төрөөс баримтлах бодлого болон Монгол Улсын мэдээлэлжсэн нийгмийн хөгжлийн ойрын ирээдүйн хүрэх түвшин, зохицуулалт, техник технологийн хөгжлийн зорилтууд, мэдээллийн хэрэглэгээг өргөтгөх, мэдээллийн бүх нийтийн боловсрол зэргийг тусгасан Цахим Монгол хөтөлбөрийн талаар та бүхэнтэй санал бодлоо солилцохыг хүсч байна.

Хөтөлбөрийн төсөлд ирүүлэх саналаа дор дурьдсан хаягаар ирүүлнэ үү.

Мэдээлэл, Харилцаа Холбоо, Технологийн Газар
Сүхбаатарын талбай-1, Төв шуудан
Улаанбаатар-13, 211213
Ш/Х-785
Утас 330781
Факс 330780
Вэб www.icta.goү.mn
И-мэйл [email protected]ү.mn

Жичwww.icta.goү.mnвэб дээр байрлуулсан хэлэлцүүлэгт оролцоно уу.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button