Шилдэг залуу эрдэмтэнд шагнал гардуулав

Шилдэг залуу эрдэмтний өргөмжлөлд
Эрдэмт хүмүүн бүтээлээрээ
Эрдэнийн чулуу өнгөөрөө гялалзана
гэсэн ардын үгээс иш татаад Я.Алтанзаяа Та микробиологи, биохимийн сонгомол болон генийн инженерчлэлийн аргаар сүүн хүчлийн бичил биетний шинж чанарын судалгааг молекулын түвшинд, өндөр нарийвчлалтай хийж, хүнсний микробиологийн шинжлэх ухаанд дорвитой хувь нэмэр оруулж, монгол эх орон, ард түмэндээ оюуны эрхэм өглөг өргөсний учир Танд Монгол Улсын Ерөнхийлөгч нэрэмжит шагналаа хүртээж, цаашдын тань бүтээл туурвил, эрдэм судлалын ажил төрдөө үнэтэй, түмэндээ тустай, дэлхийд цуутай байхын ерөөл дэвшүүлж, энэхүү өргөмжлөлийг олговай гэсэн байна.

Шагнал гардуулсын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ залуу эрдэмтэн, судлаачдын бүтээн туурвих, зориг эрмэлзлийг урамшуулах үүднээс энэхүү шагналыг олгох болсоор 4 дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Олон арван залуу эрдэмтэд энэ шагналыг авахын төлөө ширүүн өрсөлддөг болжээ. Тэдгээрээс шалгаран энэхүү шагналыг хүртэж байгаад Я.Алтанзаяа таньд баяр хүргэж байна гээд цаашдаа эрдэм, судлалынхаа ажилд их амжилт гарган, бүтээл туурвил арвинтай байхыг хүсэн ерөөлөө.

Я.Алтанзаяа судалгааны ажлаа дэлхийн том том лабораториудад өндөр мэдрэмжтэй техник, технологи ашиглан хийжээ. Тухайлбал Чех улсын Масарикын их сургуулийн байгалийн ухааны факультетын микробилогийн лаборатори, Чех улсын бичил биетийн сан, Данийн Мал, ХАА-н их сургуулийн хүнс судлалын тэнхим ба микробилогийн лаборатори зэрэг газруудад судалгаа хийсэн байна. Тэрээр Англи, Чех, Словени, Монголд болсон олон улсын хурлуудад илтгэл тавьж хэлэлцүүлсэн, гадаадын нэр хүнд бүхий сэтгүүл, товхимолд бүтээлүүдээ нийтлүүлж байжээ.

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилдэг залуу эрдэмтний шагналыг нэг сая төгрөг дагалддаг, Анод банк, Шинжлэх ухаан технологийн сан ивээн тэтгэдэг юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button