Андуурсан амлалт буюу эрх мэдлийн луйвар

Тэд аяга халбагаа үг дуугүйхэн хурааж, гал тогооныхоо өрөөнд хоргодон горьдлого тээж өдрийг барах хэрэггүй болов. Хөршийн багачуудын тэтгэмж буусан сургаар хаалгыг нь онголзуулан алаг чихэр, атга үзэм горьдох ажил давхар нэмэгдэв. Сонгуулийн халуун шатсан долдугаар сарын турш өхөөрдөм хөөрхөн зургууд нь гудамж талбайг дүүргэн, Монголын улс төрийн имиж, улстөрчдийн рейтинг болон инээмсэглэж байсан хүүхдүүд эдүгээ нүдэндээ нулимстай нугжийж унтав.
Ингэхэд Эх орон-Ардчилал эвсэл болон МАХН-ын амлалтыг бид андуу эндүү ойлгочихсон юм болов уу? Улс төрийг мөнгөтэй хутган шал угааж байж сонгуулийн амлалтуудын дундаас торойн ялгарсан эрхэм 10 мянгатын дэвсгэртүүд одоо нэгэнт эрх мэдэл болж хувираад хөөрхий ядмаг 1000-туудыг өмнөөсөө түлхэх болов. Yнэн хэрэгтээ мөнгө тойрсон эдгээр амлалтууд эрх мэдэлд хүрэх замыг цэвэрлэж, үүнийхээ хэрээр сонгогчдын хэтэвчээр, итгэлээр ходоодоор тоглосон хатуу шоглоом байлаа. Тэгвэл одоо энэ тоглоом луйвар болжхувирчээ. Эрх мэдлийн луйвар гэж тодотгоё. Өндэр сэнтий, өмч хөрөнгөнд хүрэх өргэн боломж Эх орон-Ардчилал эвслийн ах, эгч нарын хувьд 10000 төгрөгийн үнэтэй байж. МАХН-ын аав, ээж, эмээ, өвөө нарын хувьд 100000-500000 төгрөгөөр тэрхүү эрх мэдэл гэгч үнэлэгдсэн юм байх.
Аавын ч нам, ээжийн ч нам арай биднийг хуураагүй байлгүй дээ гэж хүлээсэн хүүхдүүд одоо Бидний төлөө бидэнтэй хамт байхад МАХН-д хэцүү байсныг ойлгох – хэрэгтэй болж. Эх орон-Ардчилал эвслийн сонгуулийн зурагт хуудсыг өхөөрдөм төрхөөрөө чимсэн жаалууд Шинэ сонголт хээээ ямагт өндэр үнээр заларч, хямдралаар дуусдаг гэдгийг ухаарах л шаардлагатай болох нь.
Орлогын тоон дүнгээ хасч танан, яаж ийгээд 20000 төгрөгт хүргэхгүй байх башир аргад эээгтэй нар суралцахгүй бол хоосон хонох янзтай. Шинэ Засгийн газраас Гурав ба түүнээс дээш хүүхэдтэй, амьжиргааны баталгаажих төвшин-гөөс доогуур орлоготой айлууд итгэлийн 3000 төгрөгт хамрагдаж болох тухай тодорхой заав. Энэ тодорхойлолт нийгэмд ямар уур амьсгал авчрах вэ?
Өлгийний мөнгө олж авах гэж жил дараалан хүүхэд цувуулж, гэрээрээ дүүрэн өлсгөлөн, боловсролгүй жаалууд хөглөрүүлж суудаг арчаагүй айлуудын тоо эре өсөх магадлалыг бий болгов.
Нийгэмд дарах тэдний жин нэмэгдэнэ гэсэн үг. Дээрх шалгуурт тэнцэх айлуудыг хэнбугай нь шалгаж нягтлан тэтгэмжид хамруулах нь бас л сонин. Мөнөөх л ар, өврийн хаалганы бяцхан сүлжээ үүсч, бичиг цаасны хүнд суртал буцалж эхлэх нь. Аймаг, сум, нийслэлийн удирдах болон гүйцэтгэх албанд танил талтай хүмүүс зохиомлоор тэтгэмжид хамрагдах гэж бичиг баримт бүрдүүлэн гүйхийг үгүйсгэх аргагүй. Эцсийн булэгт энэ 3000 төгрөгийн хэмжүүр нь юу юм бэ? 140 мянга орчим өрх хүүхдийн тэтгэмжид хамрагдаж болох тухай төдийлөн тодорхой буе судалгаа бий. Энэ тоо дансны аргаар хэд болж өсөхийг хэн мэдэхэв. Эсвэл шаардлагад нийцэх хэдэн айл хохирч, танил талтай хэдэн өрх завшин тэтгэмжид багтахыг тооцоход эрт байна.
Угаасаа л энэ бүхэн төрийн хийх ажил биш байлаа. Нийгмийг 3000-тан ба түүнээс бусад гэж ангилан, ядуурлыг өөгшүүлэн дэмжиж байгаагийн лай нь өнөөх л биелүүлэхэд хэцүү андуу амлалт. Эрх баригч Эх орон-Ардчилал эвсэл болон МАХН УИХ-ын 2004 оны сонгуульд ялалт авчирсан амлалтууддаа ийнхүү цэг тавив. Алга ташилтын дор, халаас уужуу төсвийн хэрчим хэрчим бялууны амт болоод үнэрт мансууран байж амлалтаа албан ёсоор цуцаллаа. Тэд 3000-ыг биш, 10000 төгрөг амласан. Хүүхэд бүрт хүртээнэ гэж бийлэгжүү загнасан. Тулгаа тулж, айл өрх болсон залууст 500000-ыг, шинэ иргэндээ 100000- ыг хүртээнэ гэж өглөгийн эзэн шиг авирласан. Хаана байна, энэ амлалт? Эрх мэдэлд хүрэх шат гишгүүр бүрийг менгэн дэвегэртээр өнгөлсөн. Аавын ч, ээжийн ч нам, ахын ч, эгчийн ч эвсэл гэж сонгогчдыг хормойдон өөриймесөн.
Ард түмнээ амлалтаар луйвардах эрх улс төрийн нам, хүчнүүдэд нээлттэй байдаг гэж үү? Хэрэв ингэж амлаагүй бол төсөв хүндрэхгүй, татвар таталдахгүй, Эх орон-Ардчилал эвсэл болоод МАХН-ын нэр хүнд гудамжинд гарахгүй байв. Одоо нөгөө хэл амтай 3000 төгрөгөө булаацалдан архирч, булууны ясаа харамласан ноход шиг Бид амласнаа биелүүллээ хэмээн өмчирхөн талцаж байна.
Ингэж хийрхэх эрх Эх орон-Ардчилал эвсэлд лав үгүй. МАХН-д ч бас байхгүй. Биелүүлэх боломжгүй амлалт бүр доромжлол .байдаг. Ард түмэн үүнийг мэдэрч буй.Дшм.ээ, доромжлол үнэртэж байна,..Энэ басамжлал 3000 төгрөгөөс ч илүү аймшигтай том ядуурлыг Монголын улс төрд авчирлаа.
(өнөөдөр 2004.12.03 281)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button