Шинэ жилийн өмнөх сюрпризүүд буюу үнийн солиорол

Ундармаа хоёр өрөө байрандаа нөхөр, хадам ээж, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Сард дунджаар 200 квт цаг цахилгаан хэрэглэж, төлбөрт.нь төгрөгийг (НӨТ-гүйгээр) төлдөг. Дулааны үнэд 40 ам. метр талбайд 6400 төгрөгийг (НӨТ-гүйгээр) хураалгаж байгаа. Хэрвээ ЭХЗГ-аас тооцоолж гаргаснаар үнэ өсвөл цахилгаанд нийтдээ 10396 төгрөг, дулаанд 8052 төгрөг өгдөг болох нь. Нөхөр нь одоохондоо ажил эрхлээгүй байгаа учраас төсвийн бай-гууллагад данстай Ундармаагийн 60.000 төгрөгийн цалин, дээр нь хадам ээжийн 32.000 төгрөгийн тэтгэврээс өөр орлогогүй. Эдний гэр бүлийн цэвэр орлого болох 92.000 төгрөгөөс 20 орчим хувийг нь дулаан, цахилгааны төлбөр хамаад явчихна. Өөрөөр хэлбэл, өмнөхөөсөө 2648 төгрөг илүү төлөхөөр болоод байна гэсэн үг. Өнгөц харахад 2000 гаруй төгрөг гэдэг өрхийн төсвийг өм цөм аваад явчих гарлага биш мэт. Гэвч цахилгаан, дулаан, бензин шатахууны төлбөр мэтийн суурь үнэлгээ огцом, зэрэг зэрэг нэмэгдэж буй энэ өдрүүдэд орон сууцны бүх төрлийн үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт, улмаар инфляц нийгэмд асар их дарамт учруулж эхэллээ.
Өдөр тутмын хэрэглээ болсон мах, гурил, будаа, ногооны үнэ тэнгэртхадаж, таван кг үхрийн махыг 10.000 төгрөгөөр худалдаж авахад хүрээд байгаа. ЭХЗГ алдагдлын цоорхойгоо нөхөх өөр гарц хайсангүй. Дээр нь нүүрс олборлогчид дэлхийн зах зээл дэх хар алтны үнийн хөдөлгөөн бүрийг алдалгүй амдаж бай-гаад нүүрсний үнийг өсгөдөг болжээ. Цаашид өөр юуны үнэ өсч орхихыг хэн мэдлээ.
Иргэд ингэж ярьж байна. Ундармаагийн гэр бүлийн сарын орлого, зар-лагыг хүснэгтэд үзүүллээ. Зөвхөн хүнсний өдөр тутмын хэрэглээний томхон зардлыг тооцоод үзвэл эдний өрхийн төсөв орлогоосоо 30 орчим мянган төгрөгөөр хэтрээд явчихлаа. Гэхдээ тэдний идэж, хэрэглэж буй зүйл нь Монголын дундаж гэр бүлүүдийн
хэрэглээ нь тэдний хувьд мөрөөдөл болжээ. Тэгэхээр гэр бүлийн гишүүд өмсөх, зүүх хэрэгцээгээ ямар эх үүсвэрээс хангах болж байна еэ. Ийм бэрхшээл манай дундаж амьдралтай өрхүүдийг өнөө нэрвээд байна. Дунджаас ядуу ангилалд хувиран унахад, тун төвөггүй болжээ. Ядууралтай дайн зарлалаа хэмээн Засгийн газар аман дээрээ лоозогнох авч, амьдрал дээр ядуурлыг гааруулсан арга хэмжээнүүд ар араасаа цувж байна. Ундармаагийн цалингийн бараг гуравны нэг нь цахилгаан, дулаандаа зарцуулагдахаар байна шүү дээ.
Хөгшид үнэ ханшийн ийм мэдээг сонсоод тэтгэвэр нэмзхгүй бол энэ тухай са-насны ч хэрэггүй гэж хэлэлцүүлгийн үеэр мэдэгдсэн. Хэрвээ саналыг нь авч үзэхгүй бол жагсаал цуглаан хийхээс өөр аргагүй гэлээ. Гэтэл бас тэтгэврийн зөрүүгээр хохирч буй 145000 ахмад энэ зөрүүг арилгахгүй бол Хүний эрхийн байгуул-лагад хандана хэмээн Ерөнхий сайдад мессеж илгээлээ. Чимээгүй өчнөөн жил тэсч тэсч, сүүлдээ тэсгэл алдсан ахмадуудын амыг таглахаар шийдэж ирэх оны эхнээс бага тэтгэвэртэй ахмадуудын тэтгэврийг 4000 төгрөгөөр нэмэхээр болсон юм. Харин төсвийн байгууллагын ажилтнуудын цалинг ирэх долдугаар сараас 7,5 хувиар нэмэх гэнэ. Энэ нь үргэлжлэн нэмэгдсээр байгаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийөсөлттэй харьцуулахад тун чүүхэн зүйл юм.
Гал унтраах маягаар асуудлыг шийдэж өнгөрөөсөөр байтал иргэдийн худалдан авах чадвар шалдаа уналаа. Шинэ жилийн тухай сайхан бодолтой зэрэгцээд өрхийн төсөв хоосорч орхих нь хяслантай. Баярын ширээ даржин харагдах нь. Томчууд яах вэ гэхэд багачуудынхаа сюрприз хүлээсэн хөөрхөн нүдийг яаж хуурах билээ?!
(өнөөдөр 2004.12.03 281)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button