Сарын дундуур нийт нутгаар цас орно

Харин өнөө сард цаг уур ямар байх талаар уе цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ. Энэ сард агаарын дундаж температур нь төвийн нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 1-2 градусаар дулаан байна. Олон жилийн дунджаар Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөлийн хойд, Сэлэнгийн зүүн хэегээр 22-29, Өмнөговь, Дорноговийн нутаг, Арвайхээр хот орчмоор 10-19, бусад нутгаар 17-22 градус хүйтэн байжээ. Энэ сарын нэгдүгээр арав хоногийн эхний хагаст болон хоёрдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч сулрах юм байна. Харин гуравдугаар хоногийн дунд үе болон эцсээр хүйтний эрч чангарч Идэр, Тэсийн хөндий, Дархадын хотгороор шөнөдөө 34-39, өдөртөө 22-27 градус, Хараа, Ерөө, Орхон Сэлэнгэ, Туул голын хөндийгөөр шөнөдөө 26-31, өдөртөө 16-21 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 23-28, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.
Харин энэ сард орох хур тундасны хэмжээ Увс, Хөвсгөл, Булган, Хэнтийн хойд, Төв, Сэлэнгийн ихэнх нутаг, Дорнодын баруун ба өмнөд, Сүхбаатарын зүүн хэсгээр олон жилийн дунджаас их, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим буюу түүнээс бага цас орох төлөвтэй байгаа гэнэ. Сарын эхээр баруун, төв, зүүн зүгийн нутгаар, хоёр, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар, нэг, гуравдугаар арав хоногийн эцсээр ихэнх нутгийг хамарч цас орно. Мөн нэг, хоёр гуравдугаар арав хоногийн эхэн, хоёр, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар салхи 12-14 м/с, зарим үед 18 м/с хүртэл ширүүсч цасан шуурга шуурах аж.

Малчдын анхааралд
Сарын эхний хагаст нутгийн баруун ба өмнөд хэегээр хүйтний эрч су-лавтар, говь талын нутгаар үе, үе салхитай байх тул цас багатай нутагт мал уегүйдэж хараар зугарч болзошгуйг анхааруулж байна. Энэ сарын цасны зонхилох хувь нь хоёрдугаар арав хоногийн дунд үе, сарын сүүлчээр орох бөгөөд Увс, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутяг болон Алтайн өвөр нутгаар цас ахиу орох тул малын бэлчээр хүндрэх төлөвтэй байгаа юм байна.
(өдрийн сонин 2004.12.03 297)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button