Баяр тэмдэглэмээр байна, зөвшилцөх үү

Засгийн газар ээлжит хуралдаанаараа нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд, зарчмын хувьд дэмжиж, бас гишүүдийнхээ саналуудыг тусгаад УИХ-д өргэн мэдүүлэх болсон байна. Хэрэв УИХ-аас баталчихвал монголчууд арванхоёрдугаар сарын 10-нд Ардчилал, хүний эрхийн өдөр-өөр нэг амарч, бас цагаан сарын урт амралтынхаа дараа, эмэгтэйчүүд, ээжүүдийнхээ баярын өмнө-хөн буюу гуравдугаар сарын 1-нд Эх орончдын өдөр-ийг тэмдэглэх гэнэ. Эдийн засгийн байдал нь дорой атлаа их баярлаж, амардаг гэж өндөр хөгжилтэй орныхон мон-голчуудыг гоочилдог ч, бид л өөрсдөө болж байвал тэдэнд юуны хамаа байх билээ. Гэхдээ энэ хоёр баяр чинь хоорондоо ямар ялгаатай юм гэж гадаадынхан хачирхаж болох юм. Ардчилал, хүний эрхийн болон эх орончдын өдөрт тиим айхтар ялгаа байна гэж үү. XXI зууны дэл-хийн хүмүүсийн эрхэмлэж явах ерөнхий зарчим, чиг хандлага нь ердөө ардчилал. Аль орны хэнбугай ч байсан өнгөрсөн зууныхаа коммунизм, капитализмаас татгалзан, цорын ганц эрүүл гарц бол ардчиллыг дээдэлсэн нийгэм гэдэг дээр санал нийлдэг. Тиймээс ч зарим орон ардчиллын өдрийг баяр болгон тэмдэглэдэг. Монголчууд бид ч нэгэнт ардчилсан засаглалыг хүлээн зөвшөөрсөн үндэстэн болохоор ардчил-лын өдрөө албан ёсны болгочихвол сайн хэрэг. Харин дээр дурдсан баярт нэр дэвшиж байгаа хоёр өдрийг анзаарвал хэний ч санаанд орох хар буугаад байгаа юм. Сүүлийн үед төрийн том, жижиг ямар ч асуудал зөвшилцөл хэмээх шүхрийн дор хийгдэх боллоо. Бүр бороогүй байхад хүртэл тэр шүхрийг хэрэглэх гээд байх юм. Эвслийнхэн нэг санаа гаргалаа, МАХН-ынхан үүнтэй сөргүү-лээд бас нэгийг. Аль, аль тал саналаа зөвшөөрөхгүй бол тэгээд таг. Арванхоёрдугаар сарын 10-ныг Ардчилсан намынхны өдөр хэмээн үзсэнээс МАХН-ын баярын өдөр болох гуравдугаар сарын 1-нийг эх орончдын баяр болгон тэмдэглэхээр барьцаалсан
бололтой. Одоо үүнийг УИХ шийдэх л үлдээд байна. Хүч тэнцүүхэн бөгөөд зөвшилцөл зүрхэнд нь орсон тэдгээр гишүүд дээр нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл ч саатахгүй л биз. Барьцаж зөвшилцөөд байгаа энэ байдлаас барагтай л бол бодитой шийдлүүд гарч чадахгүй байгааг бид харсаар байгаа. Айлын эр, эм хоёрын нэг ңь хүү гаргана гээд нөгөө нь охинтой болно гэхэд тэдний зөвшилцөөнөөс манин хүүхэд гардаггүй биз дээ. Харин бүгдийг тэнцүүлэх гэж туйл-ширсан энэ засаглалын үед гаргасан хууль, тогтоомж шийдэл болган нь манин мэт саармагжаад байна.
Yнэндээ арванхоёрдугаар сарын 10 бол Ардчилсан холбооны баярын өдөр биш, Ардчилсан намынх ч бус харин Монголын ард түмэн ардчилсан зарчмаар амьдрах ёстой гэдгээ л ойлгосон өдөр юм. Yнэндээ 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд Залуучуудын соёлын төв ордонд хэдэн залуус цуглаж, амьдралын ийм хэв маяг, нийгмийн энэ загвар биднийх биш гэдгээ ярилцеан өдөр.
Түүнээс буе аль нэгэн намын баярын өдөр биш. Ардчилал гэдэг салхи ч юм уу, хэдэн залуус ч юм уу юу нь үл мэдэгдэн шуугилдаж байсан 90-ээд он ард хоцорч, монгол хүн ардчилал гэдэг зүйлгүйгээр амьдарч чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн цаг. Болж өнгөрсөн цаг хугацаа, цар хүрээ нь үнэндээ МАХН-ын Ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбооны 10 жилийн ойтой дөхүүлэх гэж ойртуулах ч, сур хүчтэй сурталчилгаар дарах гэж горьдохын ч аргагүй аугаа зүйл. Ямар ч Засгийн газар, хэн гэдэг Ерөнхий сайд ч байсан ардчилсан чиг шугамтай гэдгээ баталдаг. Тэгвэл яагаад арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг ардчиллын буянаар хувийн малтай бол-
малчдын, ардчилсан нийгэмд амьдардгийнх хувийн өмчөө нэмэгдүүлж чадаж байна гэж боддог бизнесмэнүудийн, ардчилал надад орон сууц, газрыг минъ хувьд өгсөн гэж боддог жирийн иргэний баяр байж болдоггүй юм бэ. Yүнд улстөржих ямар ч шаардлагагүй.
Ардчилсан нийгэмд амьдрах гарааны өдөр байлаа хэмээн аль нэг өдрийг хүндэтгэн монголчууд тэмдэглэж байх нь чухал болохоос ёс өнгөрөөх мэт бөх барилдуулж, ардчилал байх хэрэгтэй гэж түрүүлж мэдэрсэн, партизан гэгддэг тэр хүмүусийг архидуулж нүд хуурах шаардлагагүй. Зөвхөн энэ баяр нь монголчууд хүний эрх, эрх чөлөөг дээдэлеэн ардчилсан нийгмийн иргэд. гэдгийг нь л баталраг байхад хангалттай.
Тэгвэл хувьсгалт намынхны барьцаалж зүтгүүлээд байгаа гуравдугаар сарын 1 нь МАХН байгуулагдсан өдөр. Энэ намыг коммунист нам гэж үздэг. Тэгэхээр энэ нь коммунизмын баяр болох нь. Ардчилал, коммунизм хоёрыг зөвшилцөл нэрийн дор адилхан үзэж болно гэж үү. Арай даварна аа.
(өдрийн сонин 2004.12.03 297)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button