ЦЕГ-ын даргад генерал цол хэрэггүй

Даргаасаа даалгавар ав-сан цагдаагийн дараагийн үйлдэл нь дэндүү энгийн шууд хүний халаасыг тэмтэрнэ. Хүний халаасанд мөнгө, хумсны хутга түлхүүр янз бүрийн зүйл байх. Өөрөөр хэлбэл, хүний халаас тухайн эрийн эрэмбийгтодорхойлно. Түүнд нь тохирсон арга хэмжээг цагдаа авч эхэлнэ. Иргэн цагдаа хоёрын гудамжин дахь дүр төрх энэ. Ийм байдал монголчуудад ижил дасал болжээ. Хэвийн энэ үзэгдэл хэдий болтол үргэлжлэх вэ гэдэг нь Цагдаагийн ерөнхий газрыг хэн командалснаас их хамаарна. ЦЕГ-ын түүхэнд цагдааг цагдаа толгойлж байсан болохоос, энгийн хүн удирдаж байсангүй. Гэхдээ энгийн хүн цагдаагийн удирдлагад очиж байсан уу гэвэл тиим тохиолдол оии. Харам-салтай нь, түүнийг цагдаа болгочихсон шүү дээ. Тэр хүн Говь-Алтай аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны дарга байсан Б.Пүрэв. Тэрбээр ЦЕГ-ын дарга болоод зог-соогүй Улаанбаатарын гудамж болгонд цагдаагийн хя-налт тогтооно гэж хэлээд цагдаа, бүр генерал болсон юм. Эдүгээ энэ бүхэн түүх болон үлдэв. Yүнээс хойш цагдааг цагдаа удирддаг арга барилд салхи ороогүй гэж хэлж болно.
Ер нь цагдааг цагдаа удирдаж байгаа нөхцөлд энд улс төр, бизнесийн бүлэглэ-лүүдэд дээд тушаалын офи-церууд нь хуваагдаж төлөө-лөл нь болж хувирдаг юм. Тодруулбал, улс төр-бизнесийн бүлэглэлүүд хийгээд эрх мэдэл бүхий албан тушаалтнуудын эрх мэдлээ хэтрүүлсэн, авилгын шинжтэй бүх хэрэг дарагддаг гэсэн үг. ГЕГ-ын дарга Х.Баатартай холбоотой эрүүгийн 15 хавтаст хэрэг УМБГ дээр дарагдсан гэдэг. Тэгэхээр цагдаад Х.Баатарын төлөөний дээд тушаалын офицер буйн илрэл биз. Yүнд энэнээс илүү тодор-хой тайлбар олдохгүй болов уу. Зөвхөн нэг агентлагийн даргад холбоотой хэрэг ингэж олноороо дарагдаж байгаа юм чинь.түүнээс өндэр албан тушаалтнуудын хичнээн зуун хавтаст хэрэг дарагдсаныг хэн яаж мэдэх юм билээ. Хэвлэлээр томчуудын улс төр-бизнесийн бүлэглэлүүдийн орооцолдсон олон үйлдэл мэдээлэгддэг. Түүнээс цагдаа өлгөн авч шалгасан зүйл үгүй. Шалгалаа ч тэдний эрх ашгийг хамгаалдаг цагдаагийн дээд тушаалын офицерууд хаадаг, дардаг нь хэнд ч ойлгомжтой. Цагдаад бий болсон энэ байдал нь тэднийг бие биеэ барьцаалах дуугүй болгох нэг том зэвсэг болж хувираад байна.
Цагдаа улс төр-бизнесийн бүлэгт хуваагдах, бүр мафи болох үзэгдэл олон улсын төвшинд байсан л юм байна. Түүний хамгийн ойрхны .жишээ ОХУ. Туе улсын нутаг дэвегэрээр дамжуулаад 1990-ээд оны эхээр манайхан Европоос машин хөлөөр нь зөөж эхэлсэн.
Тэдний ангуучид нь ОХУ-ын цагдаа нар байсан нь одоо нэгэнт тодорхой болжээ. Тэд машин зогсоогоод монгол хүн гэдгийг нь мэдэнгүүд холбоогоороо хамсаатнууддаа мэдээлдэг. Ийм мэдээлэл авсан цаадуул нь манайхныг дээ-рэмдэнэ. ОХУ-ын цагдаа дээрэмчдийн сүлжээнд манай олон залуу нохой явган, гахай нүцгэн хоцорсон доо. Зарим нь бүр амь насаа алдаж байсан нь саяхан. Тэр үед ОХУ-ын цагдаа буюу Дотоод явдлын яаманд яг манай ЦЕГ-т нүүрлээд байгаа шиг улс төр-бизнесийн бүлэглэл, мафийнхны төлөөллүүд бий болчихсон байж. Бий болоод зогсоогүй бүр идчихсэн байсан гэдэг. Псков мужийн ЗЦГ баруунаас машин оруулж ирж дугаар олгодог ажлыг зохион байгуулдаг болчихсон байсан юм билээ. Тэдний хувьд төр, түүний өмнө хүлээсэн ЗЦГ-ын ажил нь дайвар болчихсон, харин барууны машинд дугаар олгох нь үндсэн үүрэг нь болчихсон байж. Тэдний ажлын энэ туршлагыг сүүлийн үед манай ЗЦГ-ынхан маш саин эзэмшсэн гэж ярьдаг. ОХУ-ын Дотоод явдлын яамыг ийм хүнд байдлаас Борис Грылов /Одоогийн ОХУ-ын Төрийн Думын дарга гаргажээ. Радио инженерийн мэргэжилтэй тэрбээр ДЯЯ-ыг толгойлж эхлэх тэр мөчөөсөө орлогчоороо бас л энгийн хүн авсан аж. Тэднийг уг яамыг толгойлохоос өмнө ДЯЯ-ыг мэргэжлийн дээд тушаалын офицер Ерин, Куликов, Рушайло нар удирдаж байсан юм. Борис Грызлов өөр салбараас очиж ДЯЯ-ыг толгойлж ажлыг нь цэгцлэхийн тулд дотроос нь эхэлеэн байна. Бүр нэг өдөр Москва хотын долоон хурандааг баривчилж хүртэл байж. Баривчлагдсан хурандаа нар өөрийн эдлэн газартай орд харштай хүртэл болчихеон байсан гэдэг. Тэдний хөлжсөн арга нь цалин биш. Улс төр бизнесийн бүлэг-лэл мафийнхантай холбогдож тэдний эрх ашгийг ДЯЯ-нд төлөөлж байсанд байсан гэнэ. Тэр үүр уурхайг таслан зогсоож цэвэрлэж чадсанаар ОХУ-ын ДЯЯ-ны ажил цэгцэр-сэн аж. Борис Грызловын хувьд иргэдийг цагдаагийн нүдээр буе иргэний нүдээр цадигаа алдсан цагдааг харж чадсанд байсан болов уу.
Суүлийн арав гаруй жилд ЦЕГ-ын дарга генерал Б.Пү-рэвийг нийслэлийн цагдаагийн газрын дарга хурандаа Ч.Амарболдоор, түүнийг ЭЦГ-ын Хүүхдийн тасгийн дарга хурандаа Д.Мөрөнгөер, тэр хоёрыг эргүүлж солих. Мөн ЦЕГ-ын дэд дарга Д.Сандаг-Очирыг жинхлүүлэхийн тулд Ч.Амарболдыг БНХАУ-д атташегаар явуулах жишээтэй. Төр дахь улс төр-бизнесийн бүлгийн байр суурь өөрчлөгдөх тоолонгоор цагдаагийн удирдлага өөрчлөгдөж бай-лаа. Гэхдээ нэг цагдааг нөгөө-гөөр сольж шүү. Ч.Амарболдыг Цагаан шонхор холдингийг төлөөлдөг гэдэг байсан бол, Д.Мөрөнг Х1.ТА-гийн Б.Батболдын түнш гэж нэрлэж байв. Нийтийн дунд яригддаг энэ жишгээс харвал цагдаагийн дээд тушаалын офицерууд улс төр-бизнесийн бүлэг өндэр албан ту-шаалтнуудын төлөөлөл бай-даг нь төвөггүй ойлгогдоно. Генерал Д.Сандаг-Очир ч хоосонгүй. Тэдний хүү гэж том бизнесмэн бий. Нэг цагдааг нөгөө цагдаагаар сольсон нөхцөлд цагдаагийн нүдээр иргэдийг хардаг, тодор-хой бүлэглэлийн эрх ашгийг хамгаалах нь дэндүү ойлгомжтой. Энэ мэт ЦЕГ-ын даргыг хуучин арга барилаараа солих юм бол нэгэн дээд тушаалын офицер тэнд очно. Цагдаагийн нүдээр иргэдийг хардаг ЦЕГ-ын удирдлагад иргэний эрхийг хүндлэх тухай ойлголт үгүй. Байх ч нөхцөл алга. Yүнийг батлахын тулд олон зүйл нурших хэрэггүй. Газрыг шударгаар хувьчлахын төлөө хөдөл-гөенд тракторчид нэгдэж газрын төлөө тэмцэж байхад тракторчид, түүнийг дэмжигс-дийн эрлэг нь нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүр-гүүдийн цагдаагийн удирд-лагууд, тракторын аранга нь ЗЦГ-ын дарга Ц.Амгаланбаяр байв. Тэд болон түүний үеийнхэн өнөөгийн цагдаагийн дээд тушаалын офицерууд. Тэдний нэг нь Д.Сандаг-Очирын оронд заларлаа гэхэд иргэний эрхийг яаж хүндлэх юм бэ. Ийм хүмүүстэй хүний эрх, эрх чөлөөний талаар яриад ч хэрэггүй. Гэтэл амьдрал, цаг үе хүний эрх,эрх чөлөөг дээдлэхийг цагдаагаас шаардаж байна. Цагдааг иргэншүүлэх, дотор нь бүрэлдэн тогтсон улс төрбизнесийн бүлэг, албан тушаалтнуудын төлөөллийг арилгаж цэвэрлэхийн тулд ОХУ-д хэрэглэж үр дүнд хүреэн уг салбарыг энгийн хүнээр удир-дуулсан аргыг манайх авч ашиглах хэрэгтэй. Манайх хуучин ОХУ-аас бүх мууг нь хуулбарлаж баларч байсан. Тэгвэл одоо шинэ ОХУ-аас шинийг нь бас хуулъя. ЦЕГ-ын дарга руу хурандаа нар зүтгэх нь уг асуудлаас илүү генерал цолд нь татагдаж байж болох юм. Иймд уг албан тушаалд энгийн хүн томилж генерал цол олгохгүй байя. Тэгээд ч ЦЕГ-ын даргад генерал цол хэрэггүй. Харин сайн ажилладаг цагдаагийн хурандаа нарт генерал болох боломжийг нээж өгөх хэрэгтэй. Энгийн хүний удирдлагад мэргэжлийн генералууд ажиллаж болно. Энэ нь ч олон улсын практикаар нотлогдсон шүү дээ.
(өдрийн сонин 2004.12.03 297)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button