Бурхдын инээмсэглэл

Харин хүн инээмсэглэхээр өөрийн эрхгүй инээмээр санагддаг. Намайг инээмсэглэхээр хүмүүс бас мишээгээд л. Тиим болохоор инээмсэглэл халдвартай юм гээч. Бусад халдваруудын дотроосхамгийн гэгээн ньэнэ байх даа. Саяхны өглөө гэрээсээ гараад гудамжаар алхах замд зөрж өнгөрөх хүмүүс бүгд л инээмсэглэж явааг анзаарав. Жаргалтай өглөө юм аа. Харин өөдөөс алхаж явсан залуу хажуудах хүндээ Хажуугаар өнгөрсөн хүн бүр малийгаад, ямар гээч өдөр вэ хэмээн эгдүүцэх сонсогдсон. Хааяа инээмсэглэлийн харшилтай хүн тааралддаг ч хүмүүс бүгдээрээ хөмсөг зангидаад явбал хэнд таатай санагдах бол…
Инээмсэглэл нэртэй хамтлагийн гишүүн байсан дуучин Н.Ганхуяг
-Далаад оны сүүлээр гудамжинд инээмсэглэсэн ца-рай ховор байж билээ. Хүмүүс бараандуу, ойролцоо загварын хувцас өмсөнө. Тэгээд л хамтлагтаа Инээмсэглэл гэдэг нэр өгөхөөр шийдсэн юм. Нэрээ орос, англиар ор-чуулахаар товчхон аятайхан сонсогдоно л доо. Хаана ч очсон Улыбка гэхээр сайхан хүлээж авна. Тухайн үед анг-ли хэлтэй хүн ховор байсан ч ЗтПе гэдэг нэрэнд ч бас дуртай. Инээмсэглэл гэхээр арай урт ч залуус биднийг сайн хүлээж авсан хэмээн дурсав. Сайн санаа агуулж, дотроосоо гэрэлтэж явдаг хүн нүүрэндээ инээмсэглэл тод-руулж явдаг. Тиим ч болохоор Инээж баясах хэний ч Итгэж болох цагаан санаа гэсэн үгтэй АНУ-д Элчин сай-даар удаан суусан Чойнхор гуайн шүлгийн мөрүүдэд дуртай гэж дуучин маань ярив. Түүний хувьд хамгийн сэтгэлд хоногшсон инээмсэглэл ээжийнх нь Цогттайж кинонд тоглож буй үеийн дүр. Гүр-соронзонгомбын эрх гүнж Дулмаагийн дэлгэцийн инээмсэглэл олонх монголчуудын хувьд танил зураг. Инээмсэглэл өөрөө бас хэчнээн алдартай гээч. Дэлхийд ал-дартай Жокандагийн инээм-сэглэл-ийн нууцыг тайлах гэж олон судлаачид чөмөг дун-далсан бол Гагарины инээмсэглэл-ийг Монголд ч андахгүй. Дулаахан инээм-сэглэлтэй УИХ-ын гишүүн агсан Г.Ганхуяг Гагарин хэмээн овоглогдсон. Улс төрчид ингэж инээм-сэглэлээрээ алдарших нь ховор. Бодвол хүнд хө-дөлмөртэй нь холбоотой биз. Анхны Ерөнхийлөгч П.Очир-бат удтал бодсоны эцэст сэтгэлд хоногшсон инээмсэглэл номинацид хүүхдийн инээмсэглэлийг дэвшүүлэв. Харин бөхчүүдийн дундаас Инээмтгий хүн тодруулах тиим ч хэцүү биш. П.Сүхбат том гэдэг тодотголоосоо гадна Инээдэг хэмээх чимэгтэй. Унасан ч давсан ч инээдэг гэдэг нь түүний имиж болж дээ.
Харин 12 дугаар сарын гуравныг инээмсэглэлийн өдөр болгон зарласан Монголын Ардчилсан Социалист Эмэгтэйчүүдийн холбооныхон цаашдаа хаврын, зуны инээмсэглэлийн өдрийг ч бий болгохоор тапөвлөж байгаа гэнэ. Хэн ч санаачилсан бай Инээмсэглэлийн өдрийн эсрэг цөөнх болох хүн ховор байх л даа. Буедадазжгф^п-* бэлэглэхийн тулд үргэлж инээмсэглэж, сэтгэл өөдрөг яваарай гэж Монголын Сайн дурынхны нийгэмлэгийнхэн зөвлөжээ. Инээх ч бас сайн үйлс гэнэ шүү. Бурханбагшийн дүрийг санаарай. Yл мэдэг мишээсэн төрх нь ертөнцийн хамаг амьтныг ивээлдээ авч, энэрэн нигүүлсэж буй мэт сэтгэгдэл төрүүлдэг. Жирийн хүмүүсийн инээмсэглэл ч сайхан сэтгэгдэл үлдээдэг болохоор тэр ч бас бурхны инээмсэглэл биз ээ…
(өдрийн сонин 2004.12.03 297)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button