Орхон аймагт шударга хөдөлгөөнийг нухчин дарлаа

Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт УБҮ-ийн дэргэдэх бие даасан хараат бус Чөлөөт Үйлдвэрчний Эвлэл нь дараахь шаардлагууд үйлдвэрийн захиргаанд тавьсан.

Үүнд
• нийт ажилчдын цалин хөлсийг 3 дахин нэмэгдүүлэх,

• өөрсдийн хуулинд заасан хөдөлмөрийн чадвараа түр алдсаны хөлсөө бүрэн хэмжээгээр нь олгуулах,

• ажилчидад худалдсан орон сууцны мөнгийг буцааж олгуулах,

• үйлдвэрийн удирдлагуудыг өөрчлөх.

2004-11-17-ны өглөөний 7-00 цагт Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 120-р зүйлийн 7-г үндэслэн Эрдэнэт УБҮ-ийн ажилчдын автобусны хөдөлгөөнийг түр саатуулах гэсэн боловч Орхон аймгийн цагдаагийн бие бүрэлдэхүүн болон УБҮ-ийн цагдаагийн байгууллага бие бүрэлдэхүүнээрээ оролцож тэргүүн Бямбацогт тэргүүлэгч Ишгэн нарийг түр барьж саатуулж, бидний хэрэглэж байсан туг, тугны иш болон зуугаад метр олс ,бугуйн цаг, зургийн аппаратыг хүч хэрэглэж авсан. Дараа нь 2004-11-22 ны өглөөний 7-00 цагт манай үйлдвэрчний байгууллага мөн ажиллагаагаа үргэлжлүүлж явуулж байхад Орхон аймгийн цагдаагийн бие бүрэлдэхүүн ,УБҮ-ийн цагдаагийн бие бүрэлдэхүүн хамтран ажилчдын эрх ашигаа хамгаалуулах Чөлөөт Үйлдвэрчний Эвлэл байгууллагын эсрэг бүдүүлгээр халдаж чанга яригчаар биднийг ажилчидад сөргөөр ухууллага хийж байсан ба зам хөндлөн татсан олсыг авахаар хүч хэрэглэж, ажилчдын эсэргүүцэлтэй тулгарч байлаа.
Иймд Монголын ТВ , радио болон нөлөө бүхий монголын мэдээ сонин ,өдрийн сонин, хүмүүс сонин , монголын хүний эрхийн хороо , гадаадын сэтгүүлч сурвалжлагчид болон монголын нээлттэй засаглалд яаралтай мэдээлж байна.

Мэдээллэгч Орхон аймаг Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт УБҮ-ийн дэргэдэх бие даасан хараат бус Чөлөөт Үйлдвэрчний Эвлэлийн тэргүүн Бямбацогт , тэргүүлэгч Ишгэн.

/olloo.mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button