Монголын оюутнууд хаана юунд амьдарч байна вэ?

Учир нь дотуур байранд гэмт хэрэг, зөрчил гарах нь ихэсч, оюутны эрх ашиг зөрчигдсөөр байна гэсэн санал гомдол байнга ирдэг байна. Эхний орох байраар МУИС-ийн оюуг нууд амьдардаг II байрыг сонгов. Өвлийн хуйтэн удшийг эс хайхран гадаах үүднээсээ авахуулаад л эр эмгүй, хувцастай хувцасгүй, зарим нь бур углааштай ч зогсч байх юм. Гал халуун залуу нас нь л өвлийн жаварт хайрагдахаас хамгаалдаг байхдаа тэдний хөлийг. Дотогш оров. Энд 300-гаад оюутан амьдардаг гэнэ. Учир нь хамгййн дээд буюу дөрөвдүгээр давхартаа айлууд оруулсан тул үлдсэн өрөөнүүдэд үүнээс илүү оюутан багтаах боломж гүй аж. Зөвхөн энэ ч биш дараа дараагийн орсон бүх байр (Боловсролын их сургууль, Соёл урлагийн их сургууль, Худалдаа үйлдвэрлэ-лийн дээд сургууль, Шинжлэх ухаан техникийн их сургууль) яг ийм дутагдалтай. Жилийн жилд, намрын намарт хөдөөгийн оюутнууд байргүйдэж, I-II курсийнхныг л арайхийн багтаах боломжтой гэх тул дээд курсийнхэн халаасны өрөөг хэд хэдээр нийлэн хөлсөлж, толгой хоргодно. Гэтэл нарийндаа бол тэдний амьдрах ёстой өрөөг сургуулийн болон байрынх нь удирдла-гууд ашиг хонжоо эрэн айл өрхүүдэд ийн түрээсэлчихдэг юм байна. Үүнийгээ орох оронгүй залуу багш, ажилчдаа байраар харж үзэж байгаа хэмээн тайлбарлах бололтойдог. Мэдээж ингэж болох л доо. Гэхдээ бүхэл бүтэн давхраар нь, хэдэн арван өрөөгөөр нь ийнхуү түрээолэнэ гэдэг ёстой нөгөө дооз хэтрүүлэх гэдэг болж. Түүнчлэн хөдөө гадаанаас эцэг эх, ах дүүс нь ирсэн юм гээд үнэн худал нь үл мэдэгдэх хөгшин хөвөөгүй шавуулчихсан байр ч олон юм. Зарим нь бур хотод эмчлүүлж байгаа гээд бараг сар гаруй ч хүүхдүүдтэйгээ хамт байгаа аав, ээжүүд байна. Өөрөөр хэлбэл, жинхэнэ дотуур байр гээчийн утга алдагджээ. Энд ч хүүхэд гүйгээд, тэнд нь ч хөгшчүүл хөлхөөд нэг л биш. Дээрээс нь чийг бам, шээс шэвтэр энд тэнд хийж буй хоолны үнэр-тэй холилдоод огиудас хү-рэм. Чухам яагаад ийм айхтар үнэртэй байх нь 00-ын өрөөг хармагц ойлгогдоно. Зарим нэг байрны бохир нь гадуураа халиад түүнийгээ цэвэрлэсэн ч юм алга. Уг нь бүх байр цэвэрлэгч гэж цалин авдаг хүнтэй гэнэ. Харамсалтай нь тэдний ажлын биелэлт дөнгөж 50 хувьтай л байдаг бололтой. Амралтын хоёр өдөр бидний харж байгаагаас ч дор хэмээн Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн оюутнууд хэлнэ билээ. Энэ сургуулийн байранд амьдардаг хүүхдуүд нэг л өдөр цахилгаанд цо-хиулж гэж дуулдах вий, бурхан минь. Унтраалга нь гэж хага үсэрчихсэн тул тогтой хоёр утас харанхуйд таамгаар нийлүүлэн байж гэрлээ асаана. Бур цахилгааны залгуур нь хүртэл алга. Утас нь ярзайж, харахаас аймшигтай үзэгдэнэ. Хүүхдүүд ахин дахин залгаж, салгахгүйн тулд бидний.хэлж заншсанаар олон залгуурт залгаж, өөрс-дийнхөө амийг өнөө маргааш даа аварч байх юм. Байрынх нь зөвлөлийн дарга эмэгтэй Өө, энэ гурав хоногийн өмнө л ингэчихсэн юм. Бид маргааш янзлуулчихна гэх тайлбар хийсэн боловч түүнийг гаруут өрөөний оюутнууд Наадах чинь худлаа ярьж байна. Биднийг намар орж ирэхэд л ийм байсан. Хичнээн хэлээд нэмэргүй байгаа юм гэж шивнэв. Эдгээр байруудын дотоод тохи-жилт, засвар гэж ёстой улаан нойл. Обойнууд нь хууларчихсан, шалны нь будаг хал-царч цагаанаараа эргэлдсэн өрөөнүүд л угтаад байх вий. Овсгоотой нэг нь ч өрөөгөө аятайхан тохижуулж, тухтайхан амьдарч байгаа харагдана. Гэхдээ л дийлэнхийнх нь яг адил. Үнэндээ бол хоёр оюутан л амьдрахуйц өрөөнд бидний үед дөрвүүл байсан бол одоо 5-6-г чихчихэж. Мэдээж тиим өрөөнд тав, зургаан ор багтана гэж санасны гарз тул төмөр орныхоо толгойг буцааж тушаагаад пүршүүдийг нь орон доогуураа шургуулсан харагдана. Гэсэн атал хүүхдүүд жил бүр 100 хол давсан төлбөрийг дотуур байранд амьдрахын тулд төлж байх. Тэгэхээр байрны эл жи-жиг өрөөнд жилдээ 4-700-гаад мянган төгрөг тушааж байна гэсэн үг. Нэг давхарт бараг гуч шахам ийм өрөө байна гэж үзье. Байрууд ихэнх нь дөрвөн давхар байдаг. Энэ мэт тоог оролцуулан хамтдаа ганцхан бодлого бодоод үзье л дээ. Гэхдээ хамгийн багаар нь шүү. Давхартаа 25 өрөөтэй байр байлаа гэхэд нийтдээ 100 өрөө тоологдоно. Тэрхүү байрын нэг өрөөнд цөөндөө л дөрвөн оюутан мэн хамгийн бага төлбөр болох 100 мянгыг төлөг. Өөрөөр хэлбэл, нэг өрөө 400 мянган төгрөг гэсэн үг. Тэгэхээр хамгийн доод тал нь жилдээ оюутны байрууд 40 саяын орлоготой болж байгаа юм. Бүр туйлын доод ханшаар бодоход тэр шүү. Үү нээс чинь дулаан, цахилгааныхаа үнийг төлдөг хэмээн сургуулийн удирдлагууд гоншигнох байх л даа. Гэлээ ч цаана нь оюутнуудынхаа амьдрах өрөөг төлж буй төлбөрт нь дүйцэхүйцээр засвар лаж, сэтгэл өег суух тав тухыг нь хангаж элбэг хүрэх мөнгө биш гэж уу. Нөгөөх оюутнууд нь ч байр олдсон нь дээдийн заяа гэж боддог бололтой. Ха-рин Та нар арай дэндүү нөх-цөлд амьдарч байгаа юм биш үү. Наад өрөөнүүд чинь хорих ангиас ч дор харагдаж байна гэхэд минь нэлээд цочир хүлээж авах шиг болно лээ.
Сургуулиас нь бэлдэж өгсөн балгас шиг байр, оюутнуудын өөрсдийнх нь бохиртой ний-лээд дотор муухай оргимоор. Байр бүрийн ойр баар, гуанз, дэлгүүр дүүрэн. Уг нь оюутны байрын орчим 50 метрээс дотогш баар, үйлчилгээний газар байх ёсгүй байдаг аж. Гэтэл Улаанбаатар дахь оюутны байруудын орчимд нийт 33 баар эл журмыг зөр-чин зөрчин үйл ажиллагаагаа өнөө хэр явуулсаар байгаа юм байна. Иймд Хууль зүйн яамнаас эдгээр бааруудыг ажиллуулахгүй байх шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргажээ. Шалгалтын үеэр бид МУИС-ийн оюутны байруудын дунд орших нэгэн баар руу ортол тэндхийн эзэд, үйлчлүүлж буй согтуу оюутнуудынхаа хамт бариад идчихдөхөв. ШалгагчдыгХууль зүйн яам болон Цагдаагийн газрынхан толгойлж явсныг дээр хэлсэн. Гэтэл тэнд суу-гаа оюутнууд өөрсдийгөө Бид хуулийн ангийнхан. Хуулиа сайн мэдэж байна. Та нар шалгах эсэх зөвшөөрлийг биднээс авах ёстой хэмээн өнөөх цагдаа тэргүүтнийг минь учиргүй зандарч байна. Үнэндээ тэднийг ийн хэл толгойгүй хөлчүүрхэж байхад хөдөөх аав, ээж нь хүйтэнд хөрч, хонь малаа хотлуулан тэвдэж суугаа шүү дээ. Бидний шөнийн болоод гэнэтийн аялал Баянзүрх дүүрэгт орших 1000 оюутны байр-аар өндөрлөх байлаа. Энэхүү байр нь Асгат сервис компанийн хувийн эзэмшлийнх аж. Гэхдээ нэр нь 1000 гэх ббловч энд ердөө 400-гаад оюутан л аж төрнө. Бусдад нь айл өрх, баар, ресторан, зочид буудал тэргүүтэн ноёрхох. Хувийн тул эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хаших ёстой л доо. Гэхдээ 1000 оюутанд зориулна гэж анхнаасаа зөвшөөрөл авсан л бол ийнхүү баар, зочид буудал ажиллуулах ёсгүй гэж Хууль зүйн яамны ажилтан эмэгтэй хэлсэн. Оюутны энэ байртай харьцуулбал дээрх байрууд жаргалын орон аж. Ёстой оюутны гэхээсээ нийлүүлгийн гэвэл ч нэр нь тун зохих байх. Өрөөнүүд том жижгээ-рээ харилцан адилгүй. Хэтрүүлж хэлсэн хүнд ганц биед таарах өрөөг дөрвөн оюутанд хөлслүүлж байна. Тэр зайгүй шахалдсан өрөөнөөс дээрх байруудаас үнэртэж байсан үнэрийг хэд нийлүүлсэн мэт хачин зүйл ханхийнэ. Халаалт бараг үгүй шахам тул хүйтэнд салхивчаа нээн агаар оруулна гэвэл бээрч, осгох зам сонгосонтой адил гэж оюутнууд ярина лээ. Жижиг давчуу эл өрөөнүүд мөөгөнцөртэй гэж жигтэйхэн. Дөрвөн эмэгтэй оюутны амьдрах мөөгөнцөртэй өрөөнд ердөө арван хором саатахад л хоолой хорсч, амьсгалахад бэрхтэй болж ирэв. Харин тэд энэхүү өрөөндөө хэзээний дассан бололтой. Ерөөс 1000 оюутны байранд амьдарч буй оюутнуудын уушиг болоод амьсгалын эрхтэнг шинжилбэл лав эрүүл нь ховор байгаа байх. Энэ байранд дандаа хувийн сургуулиудын оюутнууд суудаг гэнэ. Ийм нийлүүлгийн байр мэт атлаа жилийн төлбөр 170 мянган төгрөг аж. Үүнийг дээрхийн адил тооцож үзвэл нэлээдгүй өндэр тоо гарна даа. Зарим өрөөнд долоо, най-муулаа ч багтах юм билээ. Бид шөнийн 00 цагийн үед очсон юм шүү дээ. Тэгэхэд охи-дын өрөө нь ядаж дотор, гаднаасаа түгжээгүй байх юм. Түм түжигнэж, бум бужигна-сан энэ байранд, ийм нөхцөлд гэмт хэрэг гарахгүй гэх үндэс үнэндээ л алга. Байрын хонгил тэр чигээрээ пильтан шалтай. Дээр нь хаа сайгүй Хамбын овоо мэт хогоор ар-вин аж. Мянган оюутны байр гэх атлаа ердөө гуравхан душтэй гэж байгаа. Жилдээ 170 мянган төгрөг төлчихөөд дээр нь усанд орох бүртээ 500 төгрөг тушаадаг гээд бод. Үнэндээ энэ байр Венесуэлийн Халтар царайт кинонд гардаг ядуусын хорооллыг эрхгүй санагдуулсныг нуух юун.
Монголын оюутнууд өнөөдөр ийм л орчинд аж төрж, сурч байна. Хогондоо дарагдсан, чийг бам ханхалсан балгас мэт байрууд жилээс жилд нэмэгдсээр байгаа төлбөр хоёрыг дэнслээд үзвэл ёстой хүний нүд орой дээр гарам үзүүлэлт гарах биз ээ.
(өдрийн сонин 2004.12.06 299)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button