Н.Алтанхуяг хувийн орлогоо нийтэд удахгүй зарлана

Бүгд байлдааны бэлэн байдалд орсон харагдана. Сайд өөрөө гадна хүрмээ тайлчихаж. Зангиагаа сулласныг бодоход өөрт ногдсон ганц цагаа нэлээд эрчтэй өнгөрөөх бололтой. Тэрхүү жижгэвтэр өрөөнд яам болон татварын ажилтнууд нийлээд бараг 30 гаруй хүн цуглажээ. Харин голын том ширээг тойроод найман хүн суусан байв. Сайдын амаар хэлсэн хариултыг нь бичих гурван хүн компьютерын ард тухалсан байлаа.
Сангийн сайд Та бүхэнтэй энэ орой Ореп доуегптеМ вэб сайтаар уулзах болсондоо баяртай байна. Хэдийгээр богино хугацаа байгаа ч Та бүхний асуултад аль болох амжиж хариулахыг хичээнэ хэмээн эхний захиаг явууллаа. Яг 17.02 цагт чаатыг хөтлөгч Сангийн яамны ажилтан залуу Ш гэж бусадтай мэндлэв. Тэрбээр өөрийгөө Абшт хэмээн нэрлэжээ. Үүнээс хойш ердөө хоёр минутын дараа Ядуу хүн гэсэн нэрээр эхний асуулт дэлгэцэнд гарч ирлээ.
ЯДУУ ХҮН
-Манай улсын эдийн засаг бараг дан ганц уул уурхайгаас хамааралтай гэдэг нь сүулиин жилуүдэд харагдаж байна. Жишээ нь энэ жил алт, зэсийн дэлхийн зах зээл дэх үнэ нэлээд өслөө. Ингэснээр Монгол Улсын эдийн засаг 8-9 хувь өсөх төлөвтэй байгаа гэсэн. Энэ талаар Та юу бодож байна вэ?
Н.АЛТАНХУЯГ
-Эдийн засгийн өсөлтийг дан ганц уул уурхайгаас хамаарна гэж хэлж болохгүй. Дотоодын нийт бүтээгдэхүүний 54 хувийг үйлчилгээний буюу худалдаа, аялал жуулчлал зэрэг салбар бүрдүүлж байгаа. Алт, зэсийн үнэ эдийн засгийн бодит өсөлтөд шууд нөлөөлөхгүй. Бид эдийн засгийг аль нэг салбараас буе, олон чйглэлээр хөгжүүлэх бодлого баримтална.
ТАТВАРЫН ДАРАМТ
-Татварын бодлогыг шинэчилнэ гэж Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан. Энэ бодлого хэрэгжвэл ард тумэн хэрхэн сөхөрч унах талаар Танд ямар нэг төсөөлөл байна уу?
Н.АЛТАНХУЯГ
-Татварын тухай багц хуулийг шинэчлэх бодлого Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Энэ нь татвар аль болох энгийн ойлгомжтой, шударга, дарамт бага байхаар зохион байгуулагдсан гэсэн үг.
ТАТВАРЫН ДАРАМТ
-Жишээ нь, энэ хууль хэрэгжвэл аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 30 хувь төлж байсан компаниудынх багасч, 15 хувиар төлдөг жижгуудийнх нэмэгдэх болно. Та баяжихын ихээр баяжиж байгаа том болон сүйрэлд орж буй жижгүудэд хэрхэн хандах бодолтой байна вэ?
Н.АЛТАНХУЯГ
-100 сая төгрөгөөс дээш татвар ногдох орлоготой 179 аж ахуйн нэгж байгаа. Эдгээрийн татварыг 15 хувь болгоход 22 орчим тэрбум төгрөгөөр төсвийн орлого буурах юм. Гэтэл 100 сая төгрөгөөс их, бага гэж ялгавартай ногдуулж байгаа нь аж ахуйн нэгжүуд томрох, далайцтай үйл ажиллагаа явуулахад нь саад болж байна. Нөгөө талаас 15 хувийн татварыг бусад орны аж ахуйн нэгжийн албан татвартай жишихэд бага үзүүлэлт юм.
МОНГОЛ ХҮН
-Архи, шар айраг, тамхмнд ногдуулдаг онцгой албан татварын хэмжээг ирэх оноос нэмнэ гэсэн. Энэ нь чухам ямар учмртай юм бэ? Энэ бутээгдэхууний унэ нэмэгдлээ гээд монголчууд архи уухгуй, тамхи татахгүй болчихгүй шуу дээ?
-Өмнө нь архины онцгой татварыг үнэлгээнээс нь 60-80 хувиар тооцож авдаг байсан. Жишээ нь 1500 төгрөгийн үнэтэй архинаас 1050-ийг нь хураадаг. Харин одоо шинэ хуулиар нэг литр архинаас дөрвөн ам.долларын онцгой татвар авахаар болж байгаа. Энэ нь хамгийн гол нь хэрэггүй хэрэглээг багасгах зорилготой.
AIR COORDINATION
-Танд энэ өдримн мэндийг хүргэе. Нэгэн төсөлд ажилладаг танил маань гадаадын зөвлөхуудээ буцах бүрт тэрхүү зээлийн мөнгеөр бэлэг авч өгөх, мэн долоо хоног бур хоолонд ордог гэж ярьсан. Энэ мөнгө ирээдуйд бидний халааснаас гарна. Иймэрхуу зээлийн төслүүдийн санхүүгийн хяналт ямар байдаг вэ?
Н.АЛТАНХУЯГ
-Үүнд Сангийн яамны зүгээс маш сайн хяналт тавьж байгаа. Төсөл хэрэгжүүлэгч нэгжийн тухайн сард зарцуулах мөнгөний хэмжээг нарийвчлан баталж өгч, гүйцэтгэлээр нь санхүүжилтийг олгодог.
ДУЛМАА
-Хятад улс манайд 300 сая ам.долларын тусламж өгөхөөр амласан. Гэвч одоо чимээгуй болчихлоо. Ямар шалтгаан байна вэ?
Н.АЛТАНХУЯГ
-Хятадын талтай энэ асуудлаар яриа хэлэлцээ хийж байгаа.
ЛУТАА
-Статистик мэдээг хара-хад гадаадаас бид олон тэрбум ам.долларын зээл, тусламж аваад л байдаг. Энэ хөрөнгө хаагуур ороод, яаж алга болоод байна вэ? Та хаашаа орсныг нь мэдэхгуй биз. Лав эх орон маань хөгжөөд, миний амьдрал дээшлээд байгаа юм харагдахгуй л байна. Харин Таны амьдрал дээшилж байна уу?
Н.АЛТАНХУЯГ
-Манай улс сүүлийн 14 жилд 2,4 тэрбум орчим ам.долларын зээл, тусламж авсан. Үүнээс зээл нь 1.4 тэрбум ам.доллар болж байгаа. Эдгээрийн 35 хувийг зам тээвэр, эрчим хүчний салбарт зарцуулсан. Үр дүнд нь монголчууд эрчим хүчний гачаалаас гарсан шүү дээ. Гол гол замуудыг бас тавилаа. Ингэснээр эдийн засгийг хөгжүүлэх суурь бий болсон. Мэн зээлээр авсан төгрөг бүр хяналттай зарцуулагдах ёстой. Сангийн яам энэ талаар хийсэн, цаашид хийх ажлынхаа талаар мэдээлнэ.
ТАТВАРЫН ДАРАМТ-2
-Би хоёр өрөө байранд амьдардаг. Ам бүл тавуулаа. Одоо байрныхаа мөнгийг арай гэж төлдөг. Гэтэл орон сууцанд ул хөдлөх эд хөрөнгийн татвар ногдуулаад эхэлбэл бид яах вэ? Хоосон хонох уу дарга аа?
Н.АЛТАНХУЯГ
-Орон сууцнаас татвар авахгүй.
ДАШКА
-Монгол Улсын авсан гадаадын зээл, тусламжийн хэмжээ өнеөдөр ундэсний нийт бутээгдэхуунтэй дүйцэ-хүйц болсон гэж ярих юм. Бүр өрийн хямралд орж магадгүй гэх нь ч байна. Энэ өрийн ДНБ-д эзлэх хувийг хэрхэн барих ёстой вэ?
Н.АЛТАНХУЯГ
-Өрийн дарамтаас сэрэмжлүүлэх талаар олон улсын байгууллагуудаас гаргасан зургаан үзүүлэлт байдаг. Yүний гурван үзүүлэл нь сэрэмжлүүлэх түвшингээс давсан байвал өрийн дарамт үүссэн гэж үздэг. Манай улсын хувьд зөвхөн нэг үзүүлэлт сэрэмжлүүлэх түвшинд одоогоор хүрчихээд байна. Энэ нь ДНБ-д эзлэх өрийн хэмжээ юм. Иймд Монгол Улсын өр байнгын хяналтад байгаа бөгөөд бид 5-10 жилийн хугацаанд тооцоо хийж байгаа.
РЕК5ОЫА1. ШСОМЕ
-Эрхэм сайд аа, Та өөрийн хувийн орлогоо олон нийтэд зарласан уу? Өнөөдрийн байдлаар орлого тань хэд байгаа вэ? Яг одоо хэлэх боломж байна уу? Эсвэл Танд нууцлах шалтгааи байгаа юу?
Н.АЛТАНХУЯГ
-Зарлаагүй. Ойрын хугацаанд зарлах бодолтой байна. Тэгээд ч нэг их нууцлах шалтгаан алга. Угаасаа төрийн албан хаагчид нэгдсэн журмаар хувийн орлогоо нийтэд зарлах байх аа,
ЛУТАА-2
-Хуухдийн итгэлийн мөнгөний талаар асуух зуйл байна. Хэрэв өнчин ах, дуу хоёр байвал тэр мөнгө олдох уу? Ядуу өрхийг яаж, хэн тодорхойлох юм бэ? Нөгөө л дүурэг, хорооны дарга нар биз дээ. Тэд нар чинь өере-дийгөө ядуу гээд тодорхойл-но. Би ч бас тэгэхийг хүсч байна.
Н.АЛТАНХУЯГ
-Өнчин хүүхэд халамжийн тэтгэмж авдаг. Одоогоор бид ядуурлыг тодорхойлох шинэ аргачлалыг боловеруулж байна. Энэ аргачлалаар сум, дүүргийн нийгмийн ажилтнууд ядуу өрхийг тодорхойлно гэсэн бодлого баримталж байна.
ЯДУУ ХҮН
-Сангийн яаманд Ядуурлын судалгааны ажлын хэсэг байдаг гэсэн. Монгол Улсын ядуурал 1998 онд 36 хувьтай байна гэсэн судалгаа гарсан. Өнөөдөр энэ хувь хэмжээ хэрхэн өөрчлөгдсөн бэ? Ядуурал буурсан уу?
Н.АЛТАНХУЯГ
-Дэлхийн банкны санхүү-жилтээр судалгаа хийж байгаа. Эцсийн дүн энэ сарын дундуур гарна. Ядуурлыг бид мэдэгдэ-хүйц хэмжээнд бууруулж чадахгүй байна.
СҮРЭН
-Татварын дарамтыг үйлдвэрлэгчдийн хувьд бууруулбал уунээс үүдэх төсвийн орлогын алдагдлыг ямар замаар нөхөх вэ?
Н.АЛТАНХУЯГ
-Татварын хувь хэмжээг бууруулснаар үйлдвэрлэлд зарцуулах хөрөнгө оруулалт нэмэгдэж, үйлчилгээ өргөжнө. Мөн татвараас зайлехийх, нуух явдал багасна. Энэ хэмжээгээр төсвийн алдагдал нөхөгдөх учиртай.
Гэнэт Аатт гараад ирлээ. Тэрбээр ярилцлага өндөрлөхөд тавхан минут үлдээд буйг бүгдэд нь сануулав,
НЯМАА
-Уучлаарай сайд аа. Та Сангийн сайд болохдоо яг хэдэн төгрөг хаясан бэ? Үнэнээ ганц удаа шулуухан хэлж өгөөч?
Н.АЛТАНХУЯГ
-Үүний төлөө ямар нэг хэмжээгээр мөнгө хаяагүй ээ. Намайг Сангийн сайдаар томилсон нь итгэл хүлээлгэсэн хэрэг.
СҮРЭН
-Уул уурхайн салбар эдийн заегийн тогтвортои хөгжлииг авчирч чадах уу? Энэ нь байгаль орчны тогтвортои байдалд хэрхэн нөлөөлөхийг тооцдог уу? Ирээдуйд монголчууд байгаль орчны нөхөн сэргээлтэд төсвөөсөө их хэмжээний хөрөнгө зарцуулж магадгуй шуу дээ?
Н.АЛТАНХУЯГ
-Эдийн заегийн уртхугацааны тогтвортои хөгжлииг ганц салбар авчирч чадахгүй. Тэр тусмаа уул уурхайн салбар хэмээн товч хариултууд дэлгэцэнд урсах зуур мөнөөх таван минут дуусав. Сангийн сайд Ингээд бидний ярилцах цаг дууслаа. Энд оролцеон бүгдэд баярлалаа. Та бүхний тавьсан саналыг бид судалж, цаашдын ажилдаа тусгах болно гээд дэлгэцээ хаав.
Сангийн сайдтай чааталсан цаг тун хурдан өнгөрсөх шиг санагдлаа. Энэ хугацаанд хүмүүсээс асуултууд зэрэг зэрэг ирж, сайдыг багагүй сандаргасан. Бас зарим нь асуултынхаа хариуг авч чадсангүй. Харин Н.Алтанхуяг сайд Ингэж ярилцана гэдэг ч ёстой хэцүү юм байна даа. Шууд амаараа хариулчихвал амар байхгүй юу гээд инээж харагдав.
(өнөөдөр 2004.12.06 283)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button