Н.Энхбаяр, С.Жаргалсайхан нар улсын төсвөөс 2 сая ам.доллар гол гаргажээ

Энэ хоёр намын даргын үгсэн хуйвалдсан хар хэлэлцээ тохироо нь Монголын ард түмний хөрөнгө, улсынхаа ядарсан төсөв руу халдаж, эрх мэдэл, албан тушаалаа ашиглан хоёр сая амдолпарыг гол гаргасан зүйл байв. Үүнийг ард түмэнд ойлгуулах илчлэх, эдгээр авилгач нарт таарсан хариуцлагыг нь хүлээлгэхийн тулд арга буюу танай сонинд, танд хандлаа. Баримт бол яах аргагүй үнэн болно. Би МАХН-ын гишүүн. Төрийн албанд чамлахааргүй олон жил ажиллаж байгаа учраас худлаа баримт өгөөгүй юм. Гэхдээ би нэрээ хэлэхгүй айгаад байгаа шаптгааныг эрхэм сэтгүүлч та ойлгож байгаа байх гэж эхэлсэн 15 хуудас ар өвөргүй бичсэн нэгэн захидал ирлээ.
Хоёр сая төгрөг биш, 20 сая төгрөг биш, 200 сая төгрөг биш, бүр хоёр тэрбум төгрөг Монгол улсын ядарсан төсвөөс хагас жилийн хугацаанд БНН-ын дарга Б.Жаргалсайханы тусын тулд гараад явчихлаа гэхэд итгэх хүн олдохгүй. Яаж ч хуйвалдлаа гэсэн Улсын төсвийн зарцуулалтад хяналт тавьж байсан, МАХН-аас бүрдсэн парламент байсан ч гэсэн шудрага гишууд олон байсан. Төрийн хяналтын хороо ч гэж нэг гаэар бий. Хаагуур нь энэ хоёр сая ам.доллар гарах вэ. Н.Энхбаяр хичнээн их эрх мэдэлтэй ч гэсэн улсын сан хөмрөг гэдэг чинь Ерөнхий сайд мөнгөнийхөө авдрыг онгойлгоод хоёр сая ам.доллар гаргаж ирснээ Б.Жаргалсайханд өгөхдөө үүгээр нь өреө төлөөрэй, надад таван зуун саяас дээш төгрөг өгөөрэй гэж болдоггүй. Болдоггуйн гол учир нь тэр мөнгийг худлаа ч болтугай тиим юманд өгнө гэж төсөв хийж Их Хурлаар батлуулахад байдаг. Ерөнхий сайдын мэдэлд бас нэг дөрвөн сая ам.доллар бий л дээ. Харин түунийг улс оронд аюул тулгарсан үед, дайн дэгдсэн, газар хөдөлсөн, өвчин тахал, зуд, түймэр, ядарсан зүдэр-сэн, осол гамшигт өртөгсдөд өгөх ёстой. Бас гавьяа байгуулсныг шагнаж болно. Өер зуйлд өгөх юм бол шоронд ордог юм. Үүнийг төсвийн ерөнхийлөн захирагч бур маанийн зургаан үсэгнээс илүү мэддэг. Авилгалын болон албан тушаалаа ашиг-лахыг хорьсон хуулинд Албан тушаалаа ашиглан бусдад төрийн хөрөнгө сан-хүүгийн нөөцийг ашиглах боломж олгосныг авилгал
гэнэ гээд заачихсан байдаг учраас Төрийн хяналтын хороо гэнэт шалгаад, цагдаа ирээд гавлаад аваад явчихдаг. Төсвийн хөрөнгө байтугай тусламжийн таван сая төгрөг буруу зарцуулсан Төв аймгийн Бүрэн сумын Засаг даргыг хоёр жил шоронд хийсэн, бүр дээшилбэл төсвөөс битгий хэл Хятадаас мөнгө авлаа гээд парламентийн гишүүдээ яллаад авдаг юм. Нөгөөтэйгүүр төсвийг цоожлох цоожны түлхүүр нь мөнгө авах эрхийн акт юм. Тэр эрхийн актыг тухайлбал Ерөнхий сайд хүн мөнгө авах болохоороо заавал захирамж гэж нэг бичиг гаргах учиртай. Ирсэн захидалд эрхийн актнууд нь гарсан байх ёстой гээд он, сар, дугаарыг бичсэн байна. Ийн байгаад л тун их эргэлзэж шалгах, ард түмэн, уншигчдадаа мэдээлэх хэрэгтэй болоод байна. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Ц.Мөнх-Оргилийн хэлж байсан шиг Буянгийн Жагаагийн домогт Марубенийн балагт өрийг цайруулахад 60 сая төгрөг гараагүй гэнэ. Б.Жаргалсайхан дарга есөн хүнийг гэрчээр оруулж Ерөнхий сайд Н.Энхбаяр түүнд анх 16 сая төгрөг өгчээ. Дараа нь 2004 оны хоёрдугаар сарын 18-нд 038 тобт захирамжаар мэн л Буянгийн Жаргалсайханд 272 сая 073 мянга 906 төгрөг өгсөн гэжээ. Энэ их мөнгийг нэг бол ноолуур, түүхий эд худалдан авах, эсвэл гадаадын нэг компанид өмгөөллийн хөлс төлнө гэж дээрх эрхийн акт гарсан байх гэж бичжээ. Дараа нь сонгууль тулж хоёр дарга бас нэг уулзаж далд эвсэл байгуулсан гэнэ. Энэ уулзалтаас гурав хоногийн дараа 800 сая төгрөг Б.Жаргалсайхан руу явжээ. Төсвийн данс ингэж будлиантахыг түүхэндээ үзээгүй төрийн алба хаагч үүний учрыг асуухад Энэ бол онц ач холбогдолтой тохироо гэж хэлжээ. Харин 800 сая төгрөг 2004 тавдугаар сарын 5-ны 103 тоотоор илгээжээ. Үүнийгээ сонгуулийн үеэр уулзалт хийх байруудын гэрэл техник хөгжмииг шинэчлэх гэж цайруулж бичиг гаргасан байж магадгүй ажээ. Харин сонгуулийн үр дүн гарахад буюу 2004 оны долдугаар сарын 7-нд 149 тоотоор бас дахин 260 сая 377 мянган төгрөгийг Н.Энхбаяр Б.Жаргалсайханд өгчээ. Энэ мөнгийг тэр үедээ бас л өмгөөллийн хэле гэж тайлбарлаж байсан байна. Эвслийн Засгийн газар байгуулагдаж ядаж байтал бас нэгэн хачирхалтай их мөнгө дээрх хоёр даргын хооронд шилжлээ. Тэр нь 479 сая 300 мянган төгрөг юм. Энэ мөнгийг шилжүүлэх эрхийн акт нь 2004 оны наймдугаар сарын 5-нд гарсан 179 тоот Засгийн газрын тэргүүний зөвшөөрөл байх ёстой гэнэ. Харин ямар гэрээгээр, яаж аргалж төрийн мөнгийг бие биедээ найр тавин олгосон хийгээд одоо ямар баримт гаргаж ирэхийг хэн ч мэдэхгүй. Ийм баримт бий гэж барин тавин бичсэн захидалд хэн ч эргэлзэнэ. Харин захидлыг бүрэн эхээр нь нийтэлсэнгүй. Татвар төлөгчдийн зүгээс, итгэж сонгосон сонгогчдын зүгээс ийм мэдээллийг шалгуулах эрх бий. Юуны түрүүнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт халаагаа өгсөн Засгийн газрын Ерөнхий сай-дын нөец сангийн зарцуу-лалттай холбоотой бүх баримт бичгийг хамгаалалтад авах хэрэгтэй. Санхүү, эдийн засгийн сайд Н.Алтанхуяг мэн адил хуваарилагдаагүй зардлын зарцуулалтын эрхийн актуудыг хамгаалж шалгалт оруулбал дээрх бич-гүүд гараад ирнэ. С.Баярцогт, Н.Алтанхуяг нар ямар нэгэн шалтгаанаар хуйвалдвал Өдрийн сонин гүтгэсэн байна гэж хуучин мэхээ хийж өөрснийхөө хар толгойг мултлахаа сайн мэдэх хүмүүс. Хоёр намын дарга холбогдсон хоёр сая ам.долларын том хэргийг илчлэх бас нэг арга бол УИХ-ын гишүүний асуулга байдаг. Энэ асуулгыг асуучих зоригтой аавын хүү бас бий. Э.Бат-Үүл, Л.Гүндалай, Ц.Нямдорж, Ж.Наранцацралт нарт ард түмэн итгэж байдаг. Бас Л.Одончимидийг ч нэрлэж болно. Тэрбээр Н.Энхбаяраас сонгууль болохоос өмнөхөн 36 мянган юань авсан гэж энэ захидалд өгүүлсэн байна билээ. Тэгэхээр асууж шалгах хүмүүс ховордсон гэж хэлж болохоор байгаа юм. Эл захидлын эзнийг би хэлэхгүй. Тэр бол итгэл даах хүн. МАХН-ын гишүүн.
(өдрийн сонин 2004.12.06 299)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button