Сэтгэл амар амьдралын эрэлд

Тэрээр Монголын нэртэй лекторуудын нэг тул энд цаг зав гарган ирэх нь зүйн хэрэг юмаа. Засгийн газрын тэргүүн энэ удаа тухайлсан сэдвээр юм уншсангүй, харин сайхан ярих арга урлагын нууцаасаа сонирхуулав.
Ер нь хүний сэтгэл зүр-хэнд хүртэл ярихын тулд сэтгэлгээ их хэрэг болдог. Харин гоё хэллээ гээд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй бол хожим түүнийг нь хэн ч хүлээж авдаггүй. Ажил хэрэгч хүн яваандаа олдох юмтай болдог. Нэгэнт олсон үнэ цэнэтэй зүйлдээ насан туршдаа уягддаг. Yүнийг хариуцлага гэнэ. Ямар ч хариуцлагагүй, олдох юмгүй хүнээс гарах үгс хэзээд хүчгүй дорой байдаг.
Манай Засгийн газрыг зөвшилцөх нэрийн дор хуйвалд-лаа гэлцдэг. Монголчууд хүний нүднээс далд хуйвалдаад байхаар тиим өнэр олуулаа биш шүү дээ. Кинон дээр гардаг шиг манай Засгийн газарт улаан нь ч байна, цагаан нь ч байна. Энэ бүгдийг зохицуулахын тулд буу сум хэрэглээгүй. Гагцхүү үгээр л зөвшилцөж байгаа. Хүнийг араатнаас ялгадаг онцлог бол үг хэлээрээ учраа ололцох юм. Түүхэнд өрнөсөн бүх л өөрчлөлт хувьсгалаас үг хэлээрээ ялсан нь хамгийн удаан настай байжээ. Хамгийн мундаг лекторыг Англи улсын улс төрд 55 жил ажил-ласан Черчелийг гэдэг юм билээ. Тэрээр хамаатан са-дан чинь хаяж, нөхөд чинь урваж, албаа өгсөн ч илтгэх чадварыг эзэмшсэн бол ялаг-дашгүй хэвээр үлдэнэ гэсэн гэдэг.
Намайг Харвардад сурч байхад америкчууд Бушийг эхлээд ойшоодоггүй байсан. Ерөнхийлөгч хүний хүүхэд юу шалиа аж. Дарга нарын цагаан захтан нэг л сонгууль тэсвэл их юм гэж үнэлдэг байв. Тэрээр ажлын цагийнхаа ихэнхииг танхимдаа үгийг хэрхэн яаж ямар цохилттой хэлэхийг давтан сургуулиласны үр дүнд гайхалтай илтгэгч болж дахин сонгогдлоо. Клинтон ч сайхан ярьдаг нэгэн. Тэрээр олон нийтийн өмнө 550 удаа үг хэлсэн байдаг. Би таны өвдөхийг мэдэрч байна гэх мэт гайхалтай үгийг зөвлөхүүд нь бэлдэж өгсөн. Yг хэлэхдээ түүх үлгэр зэргийг хавчуулах нь ихээхэн үр дүнтэй. Рейгин нэг удаа ингэж ярьж байсан. Дээр үед залуу нисгэгчийн онгоц дэлбэрч доош унажээ. Залуу айж тэв-дэн хамт яваа өвгөн нисгэгчрүү хандсан. Өвгөн хүү минь юундаа сандраад байгаа юм бэ? Хоёулаа хамтдаа л доошилж явна шүү дээ гэсэн гэдэг.
Орчин цагт үгний хариуцлага өндэр болсон. Хэн нэгэн телевизээр үг хэллээ гэхэд улс орон дэлхий даяар цацдаг. Yгнээс болж дайн эхэлж байна, бас дуусч байна хэмээн ярианы урлагыг үнэлж цэгнэлээ.

2. ТЭР Ч АРАЙ ИЛYY Ч ЮМ ШИГ
Фенгшүйгийн С.Ганбаатар РР гэдэг юмыг яаж шуухан хийх, хийдэг талаар голлон ярилаа.
Нэг мэдсэн томоохон компаниуд улс орноос илүү баян болжээ. Дэлхийн эдийн засагт гол нөлөө үзүүлж чадах 100 нэгжийн тал нь АНУ, Хятад зэрэг хүчирхэг гүрэн байхад нөгөө талд Сони, Кока-кола зэрэг хувийн хэвшлийнхэн данхайтал хөгжчихсөн. Тэдний аяыг даган хүн төрөлхтөн ажил амьдралаа зохицуулах амой. Эдгээр лагууд нэгэнт зах зээлд эзэлеэн байр сууриа алдахгүйн тулд өөрийгөө байнга рекламддаг.
Нэг л реклам улиглаад уйдах нь хамаагүй, намайг мартчих вий, манай барааг сонгохоо болих вий гэсэн санаа зоволт том компаниудад байдаг. Хүний тархинд байнга давтагдах энэхүү реклам нь өөрийн эрхгүй тэдний бүтээгдэхүүн рүү га-раа сунгахад хүргэдэг. Энэ бол маркетинг юм. Хүний оюун санааг ховсдох зардалд мөнгө хайрладаггүйн цаад учир энэ. Харин шинээр зах зээлд орох санаатай бол рекламаар хол явахгүй шүү! Би хамгийн хямд чанартай кола хийлээ ирээд ав гэхэд хэн ч үнэмшихгүй. Танихгүй хүний амаараа хуваасан чихрийн талыг хэн иддэг билээ дээ. Ер нь анхдагчийг давах их хэцүү. Сансарт анх хэн ниссэн бэ? Гагарин, хоёрт нь, гуравт нь… хэн бэ Гагаринаас удаан, олон нис лээ ч хүн төрөлхтен бусдыг нь анзаардаггүй. Тэгвэл одоо яах вэ? Хямдхан, үр дүнд хүрэх найдвартай нэгэн арга олсон нь РК хийх гэнэ.
Нар салхи хоёр хүний хувцсыг хэн нь тайлж чадахаа мөрийцжээ. Эхлээд салхи үлээгээд л байж. Хүн хувцсаа тайлах нь бүү хэл улам хумьсан. Дараа нь нарны ээлж ирэхэд зугуу зугуухнаар шарсан чинь… нэг ийм зүйрлэл байдаг. Нарыг РК гээд ойлгочих.
Саяхандаа. Бичиг хэргийг олшруулдаг канон гарлаа. Канон компаны олшруулагч цаас нь тусгай жортой. Эгэл цаас таардаггүй дутагдалтай. Өрсөлдөгч нь зөвхөн энэ хэрэгцээг нь мэдэрч ямар ч цаас, даавуун дээр гаргадаг олшруулагчийг зах зээлд гаргаж Каноны ашгийг эмтэлжээ.
Хүний нээсэн бүтээснээс санаа авахын зэрэщээ өөг нь гярхай ажиглаж, засах нэг хэрэг. Түүнээ зах зээлд гар-гахын тулд хамгийн мундаг, хямдхан нь гэлгүйгээр ийм онцлогтой, өөр юмаа гээд л яриад бай. Ийм тохиолдолд реклам хийдэггүй. Цаана чинь хүн өдөрт 67 рөкламны мессэж авч байна. Хүн өөрөө аливаад анхаарлаа төвлө-рүүлэх хугацаа ердөө гурав-хан секунд. Тэгэхээр РК-ийг хийхдээ тодорхой хэсэг бү-лэгт тааруулж зориулаарай. РК-ийн онцлог бол дандаа гуравдагч этгээдээс хандсан үгнүүд байдаг! Реклам нь би, бид, манайхЗн гэдэг бол РК нь тэд л арай илүү гэнэ гэсэн нохой үгеээр хэрэглэгчдийг панаалдах урлаг юм.
Пүүс компани тиим байж харин чи өөрийгөө яаж РR-дах вэ? Би ажилд орноо гэдэг чинь өөрийгөө хэрхэн үнэд хүргэж зарах тухай юм л даа. Тэгэхийн тулд дотор хүнтэйгээ сайн ярилц. Нэг онцлог, давуу тал бий байлгүй дээ. Орчин үед хүний эрч хүчииг залуу зандан, гоо үзэсгэлэн, худэр чийргээр нь тодорхойлохоо больчихож. Ная хүрчихээд нэг шинэ юм сэтгээд явж буй хүн хорьтой атлаа юм асуухаар аан аан гэхээс цаашгүй хоёроос компани сонголт хийх шаардлага гардаггүй. Ер нь үргэлж сэтгэж явдаг хүн хэзээ ч хөгширдөггүй.
Эцэст нь хэлэхэд хамгийн сайн ашиг олноо гэдэг олон нийтийн бэрхшээл хэрэгцээг мэдрэх юм. Түүн дээрээс л ашиг унана, бас баян болно. Машиныг зөвхөн явуулахь^н тулд тэвш дүүрэн бензин ачдаггүй, ачаа ачихад зориулагдсан биз дээ.

3. УРАН ЗОХИОЛЫГ ГОЁ ДYРYYДЭЭС ӨӨРИЙГӨӨ СОНГО
Боролдой студи С.Мягмарын имиж ковбой малгай. Тэр малгай нь өдгөө биеийнх нь нэг хэсэг ч юм шиг санагддаг гэнэ. Сталингаанс, сахал хоёргүй цохиж явах, Ленин мөрө,ө дарсан хали-магтай гараад ирвэл тухайн үедээ нэг л биш болох байх. Хүн гэдэг өчүүхэн юманд сэтгэл алдардаг. Бас дагаж ханардаг. Тэр жил Баабарын сонгуулийн имижийг хийхдээ одоо энэ их сургуулийн үүдэнд лааз өшиглөөд явж буйгаар бичлэг хийсэн юм. Ингээд лааз өшиглөх гэдэг хэллэг гарсан авч харамсалтай нь Баабар өөрөө сон-гуульд ялсангүй. Энхбаяр гоё улаан гонжоом өмсдөг байлаа. Баахан хар бараан дотор нэг улаан юм хөдлөх шиг… Ингэж олны анхаарлыг татсаны ач холбогдол харин гарсан. Одоо Цагаан сайдын дэд сайд нь цав цагаан ца-райтай нэгэн байвал, тэгээд зэрэгцээд сууж байвал танд ямар бодол төрөх вэ? Бушийг гаргахын тулд имижмейкэрүүд нь нийтлэг америк хүний төрхийг бий болгоод үл ялиг ковбой маяг оруулжээ. Манайхан ч гэсэн одоо сон-гогдох Ерөнхийлөгчийнхөө дүрийг гаргахдаа орчин үеийн монгол хүний дундаж имижийг бодож бүтээхэд болохгүй юмгүй.
Зураач нар ямар нэгэн дүр олохдоо их сайн ш дээ. Та нар хүүхдүүдээ багаас нь зураг зуруулж сурга. Тэр чинь зураач болгох гэж буй хэрэг биш. Ядаж өөрийнхөө дүрийг эвтэйхэн илэрхийлж чаддаг болно. Хувь хүн өөрийгөө сайхан муухай, хөгшин залуу гэж өөлөөд хэрэггүй. Зургаан тэрбум хүнээс нэгхэн хувь бүтээгдэхүүн тул онцлог шинжээ олж ав. Түүнээ бүү өөрчил. Уран зохиолын юмуу киноны аль дүр чамд илүү ойрхон байна тэрнээс санаа ав л даа.
Тотилатор дэглэмийн үед нэгнийгээ их дууриадаг байлаа. Бүгд амины цагаан малгай өмсөх зэргээр… гадаад төрхнөөс гадна онцгой үйл явдлын боломжийг дор нь ашиглах олон жишээ байдаг. Ельцин нэг өдөр танкан дээр зогсож үг хэлээд Кремель рүү буудах тушаал өгсөн тэрхэн мөч, дүрээрээ олон жил Орос орныг удирдах боломжоо олсон. Од үйлдвэрлэгчид гэдэг мэргэжил бий боллоо. Баруунд хэнийг ямар аргаар алдаршуулахыг хувь хүн өөрөөс нь илүү тэд нар шийддэг болсон байна. Туулай шиг орсгор хоёр шүдтэй охин би уул нь сайхан дуулдаг даанч шүднээсээ болоод амжилт гаргахгүй байхдаа гэсээр од үйлд-вэрлэгчид ханджээ. Тэд чи үнэхээр сайн дуулдаг юм бол чиний наад хоёр шүдээр чинь төсөөлөөд Америкчууд хэзээ ч мартахгүй, сайхан имиж болно гэж зөвлөжээ.
Бие чөтгөр, хувцас бурхан гэдэг. Гадаад хэлбэр дүрс, донж, байгаа байдал өнөө цагт нарийн хөгжиж байна. Хүчгүй дорой дүрээс ч хүчирхэг эерэг тал олддог. Хэрвээ та сайд болъё гэж бодож байгаа бол өөрийгөө олон дахин хувил. Тэр нь телевиз, сонин дээр гарах явдал юм. Бид энэ цагт олон сайхан дүр имиж дунд амьдарч буй минь юутай их аз завшаан бэ?

4. ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН БАНШТАЙ ЦАЙ БИТГИЙ УУ
Шри Шригийн Ц.Саранцэцэг гэдэг номонд гэгээрсэн бүсгүй бас л сонин юм ярисан. Тэрээр учир тавилан, бишрэл шутлэгийг арай өөр өнцгөөс тайлбарлаж байлаа.
Хүн гэдэг амьтан жаргах гэж хорвоод мэндэлдэг. Бие махбодийн амьдрах хүчин чадал нь 500 жилийн зориу-лалттайгаар бүв бүтэн цоо эрүүл эхээс төрдөг. Yүнийг бурхан, шинжлэх ухаан хоёр санал нэг нотолсон. Жаргал гэдэг нь эд агуурс арвин, гэдэс цатгалан байх тухай биш. Хайр юм шүү дээ. Yүнийг шашинд нүгэлгүй явах, аа шинжлэх ухаанд бие биедээ сайн энерги цуглуулах гэдэг ч угтаа хэн нэгний хайранд умбаж, бусдыг хайр-лаж амьдрах тухай л юм. Дээр хэлсэн 500 жилийн ихэнхийг залгидаг дайсан нь хүний өөрийн сэтгэл санаан дахь зөрчилүүд. Yүнд атаа жөтөө, аливаад хорсох үзэл, галзууртлаа уурлах зэрэг нь биед байгаа энергийн хамаг эрч хүчийг устгадаг. Иймэр хүү замналаар аз жаргалд хүрдэггүй. Харин ч бусдаас богино насалдаг гэнэ. Эд баялаг, мөнгө нүдэнд харагд-дагаар нь тэнд л аз жаргал буй юм шиг өнгөцхөн боддог. Гэтэл гол учир жанцан хий хоосон дотор өрнөдег. Уурлах, хорсох энэ тэр чинь гарт баригддаг эд биш. Yүний нэг жишээ бол амьсгал юм. Хүн ус уугаад 80 хоног амьд явдаг бол амьегалахгүйгээр ердөө хоёрхон минут тэсдэг. Хорвоод мэндэлж байгаа хүүхэд эхэлж амьегаэ аваад дараа нь уйлах учралыг су-далжээ.
Мунхруулага мөн үү бишүү гэдгийг одоо та нар өөртөө туршаад үз дээ. (сандал ирмэгдэж суугаад нүдээ анин, гараа атган, тулалгүй тохойлдон бэлд. Тэгээд амьегаагаа амаараа ханатал авах зуураа хоёр гараа дээш эгц өргөн алгаа тэнийлгэ. Одоо хамраараа амьсгаагаа огцом гаргах зуур хоёр гараа хүчтэй доош татан эхний байдалд атгасан хөдөлгөөнийг арван удаа хий) Ингэсний дараа таны нойрмог байдал арилж асар их энерги биенд чинь ирж цаашид сонсох, ажиллах чадвар эрс нэмэгдэхийг анзаарвуу. Энэ мэт нүдэнд харагддаггүй олон сайн муу юм бий. Хараалыг хүртэл судалсан байна. Нүдний харалдаа тархины гүнд нэгэн булчирхай байдаг. Тэр нь хүний санамсар болгоомжгүй байдалд түлхдэг саармагжуулалтыг ялгаруулдаг. Yүнийг био энергээр идэв-хижүүлж томруулахаар машин барьж явсан хүн онхолддог зэрэг аваарууд гардаг. Тэр булчирхайг 127 урга-малын хольц орсон нунтаг шатааж үнэртүүлэхээр буцаж агшдаг. Нөгөө арц уугиулж, хараал хариулж баигаатаи адилхан. хүнии амьдралыг богиносгодог гэ-дэг нэг шалтгаан идэхээсээ болдог байна. Та хоёр алгаа зэрэгцүүлж хомбойлго. Түүнд дүүртэл хийсэн хуурай хүнс өдрийн чинь тэжээл ходоодны хэмжээ юм. Ер нь хүн төрөлхтөний амийг авдаг 404 гол өвчний 100 нь бактераар дамждаг бол үлдсэн нь идэж буй хоолноос минь үүдэлтэй. Хүн шингэнийг хасаад тооцоход жилийн турш нэг тонн хүнс иддэг. Тэгсэн атлаа ходоодоо нэг ч цэвэрлэдэггүй. Харин яндангаа сардаа нэг хөөлөөд л байдаг. Нөгөө нүднээс далд өрнөх үйлийг энэ мэт анзаардаггүйн бас нэг жишээ. Мах сүү хоёрын нэг дор идэж ууснаас монголчууд насаа арав арван жилээр танаж байна. Гэрээ мартсан гэсэр гэдэг хэлц үг байдаг. Уг домогт Гэсэрийг хорлохоор сүү, мах хоёрыг шулам өгсөнөөр тэрээр гурван жил юм санах ой нь арилсан тухай өгүүлдэг, Банштай сүүтэй цай уухаа өнөөдрөөс боль. Махыг байцаатай, өргөст хэмхтэй хольж ид. 12 цагаас шөнийн 03 цаг хүртэл аливаа албан уулзалт, гарын үсэг зурах энэ тэрийг хүмүүс цээрлэдэг болжээ.
Энэ үеүдэд маш муу энерги ялгардаг тул хүн унтаж байхыг байгаль цаанаас нь зохицуулж өгсөн байна. Ийм цагт та хүнтэй танилцах, үйл хэрэг төлөвлөх зэрэг бүхий л зүйлээс татгалзаж сур! Монгол орны геополитик их өвөрмөц тогтоцтой. Бид хар нүдтэй, цайвар царайтай. Европ Азийн дүр төрхийн дундаж хуйлралын дунд оршдог болохоороо ийм өвөрмөц сайхан дүрийг олсон юм. Тэгэхээр бидний амьдран буй газар нутаг сайн сайхан энерги хуримт-лагдсан орчин учраас монголчууд бусдаас илүү хийморлог тэнгэртэй явдаг гэнэ.
Эцэст нь хэлэхэд хажууд нь амьдран суухад юунд ч санаа зовохгүйгээр амар амгаланг өгдөг тиим хань, тиим албан газартай байх шиг жаргал энэ хорвоод үгүй юм даа. Эрүүл бие амар түвшингийн дараа бизнес, нэр төр, ашиг орлогын тухай яриа бий.

5. ХYНД ТУС ХYРГЭЖ ЧАДАХГYЙ БОЛ БYY ХYРГЭ
Бурханч лам Г.Пүрэв-батын философиин гүн сэтгэлгээ шашны холбогдолтой учир тавилангийн тухай лекцийн заримд нь үнэхээр толгой хүрээгүйг хүлцэнэ үү. Тэрээр энэ ертөнцийн ирээдүйн төлөв байдалд Буддын щашин ихээхэн нөлөөлөх
хувь нэмрийг оруулна гэдэгт итгэтэй явдаг нэгэн аж. Ма-най голлон шүтдэг шашин маань нэгэнт ийм өнгө төлөвтэй байгаа тул бид мунхагаар буе аль болох шинжлэх ухаа-наар энэ чиглэлийн өв соёлыг судлах шаардлагатай болжээ. 1937 онд их хэлмэгдэлт болсон. Лам нараас гадна философиин таван үндсэн их сургууль бас таван бага ухаанд багтаасан агуу том боловерол тасарсан нь нэн харамсалтай. Одоо бидний 95 хувь нь нэрнийхээ учрыг мэддэггүй, монгол хэлний гуравны хоёр нь гадаад үгсээр дүүрсэн юм байна.
Ихэнх гадаад үгс санскрит угшилтай аж. Гэхдээ манай үндэстэн XXI зуунд хөгжих боломж үүслээ. Тэр нь буддизмын гол гол номуудаас шинжлэх ухаанчаар авах, хэт хуучин нь заримдаа шинэ санаа болдог. Судлаад бай-хад хүн анх бүрэлдэхээс эхлээд төрөх хүмүүжих хүр-тэлх бүхий л цагт тохирсон сэтгэл санааны заслууд уламжлагдан иржээ. Бурханд 84000 терлийн муу сэтгэл бүртгэгдсэн байхад тиим тооны сайн үйлс бас байдаг. Энэ агуу зүйлсийг монгол-чууд олж харсан байна. Эрт-ний хутагт хувилгаад нар өөрийгөө ялж их амар амга-ланд хүрч түүнийхээ ач буя-наар сэтгэлийн жаргал эдэлж явжээ. Энэ бүгд нь өнөөдөр мунхаг бишрэл мэт боловч, түүхээс түрүүлсэн орон ядуу харагддагийн нэг жишээ юмуу даа. Аливаа гүн ухаа-ныг хэтийдэн судпахаар сайн эмчид идэх хсол олддоггүй гэ-дэг шиг шинжлэх ухааны эцэст хэлэх үг ховор болдог гэнэ. Хүнд туе хүргэж чадах-гүй бол хор хүргэхгүй бай гэ-сэн үг нь чанаргүй лам нарт зориулсан үг ажээ.

6. ХАМГИЙН ТОМ АЛБАН ТУШААЛ ХYН ЧАНАР
Уран илтгэгч академич Б.Гэрэл уран илтгэлийг өндөрлөлөө. Тэрээр хэл, гар бүхий л боломжоо ашиглан зарим үед уянгалаг дуу хоолой гарган сонсогчдыг үе үе шуугиулан хэл ам нь төге хөгжсөн гэдгээ үзүүлеэн юм. Түүний уран цэцэн үгийг Ерөнхий сайд цэрэг байхдаа шимтэн сонедог байжээ.
Гэрэл гуай Монголоор дэлхий дутна хэмээн яриагаа эхлэв. Гал манах, хил манах зэрэг үг нь хүн анх үүссэний дараах эртний монгол үг. Yүнээс улбаалаад Модун Шанью, Чингис хаан нар суут үгнүүдээ хэлсэн юм. Чингис хааныг мянганы хүн болгох эцсийн шалгуурт Марко Поло, Гетлер, Напелион нартай хамт үлдсэн гэдэг. Гэтэл Марко Поло нь Чингисийг таньж мэдэх гэсэн жуулчин байсан тул манай хаан энэ мянганы хүн болсон. Одоо Чингис гэдэг нэрийг хэрэглэдэг болгоноос патентийн татвар авдаг эсвэл хэрэглэхийг нь хорьдог болгоё. Энэ нь шударга зарчим. Москвад германчууд тулсан үед ухрах эх орон цааш байхгүй хэмээн оросууд эх орноо хамгаалж байсан. Тэгвэл Чингис хаан Мушгиа голын тоегоныг арван цэргээр мануулаад орхиж байлаа. Одоогийн Арбатын гудам нь тэр юм.
Бид чинь хаан суудалтай дэлхийн ард түмэн. Тиим болохоор цөөхүүлээ байдаг. Бүх юм Монголоос үүдэлтэй тул та бүхэн эх орноороо бахархаж яваарай. Бид нэгнийгээ хайрладдаггүй шүү. Дээр үед манай нэг найз эмэгтэй бие муу, өнөө маргаашгүй гэж зовлон тоочдог байсан. Гэтэл арван жилийн дараа амьд бөгөөд эрүүл эрхтэн нэг ч алга гээд ярьж л байсан. Дахиад арван жил өнгөрөхөд аль хэдийнэ үхээ биз гэж бодтол гурав дахиа таарав. Аанай л зовлон ярь-сан хэвээр. Харин энэ хоо-ронд нэг ч зовлон ярьдаггүй өвгөн нь аль хэдийнэ бурхан болсон байв. Гэхдээ эмэгтэй хүнийг ийн аягладагийнх нь төлөө буруутгаж болохгүй. Эхийн эрхт ёс сэргэж эхэл-лээ. Эрчүүдийг шорон биш бүегүй хүн хүмүүжүүлдэг. Эх хүн байгаль орчин хоёр адил-хан байдаг. Тэднийг дахин да-хин төрдөгийг нь бодож бүх л юмнаас уучилж бай гэж хэлэх гэсэн юм.
Одоо үр хүүхдээ хэрхэн хайрлах вэ? Нөгөө бүүвэйн дуу сураггүй болжээ. Оронд нь унтаач Муу хүүрээ гэж бахирдаг болсон байна. Ингэж загнуулсан хүүхэд шөнөжин
аимаар юм зүүдэлж хононо. Томхон болсон охид хөвгүүдээ орой үдэш хайчаад ирэв чи! Хүнд алуулах нь уу гэж ирээд загнадаг. Тэгвэл бид чинь дээр үед шөнө дөлөөр эзгүй хавцлын дэргэдүүр морьтой ганцаараа давхин шөнө гарч ирээд хүлээж авах авахгүй нь мэдэгдэхгүй хүүхэн рүү явдаг байснаа март-чихсан байна.
Энэ мэт уучлах хайрлах сэтгэлтэй бай. Бүр 30, 300 дахин нэгнийгээ уучилж бай. Хулгайч танай гэрт ороод зурагтыг чинь бүтээлгэнд боож байвал очоод туслалц. Yүнийг хараад тэр муу хулгайч бараг үнхэлцэг нь хагарах вий. Сэтгэлийг ингэж сэтгэлээр худалдаж авдаг юм.
Удирдагч нар доод хүнээ бүү басамжил. Хамгийн том албан тушаал бол хүн чанар юмаа. Хүний амьдрал сансрын хувьд хүүхэд, идэр, хөгшин гэсэн гуравхан минутын хугацаа. Энэ хооронд нүцгэн ирээд хорвоогоос ханатлаа юм авдаг. Тэгээд буцахдаа бүгдийг нь эргүүлж өгөөд нүцгэн харьдаг. Манай дэлхийд хүн анх үүсэхдээ хүй нэгдлээрээ байсан. Одоо даяарших нэрийн дор түүндээ эргээд очих нь байна гэж Б.Гэрэл хэллээ. Ц.Дэмбэрэл докторын лекц манай сонины энэ дугаарт бүтнээрээ орсон тул давхардуулсангүй.
(өдрийн сонин 2004.12.06 299)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button