Чоно фэнүүдээ цуглуулж чадлаа

Энэ залуус үнэхээр сайхан дуулах юм. Одоогоос хоёр жилийн өмнө Би хүсээгүй хэмээх цомгоо гаргаж, мөн ийм нэртэй тоглолт зохиож байсан. Тухай үед үзэж чадаагүй ч залуусын амнаас ёстой тасархай байсан гэж ярихыг л сонссон. Бүр амьд чоно тайзан дээр гаргасан ч гэх шиг. Иймэрхүү хуучаар дүүрэн Чоно тоглолгүй удсаны эцэст өнгөрөгч бямбад бүх фэнүүдээ UB Palace-ийн концертын их танхимд цуглууллаа. Гэхдээ амьд хөгжим, алтернатив дуугаар л даа. Энэ тоглолтын нэр Би хайлж урсаж байна.
Тоглолтод хит болсон 20 гаруй уран бүтээл тоглогдов. Түүнчэн тоглолтын үеэр нэлээд хэдэн шинэ рекламтай танилцав. Монголын хошин урлагийн хэсэг жүжигчид АПУ компанийн бүтээгдэхүүнийг сурталчилжээ. Yүнийгээ тоглолтын өмнө танилцуулсан юм. Ийн үзүүлэх болсон шалтгаан нь тоглолтыг АПУ команийн Боргио пиво ивээн тэтгэ-жээ. Хамтлагийн ахлагч Дэрмээ Боргиотой доргиноо хэмээн залуусыг уриалж байлаа. Мен рок хувцасласан гурван залууг хайрцаг пивоор урамшуулж байв. Энэ үеэр хайрцаг пивоны эзнээр америк залуу тодорлоо. Гэтэл хамтлагийн ахлагч юугаар урамшуулж байгаагаа сайн ойлгуулж чадсангүй. Учир нь рок хөгжимд хэл хэрэггүй гэдэг хууль тэнд үйлчилсэн байх. Нээрээ ч хэд хэдэн гадны залуус Чоно-ыг дэмжин толгоигоо саван кайфаа илэрхийлэх харагдлаа.
Харин Монголын рок залуус эрч хүчийг тэндээс мэдэрч чадсан. Энэ нь тоглолт тарсны дараах алхаа-наас нь илт харагдана. Заалны хойгуур хүн бараг суусангүй. Бүгд тайзны дэргэд ирж савчин үсэрцгээнэ. Бичлэг хийж байсан зураглаачид зогсох зай байхгүй учраас тайзан дээрээс ажлаа хийнэ. Гэхдээ тэдэнд Чоно-ынхон биш савчин үсэрч буй рок охид залуус содон санагдсан байх. Түүнчлэн зарим үзэгчид тайзан дээр үсрэн гарч хам-гаалагчдыг багагүй сандаргав.
Энэ мэт нэг цоглог, бас уянгын дуугаар үргэлжилсэн тоглолт 22 цаг өнгөрөөгөөд өндөрлөлөө. Содон сайхан сюрприз нэг их байгаагүй ч сайхан тоглолт болж өнгөрсөн
юм.
(өдрийн сонин 2004.12.06 299)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button